Нийгэм

Онцгой байдлын газар эко орчин бүрдүүлжээ

Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын хамт олон байгууллагынхаа гадна орчныг дотоод нөөц бололцоонд тулгуурлан бүрэн зүлэгжүүлжээ. Мөн  орчны  өнгө  үзэмжийг сайжруулах зорилгоор  усан оргилуур, саравч, сандал, төмөр хийц бүхий хашаа, гэрэлтүүлэг шинээр хийсэн байна. Ингэснээр ая тухтай, тохилог эко орчин бүрдсэн гэж Баруун бүсийн төв-Ховд аймгийн ОБГ-аас мэдээллээ.   
6/18/2020

“Цагдаагийн тангараг” өргөх ёслолын үйл ажиллагаа боллоо

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга болон Ховд аймаг дахь цагдаагийн газрын даргын тушаалаар цагдаагийн албанд анх томилогдсон алба хаагчдаар цагдаагийн тангараг өргүүлэх ёслолын арга хэмжээг өнөөдөр /2020.06.16/ зохион байгууллаа. Энэ үеэр цагдаагийн албанд шинээр томилогдсон 4 офицер, 11 ахлагч гээд нийт 15 алба хаагч “Цагдаагийн тангараг” өргөж, хариуцлагатай бөгөөд хүндтэй албандаа нэр төртэйгээр ажиллаж, ард түмнийхээ амар тайван амьдралын төлөө амь биеэ үл хайрлан зүтгэхээ илэрхийллээ.Мөн
6/16/2020

Оршин суугчид нэгдэж орчноо тохижуулжээ

Орон сууцны оршин суугчид өөрсдийн санаачилгаар нэгдэж, орчноо тохижуулах, зөв дадал хэвшүүлэх замаар цэвэрхэн, тохилог амьдарч байгаа зарим сайн туршлагаас танилцуулж байна. Ховд аймгийн Жаргалант сумын “Богоч констракшн” ХХК-ийн  хоёр зуун наймын А, Б байранд нийт 27 айл өрх оршин суудаг. Эдгээр айл өрх хамтран байрны дэргэд тоглоомын талбай байгуулжээ. Улмаар хүүхдүүдийн санал санаачилгад тулгуурлан тоглоомын талбайн дүрэм боловсруулан байршуулсан байна. Ингэснээр хүүхдүүд тоглоомын талб
6/16/2020

МХЕГ, ХӨСҮТ, ОБЕГ-ын ажлын хэсэг булган боомтод ажиллалаа

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ЭИХХЦХГ-ын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатараар ахлуулсан ХӨСҮТ, ОБЕГ-ын холбогдох албан тушаалтнууд 2020 оны 06-р сарын 15-ны өдөр Ховд аймгийн Булган боомтод ажиллалаа. Ажлын хэсэг  Булган боомтын Гаалийн газар, Хилийн шалган нэвтрүүлэх алба, Авто тээвэр, Булган сум дахь Онцгой байдлын тасаг, Сум дундын эмнэлэг, уул уурхайн бүтээгдэхүүн экспортлогч МоЭнКо ХХК, Эй Эл Жи Ти ХХК-ий ажилтнуудтай уулзаж, коронавируст х
6/16/2020

Алтай сумын сургуулийн өргөтгөл 30 хувьтай

Сум орон нутгийн хүүхэд багачуудын сурч хөгжих орчныг сайжруулах, сургалтын хүртээмжийг өргөжүүлэх,  ая тухтай, шинэлэг орчин бүрдүүлэх зорилгоор Ховд аймгийн Алтай суманд  320 хүүхдийн сургуулийн хичээлийн байрны өргөтгөлийн барилга бүтээн босгож байна.  Мөн хүүхэд, залуучуудын эрүүл мэндийг хамгаалах, бие бялдарыг хөгжүүлэх зорилтын хүрээнд спорт заалны барилга барьж байна. Улсын төсвийн  2.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий  тус барилгын ажлыг “Жаргалант р
6/15/2020

Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг Дэлхийн өдөр тохиож байна

Зургаадугаар сарын 12-ныг дэлхий нийтээр хүүхдийн хөдөлмөрийн эсрэг өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Тус өдрийг манай улс 2002 оноос эхлэн тэмдэглэж байна. Аль ч улс оронд, ямар ч хүүхдүүд сайн дураар хөдөлмөр эрхлэдэггүй. Хүүхдүүд ихэнхдээ ар гэрийн гачигдлаас болж ажил хийдэг аж. Ховд аймгийн тухайд насанд  хүрээгүй иргэн  хориотой ажлын байранд ажиллаж байгаа тохиолдол бүртгэгдээгүй. Гэхдээ өрхийн амьжиргааг дэмжих зорилгоор эцэг эхийн хамт мал маллах, ногоо тарих зэрэг ажил хий
6/12/2020

Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилт 2017-2019 он

Ховд аймгийн ХХҮГ-аас “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр” хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд ахмад мэргэжилтний зөвлөн туслах үйлчилгээний хүсэлт ирүүлсэн боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй болон төрийн ба хувийн хэвшлийн байгууллагын ажил олгогчийн эрэлтэд тулгуурлан 273 ахмад зөвлөхийг хамруулж, 81.7 сая төгрөгийн урамшуулал олгосон байна. Хөтөлбөрт  хамрагдсан ахмад зөвлөхүүд нийт 1505 иргэнд зөвлөн тусалж, арвин туршлагаа өвлүүлэх үйл ажиллагааг зохион бай
6/12/2020

Үенч сумын услалтын систем ашиглалтад оров

Ховд аймгийн Үенч сумын “Цагаан эрэг” гэх газарт  улсын төсвийн 400 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар услалтын систем байгуулжээ.Тодруулбал, орон нутгийн газар тариалан эрхлэгчдийг дэмжих, ажлын ачааллыг бууруулах, тариалангийн нийт талбайг тогтмол усаар хангах зорилтын хүрээнд усны хэмжээ тохируулах таван хаалт бүхий 3.7 км бетон суваг шуудуу гаргажээ. Мөн хаалт бүр дээр  сувгаас ус гаргах хоёр хоолой суурилуулж, 3 гарамтай болгосон гэнэ. Ингэснээр Үенч сумын газар тариалан эрхлэ
6/11/2020

Ховд аймгийн төв гудамжийг цэцэгжүүллээ

Ховд аймгийн Засаг даргын санаачлагаар “Цэвэр хот-Цэцэгтэй гудамж” төсөл хэрэгжүүлж буй. Энэхүү төслийн хүрээнд  энэ жил аймгийн төвийн нийтийн эзэмшлийн гудамж, талбайн  хашаа, саад бүхий цэцгийн мандалд 10 мянган цэцэг тарихаар төлөвлөсөн. Одоогийн байдлаар 8 нэр төрлийн 6000 цэцгийн үрсэлгээ хийсэн байна. Тус ажилд 18 байгууллага, аж ахуйн нэгжийн 180 орчим ажилтан, албан хаагч, иргэд идэвхтэй оролцжээ. Энэхүү ажлын үр дүнд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн өнгө үзэмж сайжрах,
6/11/2020

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиунаар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллав

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиунаар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллалаа. Ажлын хэсгийнхэн шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар \ГБХЗХГ\-ын  хамт олон хэрхэн ажиллаж байгаад хяналт тавьжээ. Мөн тус байгууллагын төлөвлөсөн ажил үүргийн биелэлт, ажилтнуудын мэргэшсэн байдлыг дүгнэж,  арга зүйн зөвлөмж өгсөн гэнэ.  Тус
6/11/2020
Ховдын мэдээ