“Оюутан цэрэг” хөтөлбөрт 60 оюутан хамрагдаж байна

3 хүн нарын зураг байж магад

Цэргийн албаны тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтын журмын дагуу Ховд аймагт “Оюутан цэрэг” хөтөлбөр хэрэгжиж байна.  
Оюутан залуусыг их, дээд сургуульд суралцах хугацаанд нь цэргийн алба хаах боломжийг бүрдүүлэн цэрэг-эх оронч үзэл, хүмүүжилтэй, эх орноо батлан хамгаалах эрүүл чийрэг, бие бялдрын болон сэтгэл зүйн бэлтгэлтэй болгон төлөвшүүлж байгаа нь олон нийтийн дэмжлэгийг авч, тус сургалтын эрэлт, хэрэгцээ жилээс жилд нэмэгдсээр байгаа юм. 

5 хүн нарын зураг байж магад

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас энэ жилийн “Оюутан-цэрэг” сургалтад хамрагдах залуучуудын тоог 1500 болгон нэмэгдүүлсэн. Үүний үр дүнд Ховд аймгаас 60 оюутан хамруулж “Цэргийн ерөнхий бэлтгэл” шатны сургалтын үйл ажиллагаа эхэллээ. 

1 хүн нарын зураг байж магад

Сургалтын нээлтэд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Э.Болормаа оролцож “ОЮУТАН ЦЭРЭГ”-үүдэд баяр хүргэж амжилт хүслээ. 
Тус хөтөлбөрийг аймгийн Засаг даргын Тамгын газар, Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 123 дугаар анги, МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургууль, Хөгжил политехникийн коллежийн хамт олон хамтран хэрэгжүүлэх юм.

6 хүн нарын зураг байж магад

1 хүн нарын зураг байж магад

2 хүн нарын зураг байж магад
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ