Нийгэм

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Жаргалант сумын худалдааны төвүүдэд борлуулж буй цайны идээнд хяналт шалгалт хийжээ

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Жаргалант сумын худалдааны төвүүдэд борлуулж буй цайны идээнд хяналт шалгалт хийж, хаяг, шошгоны зөрчилтэй Сартагтайн цай, Шар тостой гүрж ногоон цай, Хөсөг цай зэрэг гурван нэр төрлийн 72 цайг дотоод хяналтаар буцаан татан авалт хийлгэсэн байна.Мөн хадгалах хугацаа дууссан Найман гишүүн төгөлдөр, Дугуй булант, Мөнгөн аяга, Пакеттай цай, Сутай цай зэрэг нэрийн нийт 260 ширхэг цайг хураан авчээ.Үүнтэй холбогдуулан аж ахуйн нэгж, байгууллага, иргэд хүнсний
11/8/2019

Хог хаягдлын төвлөрсөн цэгт 10 гаруй га газрыг цэвэрлэжээ

Хог хаягдлын төвлөрсөн цэгийг эмх цэгц, зохион байгуулалтад оруулах зорилгоор хур хог цэвэрлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Энэ удаа “Ховд аймгийн агаар орчны бохирдлыг бууруулах” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд Ховд аймгийн ЗДТГ-ын захиалгын дагуу “Зөөлөн тэмүүлэл констракшн” ХХК-аас орон нутгийн 75 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 14 хоногийн хугацаанд хог хаягдлын төвлөрсөн цэгийн хур хогийг цэвэрлэсэн байна. Ингэхдээ хог хаягдлын төвлөрсөн цэгт 10 гаруй га газрыг цэвэрлэн 1207
11/8/2019

Ховд аймгийн албан байгууллага, аж ахуйн нэгжийн "Эцэг эхийн зөвлөл"-ийн гишүүдийн уулзалт, хэлэлцүүлэг болов

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны 03 дугаар тогтоолоор албан байгууллага, аж ахуйн нэгжийн дэргэд Эцэг эхийн зөвлөл байгуулан ажиллуулах, хүүхэд хамгааллын бодлогын жишиг баримт бичгийг боловсруулан мөрдөж ажиллахыг үүрэг болгосон. Тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Жаргалант сумын албан байгууллагуудын дэргэдэх Эцэг эхийн зөвлөлүүдийг чадавхижуулах, арга зүйгээр хангах сургалтыг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулсан. Тэгвэл 11 дүгээр сарын 06-нд зөвлөлийн үйл ажилл
11/7/2019

Төрийн албан хаагчдын хүүхдийн “Мэндэлсэн өдөр”-өөр цалинтай чөлөө олгоно

“Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн Ховд аймгийн нэгдсэн зөвлөгөөн”-ий зөвлөмжийн 3.6-д “Төрийн албан хаагчид гэр бүлдээ гаргах чөлөөт цагийг зохицуулах, хүүхдийнх нь төрсөн өдрөөр цалинтай чөлөө олгох” тухай заасан байна. Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын А|661 дүгээр захирамж гарч, бүх шатны төрийн байгууллагын албан хаагчдын нийгмийн баталгааг дэмжих, тэдний хүүхэд, гэр бүлтэйгээ өнгөрүүлэх чөлөөт цагийг нэмэгдүүлэх, хүүхдийн эрхийг дээдлэх, гэр бүлд ээлтэй орчин бий болгох зорилгоор
11/7/2019

“Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын мэдлэг олгох сургалт” Ховд аймагт болж байна

Монгол Улсын Сангийн яамнаас орон нутгийн нягтлан бодогчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын мэдлэг олгох сургалт”ыг 11 дүгээр сарын 06, 07-ны өдөр Ховд аймагт зохион байгуулж байна. Сургалтад орон нутгийн төсөвт байгууллагуудын 100 орчим нягтлан бодогч оролцож байгаа юм. Сургалтын чиглүүлэгчээр Сангийн яамнаас эрх авсан нягтлан бодох бүртгэлийн сургагч багш нар ажиллаж байгаа бөгөөд санхүүгийн тайлангийн толилуулга, нягт
11/6/2019

Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн түүхт 50 жилийн ой тохиож байна

Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн түүхт 50 жилийн ойн баярын нээлтийн үйл ажиллагаа 11 дүгээр сарын 02-ны өдөр аймгийн төв талбайд болов. Нээлтэд Ховд аймгийн Онцгой байдлын газрын үе үеийн удирдлага, алба хаагчид, аймгийн удирдах ажилтан, хамтран ажиллагч байгууллага, иргэд хөдөлмөрчдийн төлөөлөл оролцсон юм. Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн түүхт 50 жилийн ойг тохиолдуулан Ховд аймгийн Онцгой байдлын газрын нийт бие б
11/2/2019

Аймгийн ГХБХБГ-ын дарга Б.Баярсүхээр ахлуулсан Улсын комиссын бүрэлдэхүүн Дөргөн суманд ажиллав

Ховд аймгийн Дөргөн суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Толхын Ойл” ХХК-ийн гүйцэтгэсэн 250 хүний суудалтай “Соёлын төв”-ийн барилга угсралтын ажлыг ашиглалтад оруулах “Улсын комисс”-ыг аймгийн Засаг даргын А\702 дугаар захирамжийн дагуу байгуулсан. Тус комиссыг аймгийн ГХБХБГ-ын дарга Б.Баярсүх ахалсан бөгөөд МХГ, ОБГ, Аудит, ГХБХБГ-ын холбогдох мэргэжилтнүүдээс бүрдсэн 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр 10 дугаар сарын 31-ний өдөр Дөргөн суманд ажиллалаа.Энэ үеэр сумын “Соёлын төв”-ийн ба
11/1/2019

Ховд аймагт 1308 хөөмийч нэгэн зэрэг хөөмийлж Монгол хөөмийг “Гиннесийн ном”-д бүртгүүллээ

Монгол ардын язгуур урлагийн томоохон өв болсон “Хөөмий”-н урлагийг Дэлхийн дээд амжилтын ном Геннист бүртгүүлэх зорилгоор өнөөдөр аймгийн БТСГ-т “Хамгийн олон хөөмийч нэгэн зэрэг хөөмийлөх” үйл ажиллагааг зохион байгууллаа.Уг сорилтын үйл ажиллагаанд хөөмийн урлагийг өвлөн уламжлагчид, мэргэжлийн уран бүтээлчид, ардын авьяастнуудын төлөөлөл болсон таваас 83 насны 1400 гаруй хөөмийч оролцож, “Халуун элгэн нутаг”, “Тунгалаг Буянт” дууг нэгэн зэрэг аялгуулан хөөмийлсөн юм.Хөөмийн үзүүлбэрийн дараа
10/30/2019

”Гоё” мебель тавилгын үйлдвэр хээтэй, классик хаалгыг үйлдвэрлэж байна

2013 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй ”Гоё” мебель тавилгын үйлдвэр нь 10 хүнийг ажлын байраар ханган ажиллаж байна. Тус үйлдвэр нь ажилчдаа сургаж дадлагажуулахаас гадна хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэн ажиллаж байна. Тухайлбал хээтэй, классик хаалгатай бүх төрлийн тавилгыг үйлдвэрлэж баруун бүсийн аймгийн хэрэглэгчдэд нийлүүлэхийг зорьж байна. ВИДЕО: 
10/30/2019

Жаргалант сумын шилдэг 6 гарааны бизнес шалгаруулж, тус бүр 10 сая төгрөгийн хүүгүй зээл олгов

Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас Жаргалант сумын залуучуудын дунд “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих" арга хэмжээг  зохион байгууллаа. Энэ удаагийн Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих арга хэмжээнд Жаргалант сумын 12 багийн 168 залуучууд оролцож 51 бизнес санаа танилцуулав. ВИДЕО:Жаргалант сумын “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих арга хэмжээ"-ний шилдэг бизнес санаагаар Баатархайрхан багийн иргэн Нямгэрэл
10/30/2019
Ховдын мэдээ