-Аргын тооллын 6 сарын 24. Бямба (Санчир) гараг /2017/



-Аргын тооллын 6 сарын 24. Бямба (Санчир) гараг /2017/
-Билгийн тооллын 30, хар морь, хэрцгий охин-5 од, төмөр суудал, 7 улаан мэнгэ, идэрийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:54-20:55.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад бодийн төрөл олох, сайн ерөөлт. Гэвч нохой, гахай, бар, туулай жилтнээ цээртэй.
-Хөрөнгө оруулах, насны буян бүтээх, эд мал авах, худаг гаргах, тариа тарих, мод суулгах, хот байшин барих, нууц зөвлөгөөн хийх, бурханд залбирах, нөхрийг эрэх, хаад ноёд, ихэс дээдэст тангараг, амлалт гаргах, баясгалангийн хурим, гэр бүл бололцох, газар хагалж тариа тарих, шинээр хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Байр сууц тохижуулах, гэр барих, засах, морь худалдах, уралдуулах, улаан идээ авах, бэрийн үйл, үхэгсдийн үйлд муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ