-Аргын тооллын 4 сарын 19. Ням (Адьяа) гараг (2020)



-Аргын тооллын 4 сарын 19. Ням (Адьяа) гараг (2020)
-Билгийн тооллын 27, хар луу, шувуун хошуут-24 од, суудал гал, мэнгэ 3 хөх, арвидахын барилдлагатай өдөр. Тариалангийн хур-22:58.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:55-19:48.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад сэтгэл амгалан өлзийтэй сайн. Гэвч нохой, бар, туулай жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хулгана, бич, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой жилтнээ сөрөг муу.
-Замд гарах, хөрөнгө оруулах, гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, их хүмүүн тушаал нэмэх, хурим хийх, үр тариа цэцэг жимс тарих, мал адгуус сургах, эм найруулах, эрдэм ном сургах, лам болох, буяны үйл, ном айлтгаж заалгах, дээдэст бараалхах, зэтгэрийг номхтгох, шүтээн босгох, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, идээ, хувцас олох, худалдаа наймаа хийх, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахих, шид бүтээл үүсгэхэд сайн. Цэрэгт мордох, онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, оёх шидэх, эсгэх, орон байшингийн суурь тавих, шинэ гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, анд бололцоход муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ