ХАА,Байгаль экологи

Ховд аймагт "Бичил уурхайг албажуулах замаар эдийн засагт оруулах хувь нэмрийг дээшлүүлэх нь" сэдэвт бүсийн сургалт боллоо.

Уг сургалтанд баруун бүсийн 5 аймгийн 150 гаруй хүн оролцож байна. Ингэснээр  Бичил уурхайг албажуулах замаар эдийн засагт оруулах хувь нэмрийг дээшлүүлэх боломж бүрдэнэ. Энэхүү сургалтыг Ашигт матлмал, газрын тосны газар Швейцарийн хөгжлийн агентлагийн тогтвортой бичил уурхай төслийн хүрээнд дээрх сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт баруун бүсийн 5 аймгийн төлөөлөгчдийг оролцуулан зохион байгуулж байна. Энэ нь Бичил уурхайг хууль, журмын хүрээнд зо
11/16/2016

Ховд аймаг Хууль бусаар байгалийн баялаг, үнэт металл олборлож, байгаа иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна.

Энэхүү шалгалтыг Аймгийн МХГ, Аймгийн Цагдаагийн газрын даргын баталсан удирдамжийн дагуу явуулж байна.Жаргалант сумын нутаг дэвсгэрт хууль бусаар байгалийн баялаг, үнэт металл олборлож, байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдийг илрүүлэх чиглэлээр  хамтарсан хяналт шалгалтыг явуулж үйл ажиллагааг нь таслан зогсоох, шаардлагатай бол ашиглаж байгаа тоног төхөөрөмжийг нь хурааж улсын орлогод оруулах, устгах, олборлон угааж байгаа шороо чулууны гарал үүсэл, ямар төрлийн бодис хэрэглэсэн талаар дээж авч
11/15/2016

”Ховд Агро” Хөдөө аж ахуйн агро паркийн төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Алслагдсан бүс нутгийн иргэдийг чанартай, экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүнээр тогтмол хангах, орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх, эдийн засгийн өрсөлдөх чадварыг бий болгох зорилгоор  "Ховд Агро" хөдөө аж ахуйн паркийн  төсөл хэрэгжүүлэхээр төслийн зорилго, хүрэх үр дүнгээ  танилцуулах ажлаа эхлүүлээд байна. Төслийн зүгээс эхний ээлжинд аймаг орон нутгийн удирдлагууд, Аймгийн ИХ-ын төлөөлөгчдөд төслийнхөө талаар танилцуулж мэдээлэл өглөө. МУ-ын засгийн газрын 2016-2020 оны мөр
11/4/2016

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс санаачлан бүх нийтээр мод тарих өдрийн хүрээнд 25 ширхэг гоёлын мод тарьсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу жил бүрийн 5, 10 дугаар сарын 2 дахь 7 хоногийн Бямба гарагийг бүх нийтээр мод тарих өдөр болгосон. Энэ жилийн хувьд  10 дугаар сарын 08-ны өдөр бүх нийтээр мод тарих өдөр тохиосон бөгөөд Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс санаачлан бүх нийтээр мод тарих өдрийн хүрээнд 25 ширхэг гоёлын мод тарьсан байна. 2017 онд тус шүүхийн 90 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан олон ажил санаачлан хийж эхлүүлээд байгаагийн нэг нь
10/28/2016

ХОВД АЙМАГ "НОГООН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН БАРИМТ БИЧИГ"-ЭЭ БАТАЛЖЭЭ.

 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хуралдсан Аймгийн ИТХ-ын Ээлжит бус хуралдаанаар хэлэлцсэн нэг чухал асуудал бол “Ховд аймгийн Ногоон хөгжлийн хөтөлбөр” батлах явдал байлаа.  Тус хөтөлбөр нь 2016-2026 оны хооронд 2 үе шаттайгаар хэрэгжих бөгөөд хөтөлбөрийн зорилго нь “Байгалийн нөөцийг хэмнэлттэй, үр ашигтайгаар ашиглах, дэвшилтэт цэвэр технологийг эрчим хүч, дэд бүтэц, үйлдвэрлэл, нийгмийн амьдралд нэвтрүүлсэн, хүлэмжийн хийн ялгарлыг багасгасан, байгалийн тэнцвэрт харьцааг хадг
10/27/2016

Өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцалж өдөр тумын бэлэн байдалд шилжүүлэв.

Ховд аймгийн 11 сумын 45 багийн 954 өрхийн 65 голомтод Олон улсын хорио цээрийн ангилалд багтах бог малын гоц халдварт “Мялзан” өвчин оношлогдсоноос хойш багагүй хугацаа өнгөрч байна. 2016 оны 10-р сарын 07 ны байдлаар уг өвчнөөр голомтын бүсийн нийт 74161 толгой мал өвчилж, 11869 мал хорогдож, 40 толгой малыг устгасан ба 59174 толгой мал эдгэрсэн, одоо 3078 толгой мал өвчтэй байна гэх мэдээллийг мэргэжлийн байгууллагаас өгч байна.  Өнгөрсөн хугацаанд хорио цээрийг дэглэм, өндөржүүлсэн байд
10/7/2016

"Мялзан" өвчнөөр өвчилсөн 73939 толгой малын 58476 нь эдгэрсэн гэсэн мэдээтэй байна.

Ховд аймгийн 11 сумын 45 багийн 954 өрхийн 65 голомтод Олон улсын хорио цээрийн ангилалд багтах бог малын гоц халдварт “Мялзан” өвчин оношлогдсоноос хойш багагүй хугацаа өнгөрч байна. 2016 оны 10-р сарын 05 ны байдлаар уг өвчнөөр голомтын бүсийн нийт 73939 толгой мал өвчилж, 11865 мал хорогдож, 40 толгой малыг устгасан ба 58476 толгой мал эдгэрсэн, одоо 3558 толгой мал өвчтэй байна гэх мэдээллийг мэргэжлийн байгууллагаас өгч байна. Хамгийн олон мал өвчилсөн  сумдад Булган, Үенч, Мянгад суму
10/5/2016

Бог малын "Мялзан" өвчнөөр хамгийн олон мал өвчилсөн сумдад Буянт,Булган, Үенч сумууд багтаж байна.

Ховд аймгийн 11 сумын 45 багийн 946 орчим өрхийн 65 голомтод Олон улсын хорио цээрийн ангилалд багтах бог малын гоц халдварт “Мялзан” өвчин оношлогдсоноос хойш 20  хоног өнгөрч байна. 2016 оны 10-р сарын 02 ны байдлаар уг өвчнөөр голомтын бүсийн нийт 73509 толгой мал өвчилж 11842 мал хорогдож 40 толгой малыг устгасан ба 58149 толгой мал эдгэрсэн, одоо 3478 толгой мал өвчтэй байна  гэх мэдээллийг мэргэжлийн байгууллагаас өгч байна. Өвчлөл хамгийн их байгаа сумдад Буянт, Булган, Үен
10/3/2016

Бог малын "Мялзан" өвчлөл буурахгүй байгаа учраас өндөржүүлсэн бэлэн байдал, хорио цээрийн дэглэмийг дахин 7 хоногоор сунгалаа.

Ховд аймгийн 11 сумын 45 багийн 930 орчим өрхийн 65 голомтод Олон улсын хорио цээрийн ангилалд багтах бог малын гоц халдварт “Мялзан” өвчин оношлогдсоноос хойш 18 хоног өнгөрч байна. 2016 оны 9-р сарын 30 ны байдлаар уг өвчнөөр голомтын бүсийн нийт 73423 толгой мал өвчилж 11840 мал хорогдож 40 толгой малыг устгасан ба 57977 толгой мал эдгэрсэн, одоо 3566 толгой мал өвчтэй байна   гэх мэдээллийг мэргэжлийн байгууллагаас өгч байна. Өвчлөл хамгийн их байгаа сумдад Буянт, Жаргалант, Мөст сумууд
10/1/2016

"Мялзан" өвчний голомт нэмэгдээгүй ч голомтын бүсдээ өвчлөл буурахгүй байна.

Олон улсын хорио цээрийн ангилалд багтах бог малын гоц халдварт “Мялзан” өвчин  Ховд аймгийн 11 сумын 45 багийн 930 орчим өрхийн 65 голомтод гарч хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байгаа.  2016 оны 09-р сарын 29 ний байдлаар нийтдээ 73301 толгой  мал өвчилсөнөөс 11833 мал хорогдож, 36 малыг устгасан бол  57898 мал эдгэрч одоо 3534 мал өвчтэй байгаа. Хорио цээрийн дэглэм тогтоож өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласны үр дүнд өвчлөл гадагш тэлээгүй, голомтын тоо шин
9/30/2016
Ховдын мэдээ