Боловсрол

Увс аймгийн Засаг даргын нэрэмжит тэтгэлгийг 25 оюутан хүртлээ

Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан, ХИС-ийн багш доктор Г.Нямдаваа нарын санаачлагаар 3 дахь жилдээ зохион байгуулагдаж буй Увс аймгийн Засаг даргын нэрэмжит тэтгэлэгт оюутан шалгаруулах үйл ажиллагаа энэ сарын 18-нд амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү тэтгэлгийг ХИС- д суралцаж буй Увс аймгийн 25 оюутан хүртсэн юм.Тус тэтгэлгийн зорилго нь Увс аймгаас Ховд аймагт суралцаж буй оюутан суралцагчдын амжилтыг ахиулах, сурах эрмэлзлэлийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг нь дэмжих, амжилтыг нь үнэлэх, м
12/20/2019

“Бага насны хүүхдийн хүчирхийллээс ангид байх орчинг дэмжих нь” төслийн хүрээнд хэлэлцүүлэг болов

Бага насны хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор БСШУСЯ, Монголын Эмэгтэйчүүдийн Сан хамтран “Бага насны хүүхдийн хүчирхийллээс ангид байх орчинг дэмжих нь” төслийг Ховд аймгийн сургуулийн өмнөх боловсролын байгууллага дээр хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн хүрээнд орон нутагт тусгай сургагч багш бэлтгэж, улмаар цэцэрлэгийн 4-5 насны хүүхэд, тэдний эцэг эхчүүд, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш, аж
12/6/2019

Жаргалант сумын 16 дугаар цэцэрлэгийн нээлт болов

Ховд аймгийн Жаргалант сумын гэр хорооллын хамгийн алслагдмал бүс болох Наран багийн нутаг дэвсгэрт анх удаа “16 дугаар цэцэрлэг”-ийг шинээр бүтээн босгожээ. Энэхүү цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаа 11 дүгээр сарын 25-ны өдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн С.Бямбацогт болон аймгийн удирдах ажилтнууд, боловсролын салбар байгууллагуудын төлөөлөл, цэцэрлэгийн багш ажилтнууд, иргэд хөдөлмөрчид оролцсон юм. 16 дугаар цэцэрлэгийн барилгын ажлыг "Турлиахт" ХХК-ийн хамт олон улсын төсви
11/28/2019

ХИС-ийн захирал Б.Нямдорж Күнзийн институтын Хятад талыг хариуцсан шинэ захирлыг хүлээн авч уулзлаа

ХИС-ийн захирал Б.Нямдорж /2019.11.18/-ны өдөр ХИС-ийн дэргэдэх Күнзийн институтад ажиллахаар томилогдсон Хятад талын захирал Zhan Xinyan-ийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Күнзийн институтын цаашдын үйл ажиллагааны талаар санал солилцож, харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэхээр ярилцсан байна.Захирал Б.Нямдорж институтын зүгээс ойн хүрээнд ХИС-ийн урлагийн заалны тохижилтод онцгой анхаарч, 60 орчим сая төгрөгийн өртөг бүхий сандал хандивласан явдлыг онцлон талархал илэрхийлээд, ХИС-ийн
11/19/2019

Ховд их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн их семинар боллоо

Их семинарт НХУС-ийн профессор багш нар болон мэргэжлийн ангийн оюутан залуус, түүх соёл судлаачид хамрагдлаа. Энэ үеэр “Монгол костюмс” компанийн захирал, доктор, профессор Б. Сувд "Монгол хувцасны түүх соёл, тархалт" сэдэвт лекц уншиж, найруулагч Б.Баяр "Монгол хувцасны нууц товчоо" баримтат киноны талаар сонирхолтой ярилцлага хийв.“Монгол костюмс” компанийн захирал, доктор, профессор Б. Сувд дэлхийгээр тархсан монгол хувцасны талаар шинэ баримтуудыг дэлгэж, эл судалгаанд хэрхэн татагдаж орсон
11/18/2019

“Сургуулийн өмнөх боловсрол-хүний хөгжилд нөлөөлөх нь” аймгийн анхдугаар зөвлөгөөн боллоо

Ховд аймгийн Сургуулийн өмнөх боловсролын салбарын анхдугаар зөвлөгөөн 11 дүгээр сарын 17-ны өдөр “Сургуулийн өмнөх боловсрол-хүний хөгжилд нөлөөлөх нь” сэдвийн хүрээнд өрнөв. Зөвлөгөөнийг Ховд аймгийн БСУГ-ын дарга М.Пүрэвхүү нээж үг хэлсэн бөгөөд Сургуулийн өмнөх боловсролын салбарын түүхэн хөгжил, өнөөгийн бодлого чиглэл, цаашдын зорилтын талаар танилцуулсан юм. Монгол Улсад тэртээ 1930 онд сургуулийн өмнөх боловсролын байгууллагын суурь тавигдсан бол Ховд аймагт 1944 онд анхны цэцэрлэг байгу
11/17/2019

“Ховд түншлэл-2019” төр, хувийн хэвшлийн түншлэгчдийн арга хэмжээ болов

Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавын ивээл дор “Ховд түншлэл-2019” төр, хувийн хэвшлийн түншлэгчдийн арга хэмжээ зохион байгууллаа. Тус арга хэмжээнд аймгийн удирдах ажилтнууд болон  Хөгжил политехник коллежийн захирал, багш, оюутнууд, түншлэгч байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл 100 гаруй хүн оролцсон юм. “Ховд түншлэл-2019” төр, хувийн хэвшлийн түншлэгчдийн арга хэмжээг Мэргэжлийн боловсролын Үндэсний зөвлөлийн Орон нутгийн салбар зөвлөл, Дэлхийн Зөн ОУБ, Ховд АЗЗА ТӨХК зэрэг б
11/8/2019

Жаргалант сумын ЕБ-ын 7-дугаар сургууль дотуур байр, урлагийн заал, спортын талбайтай боллоо

БСШУСЯ, Ховд аймгийн ЗДТГ, Жаргалант сумын Ерөнхий боловсролын 7-р сургуулийн захиалгаар Улсын төсвийн 2,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Гранд пасикал” ХХК хариуцан гүйцэтгэсэн 7-р сургуулийн дотуур байр, урлагийн заал, спортын талбайн цогц бүтээн байгуулалтын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.Нээлтийн үйл ажиллагаанд аймаг, орон нутгийн удирдлагууд, салбарын байгууллагуудын удирдлага, төлөөллүүд, сурагчдын эцэг эхчүүд оролцсон юм. Энэ үеэр аймгийн Засаг дарга Б.Дүгэржав нэг сая
11/4/2019

"Шувуун саарал-2019" богино өгүүллэг, уран уншлагын наадамд 102 авьяастан оролцов

Ховд аймгийн Нийтийн номын сангаас "Шувуун саарал-2019" богино өгүүллэг, уран уншлагын наадмыг 23 дахь жилдээ зохион байгуулав. Наадмыг Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 113 жилийн ойд зориулан зохион байгуулснаараа онцлогтой. Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч их зохиолч Д.Нацагдоржийн уран бүтээлийг уншигчдад сурталчлах, улмаар сурагчдын сэтгэлгээг хөгжүүлэх, эх хэлний зөв хэрэглээг хэвшүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж, номтой
11/4/2019

Ховд аймгийн БСУГ-аас физикийн багш нар болон сурагчдад зориулсан сургалт зохион байгуулж байна

Ховд аймгийн Боловсрол соёл урлагийн газраас багш нарын онолын болон арга зүйн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор бага анги, математик, физик, хими, биологи, гадаад хэлний багш нарын вакуумжуулсан сургалтыг  үе шаттай зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл Физикийн хичээлийн багш нарыг чадваржуулах, сурагчдыг хөгжүүлэх сургалт 10 дугаар сарын 26-30-ны өдрүүдэд явагдаж байна. Энэхүү сургалтад ерөнхий боловсролын сургуулийн физикийн багш болон физикийн хичээлийг сонирхон судалж буй сурагч
10/30/2019
Ховдын мэдээ