Нийгэм

“Олон улсын хүний эрхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэв

Өнөөдөр “Олон улсын хүний эрхийн өдөр”, “Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 71 жил”-ийн ой тохиож байна. Иймд хүний эрх, эрх чөлөөний тухай ойлголт, тулгамдаж буй зарим асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, цаашдын чиг хандлагыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх замаар “Олон улсын хүний эрхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх зорилгоор Ховд их сургуулийн Эрх зүйн тэнхим, аймгийн ГХБХБГ, ХЭҮК хамтран олон талт үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулжээ. Үүний нэг бол “Хүний
12/10/2019

“Аавдаа хэлэх миний үг” захидал бичих уралдааны шилдгүүд тодорлоо

“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ы хүрээнд Ховд аймгийн ИТХ, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар болон “Ухаалаг хөгжил” сургалтын төв хамтран Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуулийн 6-9 дүгээр ангийн сурагчдын дунд “Аавдаа хэлэх миний үг” сэдэвт захидал бичих уралдааныг энэ оны 11 дүгээр сарын 28-наас 12 дугаар сарын 05-ыг хүртэлх хугацаанд зохион байгуулжээ. Хүүхдүүдийг аавдаа сэтгэлийн үгээ хэлэх боломж олгох замаар өөрийгөө илэрхийлэх чадварыг нэмэгдүүлэ
12/10/2019

Гэрийн тэжээвэр нохой, муурыг бүртгэн гэрчилгээжүүлэх ажил Жаргалант суманд явагдаж байна

Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, “Малын эрүүл мэнд” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг даргын шийдвэрийн дагуу Ховд аймгийн Мал эмнэлгийн газар, Жаргалант сумын ЗДТГ хамтран Жаргалант сумын 12 багийн нутаг дэвсгэрт байгаа гэрийн тэжээвэр нохой, муурт эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, бүртгэж гэрчилгээжүүлэх ажлыг 12 дугаар сарын 02-12-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ удаа гурван ажлын хэсэг томилогдож, Жаргалант сумын иргэдийн бүртгэл, судалгааны дагуу айл өрхүүдээр явж тэжэ
12/9/2019

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хүртээмжтэй ирээдүй” өдөрлөг зохион байгуулав

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр жил бүрийн 12 дугаар сарын 03-нд тохиодог. Энэ өдрийг тохиолдуулан Ховд аймгийн ЗДТГ, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Норвегийн тусламжийн байгууллага, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоо\ХБХЭЭХ\ зэрэг байгууллага хамтран “Хүртээмжтэй ирээдүй” өдөрлөгийн үйл ажиллагаа зохион байгууллаа. Тус өдөрлөгт аймгийн удирдах ажилтнууд, холбогдох байгууллагуудын төлөөлөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс бүрдсэн 150 гаруй хүн оро
12/3/2019

Хүүхдүүдэд амлалт өгчээ

Хүүхдийн Эрхийн тухай Конвенц батлагдсаны 30 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого хариуцсан орлогч дарга Ч.Уранчимэг нар Ховд аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүдтэй уулзаж, сурагчдын санал хүсэлтийг сонслоо. Энэ үеэр орон нутгийн хүүхэд багачуудын өмнө ямар үүрэг хүлээж ажиллахаа илэрхийлж, хэд хэдэн ажлын амла
12/2/2019

“Хичээх өдөр”-ийн үйл ажиллагааг Ховд аймагт зохион байгуулав

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 29-ний өдрийг "Хичээх өдөр" болгож, зам тээврийн ослоор нас барсан иргэдэд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу зам тээврийн ослын улмаас хохирсон иргэд, тэдний ар гэрийнхэний дуу хоолойг олон нийтэд хүргэх, зөвлөгөө, уриалга түгээн дэлгэрүүлэх зорилгоор Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл хамтран хэд хэдэн ажлыг үе шаттай зохион байгуулж байна. Тодруулбал, түргэн тусламж, онцгой
11/29/2019

Аймгийн Прокурорын газар шинэ байртай боллоо

Энэ сарын 28-ны өдөр аймгийн Прокурорын газрын шинэ байрны нээлтийн үйл ажиллагаа боллоо.Ховд аймгийн Прокурорын газар нь анх 1932 онд байгуулагдсан. Тэр цагаас хойш 5 өөр байранд байрлаж байсан бөгөөд ийнхүү анх удаагаа шинэ байранд үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Тус байгууллага нь 19 ажилтан, албан хаагчтай бөгөөд орон нутагт томилогдон ажилладаг прокуроруудыг орон сууцаар хангах зорилгоор шинэ барилгын 3-р давхрыг 4 айлын орон сууцны зориулалтаар барьснаараа онцлогтой юм.Тус барилгын а
11/29/2019

Ховд аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос нийгмийн даатгалын шимтгэл нэмэхийг эсэргүүцэж байна

Ховд аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос  энэ оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Хэвлэлийн бага хурал” зохион байгууллаа. Нийгмийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох, жил бүр тодорхой хувиар нэмэгдэж буй шимтгэлийн хувь хэмжээг зогсооход энэхүү хурлын зорилго чиглэж байснаараа онцлогтой. Энэ үеэр Ховд аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ц.Ариунжаргал хэлэхдээ: “Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Засгийн газраас нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг жил бүр тасралтгүй нэм
11/28/2019

Монгол Улсын иргэний андгай өргөх ёслолд 240 гаруй сурагч оролцов

Ховд аймгийн ЗДТГ, ГБХЗХГ, Улсын бүртгэлийн хэлтэс, Залуучуудын Холбоо хамтран Монгол Улсын Ерөнхий Сайдын ивээл дор 17 дахь жилдээ “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол”-ыг зохион байгууллаа. Жаргалант сумын ерөнхий боловсролын 7 сургууль, Ховд их сургуулийн дэргэдэх Лицей сургууль, Хөгжил политехник коллежийн суралцагч нийт 240 гаруй сурагч энэхүү ёслолын үйл ажиллагаанд оролцлоо. Тэд төр улс, хууль ёсыг эрхэмлэн дээдэлсэн, эрдэм боловсролтой, хүнлэг энэрэнгүй, журамт иргэн байхаа тунхаглаж
11/25/2019

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян зохион байгуулна

Дэлхийн 180 гаруй орон жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэхүү аян нь хөвгүүд, эрчүүдийн оролцоог хангах замаар охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэж буй аливаа хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж, хэзээ ч хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй хэмээн илэрхийлдэг. Энэ жил Монгол Улс “Ойлгоё, хүндэлье-гэр бүлийнхээ төлөө” уриан дор тус аянд нэгдэж бай
11/22/2019
Ховдын мэдээ