Нийгэм

2019 онд бичил уурхайн зориулалтаар нийт 15.3 га газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авчээ

Ховд аймгийн БОАЖГ-аас бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газрын талаар тодрууллаа. Мөст сумын Нарийн дав гэх газрын 5 га талбайг 2018 онд 10 жилийн хугацаатай тусгай хэрэгцээнд авсан байдаг. Тэгвэл 2019 онд бичил уурхайн зориулалтаар нийт 15.3 га газрыг 10 жилийн хугацаатай орон нутгийн тусгай хэрэгцээнд авчээ. Үүнд: Алтай сумын Майхан хар-1 гэх газрын 0.2 га, Майхан хар-2 гэх газрын 0.8 га талбай багтаж буй. Мөн Тэсэгтэй-1 гэх газрын 3 га, Тэсэгтэй-2 гэх газрын 0.3
3/11/2020

Ховд аймгийн ГХБХБГ-ын эмэгтэй ажилтнууд ОУ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг бүтээлчээр өнгөрүүлжээ

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Ховд аймгийн ГХБХБГ-ын эмэгтэй ажилтнууд  сайн үйлсийн ажил санаачлан зохион байгуулжээ. Тодруулбал,  зорилтот бүлгийн өрх толгойлсон ээжид газрын гэрчилгээг нь гардуулан өгсөн. Мөн Буянт сумын Нарийн гол багийн малчин Д. Отгоннямынд зочилж, малын хашаа хороо цэвэрлэх, мал төллөлтөд туслах зэрэг олон талт ажлыг хамт олныхоо хүчээр зохион байгуулан ажилласан гэж Ховд аймгийн ГХБХБГ-аас мэдээллээ. 
3/9/2020

Тодруулга: Дарви сумын хаваржилт, цаг үеийн асуудлаар...

Ховд аймгийн Дарви сум нь мал аж ахуйн 4 багатай. 2019 оны жилийн эцсийн мал тооллогоор 214 мянга орчим мал тоолуулсан. 410 малчин өрхтэй. Тус суманд хаваржилт хэвийн байгаа бөгөөд мал төллөлт эхэлжээ. Дарви сумын Засаг дарга О.Ганцоожтой уулзаж, цаг үеийн асуудлаар тодруулга мэдээлэл авлаа. ВИДЕО:
3/6/2020

ТОДРУУЛГА: “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр"-ийн талаар

Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар \ХХҮГ\-аас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй зургаан хөтөлбөрийн нэг бол “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр" юм. Тус хөтөлбөрийн хүрээнд 2019 онд 22 шинэ гарааны бизнесийг дэмжиж, 220 сая төгрөгийн санхүүжилт олгосноор 50 орчим ажлын байр шинээр бий болжээ. Харин 2020 онд “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр"-ийн хүрээнд 13 шинэ, шилдэг гарааны бизнес төсөл ш
3/6/2020

ТОДРУУЛГА: “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн талаар

Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар \ХХҮГ\-аас хэрэгжүүлж байгаа “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн талаар  аймгийн ХХҮГ-ын мэргэжилтэн Д.Түнжээгээс тодруулав.  Тус хөтөлбөрийн дагуу 2019 онд ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээнд 79 иргэн хамрагдаж, 25 сая төгрөгийн урамшуулал авсан бөгөөд 590 иргэн, аж ахуйн нэгжид зөвлөгөө мэдээлэл өгчээ. Мөн хувиараа хөдөлмөр эрхлэгч ахмад настан 23 иргэнд 33 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх зам
3/5/2020

ТОДРУУЛГА: “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн талаар

Ховд аймгийн ХХҮГ-аас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр зургаан хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Тэгвэл Ховд аймгийн хэмжээнд 2019 онд 814 шинэ ажлын байр бий болсон. Үүнд аймгийн ХХҮГ-аас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй зургаан хөтөлбөрийн хүрээнд 270 ажлын байр шинээр бий болжээ. Тодруулбал, “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-т хамрагдахаар  2019 онд 217 иргэн төсөл ирүүлсэн. Ингээд тус байгууллагын мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг нөхцөл байдлын
3/4/2020

Ховд аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид дээрмийн гэмт хэрэг илрүүлжээ

Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа хэрэглэсэн иргэнийг гэртээ харьж явахад нь дээрэмдсэн хэрэг гарсныг Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна. Уг хэргийг үйлдсэн 16-20 насны хоёр этгээдийн нэг нь ерөнхий боловсролын сургуулийн сурагч байжээ.Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэд шөнө оройн цагаар гудамж талбайд ганцаараа явж байх үедээ дээрмийн гэмт хэрэгт өртөх тохиолдол бүртгэгдэж байна. Ийм
3/3/2020

Ховд аймгаас хот хооронд болон орон нутгийн замд 306 тээврийн хэрэгсэл, 1353 иргэн зорчиж байна

Улсын Онцгой комиссын шийдвэрээр хот хооронд болон орон нутгийн замын хөдөлгөөнийг нээсэнтэй холбогдуулан 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 06:00 цагаас 13:00 цагийн байдлаар Ховд аймгийн төвөөс Улаанбаатар хотын чиглэлд 241, аймгийн төв, сумын чиглэлд 65 тээврийн хэрэгсэл, 1353 иргэн замын хөдөлгөөнд зорчиж байна. Аймгийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр байнгын болон түр 13 постод хяналтаар Баруун бүсийн төв-Ховд аймгийн О
3/3/2020

Ховд аймаг дахь Шүүхийн тамгын газар “Монгол Улсын тэргүүний Шүүхийн Тамгын газар”-аар шалгарчээ

Ховд аймаг дахь Шүүхийн тамгын газар 2019 оны ажлын үр дүнгээрээ “Монгол Улсын тэргүүний Шүүхийн Тамгын газар”-аар шалгарчээ.Монгол Улсын гавьяат хуульч Чимидийн Доржгочоо Ховд аймгийн Шүүхийн даргаар ажиллаж байх үед буюу 1975-1980 онд Ховд аймгийн Шүүх Улсын тэргүүний шүүхээр 5 жил тасралтгүй шалгарч байсан түүхтэй. Ийнхүү 40 жилийн дараа Шүүхийн байгууллагын хамт олон ажлын амжилтаа дахин бататгаж байгаагаараа онцлогтой аж.Тус байгууллага нь 1927 онд байгуулагдсан. Шүүхийн бие даасан, шүүгчий
3/3/2020

Аймгийн төвийн хүнсний дэлгүүр, худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийжээ

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг аймгийн төвийн хүнсний дэлгүүр, худалдааны төвүүдэд хийв.Хяналт шалгалтад 52 хүнсний дэлгүүр хамрагдсанаас худалдагч болон ажилтнуудын 25 буюу 48 хувь нь амны хаалтгүй, гар ариутгагчгүй, амны хаалтгүй хүнд үйлчлэхгүй гэсэн санамжгүй ажиллаж байна. Шалгалтын явцад улсын байцаагч нарын зүгээс илэрсэн зөрчлийг арилгуулан, зөвлөгөө өгч ажиллалаа. Мөн хүнсний аюулгүй байдлын талаар ноцтой зөрчил илрээгүй гэж Ховд аймгийн МХ
2/27/2020
Ховдын мэдээ