Сүүлийн 24 цагт /07.18-07.19/ нийт 413 сорьцод PCR шинжилгээ хийхэд 37 иргэнээс халдвар илэрчээ



2021 оны 07 дугаар сарын 18-ны 8:00 цагаас 07 дугаар сарын 19-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 413 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 37-оор нэмэгдэж нийт 1959 боллоо. 
Тодруулбал, Булган сумаас 2, Үенч сумаас 1 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас  34 иргэнээс халдвар илэрсэн байна. Тухайлбал,
-Бичигт багт оршин суух 3,
-Цамбагарав багт оршин суух 6,
-Наран багт оршин суух 9,
-Буянт багт оршин суух 6,
-Магсаржав багт оршин суух 5,
-Бугат багт оршин суух 2, 
-Жаргалан багт оршин суух 1,
-Алагтолгой багт оршин суух 2 иргэн байна. 

Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр Ховд их сургуулийн болон Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.07.19/ байдлаар 192 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 29 нь 0-18 насны хүүхэд, 2 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс маш хүнд-1, хүнд-17, хүндэвтэр-53 бусад нь хөнгөн. 

“Мөнх цохилохуй” эмнэлэгт 1, сумдын Эрүүл мэндийн төв, “Тусгаарлах эмнэлэг”-т нийт 35 хүн хэвтэн эмчлүүлж байна. 
Тэгвэл Жаргалант суманд 272, сумдад 57 нийт /329/ хүн гэрээр эмчлүүлж байна. 

Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 49 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 1446 нь эдгэрлээ.  

Өнөөдрийн /2021.07.19-ний 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 2945 иргэн гэрийн тусгаарлалтад байна.  

Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ