-Аргын тооллын 6 сарын 26. Пүрэв (Бархасвадь) гараг (2025)



Зуны дунд хар морь (бага) сар, 7 улаан мэнгэ, төмөр суудал.
-Аргын тооллын 6 сарын 26. Пүрэв (Бархасвадь) гараг (2025)
-Билгийн тооллын шинийн 1, улаан бар, мэнгэ 8 цагаан, суудал мод, өглөгт охин-6 од, хотол чуулган барилдлагат өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:54-20:55.​
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс бүү засуул нас ахар болох тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Морь, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд хөлний эрхий хуруунд, гэрийн сүлд туурга, хананд орших болой.
-Бар, туулай жилтний сүлд гараг, харин үхэр, луу, хонь, нохой жилтнээ харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин үс засуулах, бурхан сахиус тахих, ном эхлэн заалгах, ном сонсох, даллага авах, цацал өргөх, бэрийн үйл, төрөл садан бололцох, тангараг тавих, эм найруулах, худаг малтах, мод таслах, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргах, хиншүү, бузар, бэлбэсний үйл, үхэгсдийн үйл, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ