ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал Ховд аймагт ажиллав



ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 25-ны өдөр Ховд аймагт ажиллалаа.  Орон нутгийн цаг үеийн нөхцөл байдал, Онцгой байдлын байгууллага, анги, салбарын үйл ажиллагаатай танилцах, цаг үеийн шаардлагатай асуудлыг шийдвэрлэх, алба хаагчидтай уулзах, Зэрэг суманд шинээр байгуулсан гал түймэр унтраах, аврах 70-р ангийн үйл ажиллагаа болон, ОБГ-ын “Усан спорт сургалтын төв”-ийн үйл ажиллагаатай танилцахад үйл ажиллагаа нь чиглэгдэж байв.



Энэ үеэр Ховд аймгийн ОБГ-ын үйл ажиллагаатай танилцаж, нэр бүхий алба хаагчдад цэргийн цол, ОБЕГ-ын жуух бичиг, баярын бичиг, сайшаалын үнэмлэх гардуулж, нийт бие бүрэлдэхүүнд ажлын амжилт хүссэн юм. 






 
















Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ