Нийгэм

Ховд аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 620 орчим хүүхэд байдаг гэсэн судалгаа бий

Маргааш буюу 11 дүгээр сарын 03 ны өдөр нь Oлон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр. Энэ өдрийг тохиолдуулан Ховд аймгийн ХХҮГ, аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо хамтран Олон нийтийн оролцоонд түшиглэсэн сэргээн засах үйлчилгээг зорилтот бүлгийн хүүхдүүдэд үзүүлэн ажиллаж байна. 10 өдрийн турш үргэлжлэх сэргээн засах үйлчилгээнд 1-16 насны 15 хүүхэд хамрагджээ. ВИДЕО:
11/2/2018

Монголын хонхтой бөмбөгийн холбооноос зохион байгууж буй харааны бэрхшээлтэй иргэдийн баруун бүсийн сургалт, тэмцээн боллоо

Монголын хонхтой бөмбөгийн холбооноос бүсчилсэн сургалт тэмцээнийг харааны бэрхшээлтэй иргэдийн дунд амжилттай зохион байгуулж байна. Харааны бэрхшээлтэй иргэдийг хөдөлгөөний дутагдалаас сэргийлж эрүүл мэнд, бие бялдарыг нь хөгжүүлэн нийгмийн харилцаанд оролцуулах эрхэм зорилготой тус холбооны хамт олон баруун бүсийн харааны бэрхшээлтэй иргэдийн сургалт, хонхтой бөмбөгийн тэмцээнийг Ховд аймагт зохион байгууллаа. ВИДЕО:
10/23/2018

Ховд аймгийн ХХҮГ-аас хөгжлийн бэрхшээлтэй 42 иргэн, хөгжлийн бэрхшээлтэй 15 хүүхдийг “Сэргээн засах” үйлчилгээнд хамруулж байна

Ховд аймгийн ХХҮГ-аас 2017 онд нийтдээ зорилтот бүлгийн 325 иргэнд олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг үзүүлсэн байна. Энэ жилийн тухайд хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ “Өдрийн үйлчилгээг” Очир сүлд хоршоо төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэн ажиллаж байгаа бөгөөд Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Ховд аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас “Сэргээн засах” үйлчилгээнд хөгжлийн бэрхшээлтэй 42 иргэн, хөгжлийн бэрхшээлтэй 15 хүүхдүүдийг
10/18/2018

Ховд аймагт “Баруун бүсийн аварга шалгаруулах үсчин, гоо засал, хумс урлал-2018” тэмцээн боллоо

Баруун бүсийн үсчин гоо сайханчдын тэмцээнийг 2 жилд 1 удаа зохион байгуулдаг байна. Тус тэмцээнийг энэ жил Ховд аймагт "ҮСЧИН, ГОО ЗАСАЛ, ХУМС УРЛАЛ-2018" нэртэйгээр зохион байгууллаа. Тэмцээнд Ховд, Говь-Алтай, Увс, Завхан, баян-Өлгий аймгийн 150 гаруй үсчин гоо сайханчид оролцож үсчиний 5, гоо сайхны 2, нийт 7 төрлөөр авьяас, ур чадвараа сорин өрсөлдсөнөөс гелин хумс дахь уран зураглалын төрөлд Ховд аймгийн оролцогч О.Пүрэвжав, тайзны нүүр будалтын төрөлд Ховд аймгийн оролцогч Э.Энхжин, эрэгт
10/9/2018

Ховд аймгийн “Хүүхдийн хөгжил, хамгааллын жишиг сургууль”-иар Буянт сумын ЕБС шалгарчээ

Монгол улсын засгийн газрын 2017 оны 270 дугаар тушаалаар батлагдсан хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөрийн 2018-2019 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний 4 дүгээр зорилтын хүрээнд БСШУСЯ, МХЕГ-тай хамтран ЕБС-иудад хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэх, түүнд учрах эрсдэл хор нөлөөллөөс урьдчилан сэргийлэх “Хүүхдийн хөгжил хамгааллын жишиг сургууль” байгуулах ажил тусгагдсан байна. Энэ ажлын хүрээнд Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 05 сарын 02-ны өдрийн А/246 дугаар захира
10/3/2018

Ховд аймгийн ГБХЗХГ-аас санаачлан “Ахмад залуу үеийн уулзалт” арга хэмжээг зохион байгуулав

Ховд аймгийн ГБХЗХГ-аас "Залуучуудын сарын аян"-ы хүрээнд ахмадын баярыг тохиолдуулан “Ахмад залуу үеийн уулзалт” арга хэмжээг 09-р сарын 28 ны өдөр зохион байгууллаа. Олон улсын ахмадын өдрийг угтаж ахмад үеэ хайрлан хүндэтгэх, тэдний баатарлаг үйлс хөдөлмөрч уламжлалаас суралцах, ахмад залуу үеийн залгамж холбоог сайжруулах зорилгоор зохион байгуулсан тус уулзалт хэлэлцүүлэгт Ховд аймгийн залуу үедээ үлгэр жишээ болсон шилдэг 5 гэр бүл, төр нийгмийн ахмад зүтгэлтнүүд оролцож залуучууддаа
9/29/2018

Ховд аймгийн 1600 сурагч “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт”-д хамрагдана.

Ховд аймгийн ХХҮГ, Хувь хүний хөгжлийн баруун бүсийн институт хамтран “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт”-ыг 09-р сарын 24-өөс эхлэн 10-р сарын 15 хүртэл  МСҮТ-ийн оюутнууд, аймгийн төвийн ЕБС болон сумдын ЕБС-ийн 8-12-р ангийн 1600 гаруй оюутан сурагчдыг хамруулан үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Энэ ажлын хүрээнд 09-р сарын 24-ний өдөр Хөгжил Политехник коллежийн 1-р ангийн 100 гаруй оюутнуудыг хамруулан уг сургалтыг зохион байгууллаа. ВИДЕО:
9/25/2018

Ховд аймгийн ХХҮГ-аас "Миний гэр бүл- Миний аз жаргал" аяны хүрээнд сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгууллаа

Ховд аймгийн ХХҮГ-аас "Миний гэр бүл- Миний аз жаргал" аяны хүрээнд нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүдэд  гэр бүлийн хөгжил оролцоог дэмжих сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгууллаа. Сургалтад Жаргалант сумын 12 багийн 400 гаруй хүн хамрагдсан байна.ВИДЕО:
9/24/2018

"Миний гэр бүл-Миний аз жаргал" аянд Баруун бүсийн төв-Ховд аймгийн ОБГ-ын хамт олон нэгдлээ

Аймгийн ЗДТГ, ГБХЗХГ хамтран Ховд аймгийн албан байгууллагын удирдлага бүр ажилтан, албан хаагчдынхаа ар гэрийн асуудалд анхаарч, хүүхдүүд эцэг эхээрээ бахархах үзлийг төлөвшүүлэх зорилго бүхий  "Миний гэр бүл-Миний аз жаргал" аяныг 2019 оны 05-р сарын 15 хүртэл нэг жилийн хугацаанд өрнүүлж байгаа юм. Энэхүү аянд Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын хамт олон нэгдсэнээр аянд нэгдэж байгаа 14 дэхь байгууллага нь боллоо. Энэ үеэр ОБГ-ын дарга, дэд хурандаа Б.Алтанбадралт "Байг
9/19/2018

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төлөвлөсөн 16 ажлын гүйцэтгэл 20 хувьтай байна

“Ховд хотын агаарын бохирдлыг бууруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг 2 дахь удаагаа зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн хүрээнд орон нутгийн агаарын бохирдолтын өнөөгийн төлөв байдал, агаарын бохирдлыг бууруулах арга зам, шинэлэг шийдлүүдийн талаар мэдээлэл солилцож, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өмнөх хэлэлцүүлгээр гаргасан төлөвлөгөөт ажлын биелэлтэд хяналт тавьж, агаар бохирдуулагчийн эх үүсвэрийг багасгах талаар хэлэлцэж, харилцан санал солилцов.Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн С.Бямбацогт, аймги
9/15/2018
Ховдын мэдээ