
-Аргын тооллын 9 сарын 20. Бямба (Санчир) гараг (2025)-Намрын эхэн хөх бич сарын билгийн 29, хар луу, мэнгэ 3 хөх, суудал ус, бага морь-10 од, түлэх барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:36-18:54.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул сүлд тэнэж одох тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бич, луу, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд толгой, өвдөг, шилбэнд, гэрийн сүлд хаалганд орших болой.
-Үхэр жилтний сүлд гараг. Харин гахай, хулгана жилтнээ муу гараг болой.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: үс засуулах, хурим хийх, бэрийн үйл, хануур төөнүүр хийлгэх, цэрэгт мордох, тангараг үүсгэх, сайн үйлийг эхлэх, газар хөндөх, хариулга хийх, мод таслах, газар малтах, суваг шуудуу ухах, их гол гатлах, загас барих, онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, морь уралдаж эхлэх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, худалдах, малын үс, ноос хяргах, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, нүүдэл хийх, дайсан номхтгох, үхэгсдийн үйл, мал хөнгөлөх, мал гаргах, ан гөрөө хийх муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.