Баярын өдрүүдэд Ховд аймагт цаг агаар ямар байх вэ?



2017 оны 07-р сарын 11-нээс 07-р сарын 15-ныг хүртэлх
5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ


Хур тунадас:
11,14-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай.
Салхи: Ихэнх хугацаанд 5-10м/с, зарим үед 12-14м/с, Алтайн салбар уулсаар 15-17 м/с хүрч ширүүснэ.
Агаарын темпеатур: Уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус, бусад сумдын нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШГазраас мэдээллээ.

Тэгвэл Ховд аймаг дахь Цэргийн гавьяаны одонт Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх албанаас дараахь сэрэмжлүүлгийг ирлүүллээ.

Баяр амралтын өдрүүдэд 35-38 хэм хүртэл халах төлөвтэй байгаа тул бага насны хүүхэд, өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүдийг наршихаас сэргийлж, ямар нэгэн эрсдлээс урьдчилан сэргийлэхийг наадамчин олондоо анхааруулъя. Мөн гол ус бараадан амарч, зугаалахдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэж, усанд орохгүй, авто машин жолоодохгүй байхыг сануулъя. Та бүхэн хүүхэд, хөгшид, эмэгтэйчүүдээ хүндлэн, тэднийг аливаа хүчирхийлэл, айдас, түшүүргүйгээр сайхан баярлаж наадах нөхцөл бололцоог бүрдүүлэхийг хүсэж байна.





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ