Нийгэм

Нийтдээ 33 цэгт хяналт тавин ажиллаж байна...

Ховд аймаг дахь Цагдаагийн газар, Баруун бүсийн төв-Ховд Онцгой байдлын газар хамтран иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, хулгайн гэмт хэрэг үйлдэгдэж болзошгүй газруудад хяналт тавих, нөхцөл байдлыг тогтоох зорилгоор аймгийн төв, захын гэр хороолол гудамж, талбайд дрон, камераар хяналт тавьж, анхаарал татсан цэгүүдийг тодорхойлон эргүүлийн чиглэлд ажиллаж байна. Мөн алба хаагч нарт чиглэл өгч, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна гэж Цагдаагийн газраас мэдээллээ.ВИДЕО:
2/26/2020

Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас 51 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна

Монгол улсын Ерөнхийлөгчийн 10 дугаар зарлиг, Монгол Улсын Засгийн газрын 64 тогтоол, Ховд аймгийн Засаг даргын А/115 дугаар захирамжийг хэрэгжүүлэн Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар 2020 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн 05 цаг 50 минутанд нийт бие бүрэлдэхүүнийг “Улбар шар” дохиогоор ажилууллаа. Мөн гамшгаас хамгаалах албадын Шуурхай штабт үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагч нарт Онцгой комиссын орлогч дарга, Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын г
2/24/2020

Аймгийн хэмжээнд 33 постод 112 ажилтан, алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна

Улсын болон аймгийн Онцгой комиссын шийдвэрээр аймгийн Засаг даргын 2020 оны А/105 дугаар захирамж гарч, Гамшгаас хамгаалах өнөдржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан орон нутаг, хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 08:00 цагаас 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 08:00 цаг хүртэлх хугацаанд түр хязгаарласан.Үүнтэй холбогдуулан энэ өдрүүдэд Жаргалант суманд байнгын 4, хөдөлгөөнт 2, бусад сумдын хэмжээнд нийт 27 пост, хөдөлгөөнт эрг
2/24/2020

Нисэх онгоцны буудлууд зорчигчийг угтан авагч, үдэн гаргагчийг нисэх буудал руу нэвтрүүлэхгүй...

Дэлхий дахинд хурдацтай тархаж буй шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэн үүднээс Орон нутгийн нисэх буудлуудын үйл ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газар болон Иргэний нисэхийн үндэсний төв /ИНҮТ/-өөс дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллах тухай үүрэг даалгавар, чиглэлийг өгсөн байна. Тухайлбал, 1. Нисэх буудал руу нэвтрэх хүн бүрийг амны хаалт, масктай оруулах2. Нисэх буудал руу зөвхөн тухайн өдрийн нислэгээр зорчих зорчигчийг нэвтрүүлэх3. Зорчигчийг угтан авагч, үдэн г
2/23/2020

Аймгийн ХХҮГ-аас 1650 өрхөд "COVID-19"-ийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлжээ

Аймгийн ХХҮГ-аас "COVID-19"-ийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр аймгийн Эрүүл мэндийн газраас боловсруулсан зөвлөмжийг хэвлүүлэн нийгмийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай 1650 өрхөд, аймгийн хэмжээнд Хүнс тэжээлийн үйлчилгээ үзүүлдэг 31 аж ахуйн нэгж /хүнсний дэлгүүр/-үүдэд халдвараас урьдчилан сэргийлэх 2 төрлийн зурагт хуудас хэвлүүлэн байршуулжээ. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төвийн асруулагчид, байгууллагын ажилтнууддаа 200 ширхэг хэрэглээний маскыг Цагаан-
2/22/2020

Аймгийн Онцгой комиссын хуралдаан боллоо

Ховд аймгийн Онцгой комисс хоёрдугаар сарын 19-ний өдөр хуралдлаа. Шинэ төрлийн коронавирус буюу "COVID-19" халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлын хүрээнд орон нутгийн мэргэжлийн анги, байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаа билээ. Энэ дагуу "COVID-19"-ээс урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлд хийж хэрэгжүүлж буй ажил, аймгийн онцгой комиссын хурлаас  гаргасан  шийдвэрүүдийн хэрэгжилтийн талаар мэдээлэл солилцож, ажлын нэгдсэн тайланг хэлэлцсэн ю
2/19/2020

Сүү, цагаан идээний үнэ ханшийн талаар...

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн газрын SECIM төслийн  дэмжлэгээр байгуулсан Сүү, сүүн бүтээгдэхүүний төв “Өдөр бүр шинэ” уриатайгаар үйл ажиллагаа явуулж буй.    Тус төвд борлуулж байгаа сүү, цагаан идээний үнэ ханшийн талаар тодрууллаа. Үүнд, сүү нэг литр нь 2000,  тараг 3000,  гүүний айраг 6000 төгрөгийн үнэ ханштай байна. Харин ааруул нэг кг нь 17-18 мянга, аарц 6000-6500 төгрөгийн үнэтэй байна. Мөн шар тос кг нь 24 мянга, айргийн тос 18 мянга, шинэ өрөм  15 мян
2/17/2020

Ховд аймгийн Онцгой комисс хуралдлаа

Ховд аймгийн Онцгой комисс хоёрдугаар сарын 14-ний өдөр хуралдлаа. Орон нутагт шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлыг мэргэжлийн байгууллагууд эрчимтэй хэрэгжүүлж буй. Энэ удаагийн хурлын үеэр хоёрдугаар сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий хотод шинэ төрлийн коронавирусний халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн ч шинжилгээний хариу сөрөг гарсан болохыг онцлон мэдээллээ. Ховд аймгийн Онцгой комиссын даргын тушаалаар мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнийг 2020 оны
2/14/2020

Шуурхай ажлын хэсэг цаг үеийн асуудлаар хуралдав

Ховд аймгийн Онцгой комиссын шийдвэрээр байгуулагдсан “Шуурхай ажлын хэсэг” хоёрдугаар сарын 13-ны өдөр цаг үеийн асуудлаар хуралдлаа. Хурлын хүрээнд шинэ төрлийн коронавирусний халдварын өнөөгийн нөхцөл байдал, түүнээс урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлд мэргэжлийн байгууллагуудын авч хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл солилцсон юм.Энэ үеэр шуурхай ажлын хэсгийнхэн орон нутагт амны хаалт үйлдвэрлэх ажлыг эрчимжүүлэх, оёдолын цехүүдтэй гэрээ байгуулах, улмаар оёж бэлэн болгосон амны хаалтыг
2/13/2020

Ховд аймгийн хэмжээнд 12 цэгт түр хугацаанд хөл хорио тогтоогоод байна

Энэ сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймагт шинэ төрлийн коронавирусийн сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдсэн. Баян-Өлгий аймгийн иргэн Г нь халдвар гарсан улсад зорчиж яваад Монголд ирсэн. Улмаар Баян-Өлгий аймаг буцах замдаа Ховд аймагт саатаж Цамбагарав зочид буудалд хоёр ч хоносон болохыг мэргэжлийн байгууллагууд тогтоож тухайн иргэнтэй ойр байсан иргэдийг олж тогтоон шинжилгээний хариу гарах хүртэл 12 цэгт түр хугацаанд хөл хорио тогтоогоод байгаа ба эх сурвалжийн өгсөн мэдээллээр тэнд нийт 59
2/13/2020
Ховдын мэдээ