Нийгэм

Газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт орууллаа

Ховд аймгийн ИТХ-ын есдүгээр хуралдаан боллоо. Тус хуралдааны хүрээнд Ховд аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлого болон цаг үеийн асуудлыг хамтын оролцоотойгоор шийдвэрлэх зорилгоор зургаан асуудал хэлэлцэн баталлаа. Тухайлбал, аймгийн ГХБХБГ-ын дарга Б.Баярсүх “Газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” илтгэл танилцуулав. Ингэснээр 2019 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийт 315786,9 га газрыг нэмэлт өөрчлөлт оруулан баталлаа.  Хо
6/18/2019

“Бэлчээрийн газрын чадавх болон даацын зураглал хийх Arc GIS программ”-ын сургалт явагдаж байна

Аймаг, сумдын нийт газар нутгийн 60-70 хувь нь бэлчээрийн бүс нутагт багтдаг. Сүүлийн жилүүдэд малын тоо толгой өссөнөөр бэлчээрийн даац  хэтрэл, өвс, тэжээлийн нөөцийн хомстол, бэлчээрийн доройтол нэмэгдэх болсон. Иймд бэлчээр зохион байгуулалтыг ургамлын сэргэх чадавх, даацад нь тохируулах замаар экосистемийг тогтвортой хадгалах, хамгаалах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Энэ хэрэгцээ шаардлагад нийцүүлж бэлчээрийн экологийн чадавхыг тодорхойлох,  түүнийг зурагжуулах ажлыг газар з
6/18/2019

Ховд аймгийн МХГ-аас иргэдийн түүхий болон боловсруулсан өндөгний худалдаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар  нь  Жаргалант суманд хүнсний худалдаа үйлчилгээ явуулж буй Хан-Орд, Бугаан гол, Баруун бүс захуудад малын гаралтай хүнсний бүтээгдэхүүн худалдаж буй иргэдийн түүхий болон боловсруулсан өндөгний худалдаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар зориулалтын хөргөгчгүй нөхцөлд, мал эмнэлэг, ариун цэврийн, гарал үүслийн гэрчилгээгүй өндгийг худалдаалж байгаа зөрчил илэрсэн. Зөрчлийг арилгуулж ажиллах талаар худалдаа эрхлэгчдэд зөвлөмж,
6/17/2019

Цэргийн мэргэжил олгох Оюутан цэрэг сургалт эхэллээ

Энэ жилийн “Оюутан цэрэг” сургалтад хамрагдаж буй Баруун таван аймгийн 130 оюутан 06-р сарын 15-аас эхлэн цэргийн мэргэжлийн бэлтгэл шатны сургалтандаа хамрагдаж эхэллээ. Эдгээр оюутнууд өнгөрсөн 4,5-р сард онолын сургалтад хамрагдсан. Тэгвэл 08-р сарын 15 хүртэл 2 сарын хугацаанд Зэвсэгт хүчний 123-р ангид практик сургалтад хамрагдсанаар Цэргийн тангараг өргөх юм.  Ийнхүү цэргийн насны их, дээд сургууль, коллежид суралцаж буй залуучууд оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдаж хуулийн дагуу 4 сарын
6/17/2019

Алга болсон охид Зэрэг суманд айлд байжээ

Энэ оны 06-р сарын 11-ний өдөр алга болсон ихэр охид эсэн мэнд олджээ. Тодруулбал, 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 15:00 цагийн үед 2 хүүхэд дагуулсан эмэгтэй Зэрэг сумын шатахуун түгээн станцын хажууд цагаан өнгийн приус машинаас бууж Доржийн Дагвасүрэн гэдэг айлд очсон байна. Тухайн айл ядарсан таньж мэдэхгүй хүмүүсийг гэрээсээ хөөлгүй, хоол цай өгөн, оройхон хаанаас ирсэн ямар учиртай хүмүүс болохыг нь асууж улмаар Д.Дагвасүрэнгийн эхнэрийн талын хамаатан болохыг нь мэджээ. Өгл
6/12/2019

Алга болсон хүүхдүүдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Ховд аймаг Манхан сум Төгрөг гол баг /Зэрэг сумын төвөөс баруун хойд зүгт 65км/-т Баянтүнгэ хороолол 1 дүгээр гудамжийн 03 тоотод оршин суугч М.Мөнх-Эрдэний 4 настай эрэгтэй, эмэгтэй Н.Буянзаяа, Н.Хишигзаяа гэх 2 ихэр хүүхдүүдийг иргэн М.Бадамзаяа 26 настай  /эмэгтэй/ харж байсан. Иргэн М.Бадамзаяа нь татаж унадаг өвчтэй, сэргэхдээ ухаан балмагтдаг.  2019 оны 06-р сарын 11-ний 16:20 цагийн үед Манхан сумын “Хар үзүүрийн гүүр” /сумын төвөөс зүүн хойд зүгт 5км/-т 2 хүүхдийн хамт дэлгүүр
6/12/2019

Ховд аймгийн ОБГ-ын музей дэлгэгдлээ

ОБЕГ-ын “Ахмадын холбоо”-ны санаачлагаар зохион байгуулагдаж байгаа төв, орон нутгийн Онцгой байдлын газрын түүхэн замнал, онцлогийг харуулсан үзэсгэлэн Албаны түүхэн музейд дэлгэгдэж байгаа билээ. Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагааг сурталчлан таниулах, онцлогийг илтгэсэн үзэсгэлэн өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын Музейн танхимд дэлгэгдлээ.Үзэсгэлэнд Олон ястны өлгий Ховд нутгийн онцлог, Онцгой байдлын газрын түүхэн танилцуулга, гэрэл зургийн цомог,  үе
6/10/2019

Мэргэжлийн хяналтын ажилтны өдрийг "Аж ахуйн нэгж, байгууллага дотоод хяналтаа сайжруулъя" уриан дор тэмдэглэв

Ховд аймгийн МХГ нь Мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтны өдрийг  "Аж ахуйн нэгж, байгууллага дотоод хяналтаа сайжруулъя"  уриан дор энэ  оны 06 сарын 03-07-нд  тэмдэглэн  өнгөрүүлэх төлөвлөгөө гаргажээ.  Тус төлөвлөгөөний дагуу  “Дотоод хяналтаа сажруулъя” сэдэвт нэгдсэн сургалт  зохион байгуулав. Сургалтад Ховд аймагт  үйл ажиллагаа явуулж байгаа 40 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын 58 ажилтан хамрагдлаа. Энэ үеэр байгууллагын  хяналт ш
6/7/2019

Ховд аймагт гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийгдэж байна

Гамшгаас хамгаалах тухай хууль, гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлогын үндсэн чиглэл, гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги, гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн зөвлөмж, төлөвлөгөө, НҮБ-ын Аюулгүй гамшигт тэсвэртэй хот санаачилга, Засгийн газрын 2018 оны 67 дугаар тогтоолоор батлагдсан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хий
6/6/2019

“Хүүхэд хамгаалагч” төслийг хэрэгжүүлэгч, “Хүүхдийн элч” М.Оюунсүрэнтэй ярилцлаа

-Бидний урилгыг хүлээн авсан танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Танд болон танай сайтын уншигчад энэ өдрийн мэндийг хүргэе.-Та  “Хүүхдийн элч”, “Хүүхэд хамгаалагч”-аар ажиллаж байгаа. Энэ үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгнө үү?“Хүүхдийн элч”-ийн тухайд ГБХЗХГ-ын даргын 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/98 дугаар тушаалаар Засгийн газрын агентлагийн Эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7 дахь
6/4/2019
Ховдын мэдээ