Admin 2/26/2019 Photo, Design 5 Орон нутагт ажиллаж, амьдарч буй ХИС-ийн төгсөгчидтэй хийх уулзалт Ховд, Баян-өлгий аймгаас эхэллээ Баруун бүсийн ууган их сургууль ХИС үүсэн байгуулагдсаны түүхт 40 жилийн ой ирэх хичээлийн жилд тохиож байгаа юм. Иймээс ойг угтсан олон ажлыг сургуулийн захиргаанаас зохион байгуулж байгаа бөгөөд төгсөгчидтэй уулзалт хийх, хандивын үйл ажиллагаа зохион байгуулах ажлыг 4 маршрутын дагуу ХИС-ийн үе үеийн төгсөгчдийн дунд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж эхлээд байна. Энэ ажлын хүрээнд ХИС-ийн Эдийн засаг, хангамж, үйлчилгээ эрхэлсэн дэд захирлын үүрэг гүйцэтгэгч Л.Нямсүрэнээр ахлуулсан 2/26/2019
Admin 2/25/2019 Photo, Design 5 Сурагчдын Англи хэлний мэдлэгийг сайжруулах нэн шаардлагатай байна УИХ-ын гишүүн О.Батнасангийн ажлын албанаас санаачлан 2 сарын 18-19-ны өдрүүдэд Ховд аймгийн болон Булган сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад гадаадын их дээд сургуульд тэтгэлэгтэй суралцахад хэрхэн бэлтгэх талаар болон Тайваны зарим их сургуулийн тэтгэлэгт хамрагдах боломжуудын талаарх мэдээллийг хүргэлээ. Сурагчдын Англи хэлний мэдлэг хангалтгүй байгаагийн улмаас гадаадын их дээд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт төдийлөн хамрагдаж чадахгүй байна. Тиймээс цаашид хаа хаанаа энэ тал 2/25/2019
Admin 2/22/2019 Photo, Design 5 Биологийн ухааны доктор, профессор С.Доржийн сургалт, эрдэм шинжилгээний бүтээлийн үзэсгэлэн боллоо Ховд Их Сургууль түүхт 40 жилийн ойн баяраа угтан эрдэмтэн багш нарынхаа сургалт, эрдэм шинжилгээний бүтээлийг алдаршуулах, олон нийтэд танилцуулах зорилгоор бүтээлийн үзэсгэлэнг цувралаар зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл зургаа дахь удаагийн буюу ХИС-ийн Байгаль шинжлэлийн технологийн сургуулийн Хими Биологийн тэнхимийн багш, биологийн ухааны доктор, профессор Сэтэвийн Доржийн нэрэмжит “Сургалт, эрдэм шинжилгээ”-ний бүтээлийн үзэсгэлэн боллоо. ВИДЕО: 2/22/2019
Admin 2/16/2019 Photo, Design 5 "Сэтгэл зүйн боловсрол/ өөрийгөө танихуй/" сэдэвт сургалт зөвлөгөөн боллоо ХИС-ийн дэргэдэх Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн нээлтийг тохиолдуулан “СЭТГЭЛ ЗҮЙН БОЛОВСРОЛ / ӨӨРИЙГӨӨ ТАНИХУЙ/” сэдэвт сургалт, зөвлөгөөнийг ХИС-ийн багш ажилчид, оюутнуудын дунд зохион байгууллаа. Тус үйл ажиллагааг "Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв"-ийг хариуцан ажиллаж буй ХИС-ийн Хүний нөөцийн мэргэжилтэн Х.Цэцэгханд зохион байгуулж, Эмэгтэйчүүд, гэр бүлийн сэтгэл зүйн боловсролын төвийн тэргүүн, сэтгэл судлаач У.Чулуунчимэг лекц уншив. Лектор У.Чулуунчимэгийн хувьд баг 2/16/2019
Admin 2/15/2019 Photo, Design 5 Ховд их сургууль дэргэдээ “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”–тэй боллоо Аймгийн ИТХ-аас батлан хэрэгжүүлж буй “Зөв хөдөлмөрч залуу” дэд хөтөлбөрийн хүрээнд Орон нутгийг хөгжүүлэх сангийн санхүүжилтээр ХИС дэргэдээ “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв” байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, НБХ-ийн дарга Б.Даваадорж ХИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Нямдорж, Сургалт эрхэлсэн дэд захирлын үүрэг гүйцэтгэгч О.Мөнхжаргал болон албан байгууллага, аж ахуй нэгж, компани, ХИС-ийн оюутны холбооны төлөөллүүд 2/15/2019
Admin 2/14/2019 Photo, Design 5 Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-ийн бүртгэл эхэлж байгаатай холбогдуулан мэдээлэл хийлээ ЭЕШ ерөнхий боловсролын "Цөм" хөтөлбөрийн агуулгын хүрээнд авагдахаар төлөвлөсөн байна. Шалгалтын бүртгэл эхэлсэнтэй холбоотойгоор 7 хоногийн хугацаанд үнэлгээний төвийн мэргэжилтнүүд нийслэлийн ЕБС, зарим аймгийн сургуулиуд дээр очин, сурагчид болон багш нарт зөвлөгөө мэдээлэл өгч ажиллана. Бүртгэлийг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийгдэхгүй гэдгийг тодотголоо. Нэг л удаа бүртгэлийн баталгаажуулалтыг хийнэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Хамгийн багадаа хоёр хичээлээр шалгалт өгч, дээд тал нь 10 х 2/14/2019
Admin 2/12/2019 Photo, Design 5 Ховд аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид 4 долоон хоногийн “Бямба” гаригт хичээллэнэ Ховд аймгийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа хоёрдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн хэвийн явагдаж байна. 2018-2019 оны хичээлийн жилийн 2-р улирлын сурагчдын амралт 01-р сарын 21-нд дууссан боловч аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдсэнтэй холбогдуулан БСШУС-ын сайдын тушаалаар ерөнхий боловсролын сургуулиудыг 2019 оны 01 дүгээр сарын 21-нээс 02 дугаар сарын 04-ийг дуустал, өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагааг нэгдүгээр сарын 21-25- 2/12/2019
Admin 2/1/2019 Photo, Design 5 Ховд их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч, профессор Б.Нямдорж болон ХИС-ийн хамт олон сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ 17 дугаар жарны “Тийн Урвуулагч” хэмээх Шороон гахай жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Ховд их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч, профессор Б.Нямдорж болон ХИС-ийн хамт олны зүгээс сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ. ВИДЕО: 2/1/2019
Admin 1/29/2019 Photo, Design 5 Ховд их сургууль ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв Монголын уламжлалт Сар шинийн баярыг тохиолдуулан Ховд их сургуулийн захиргаанаас гавьяаныхаа амралтаа авсан ахмад багш, ажилтнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.Энэ үеэр ХИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Нямдорж сургуулийнхаа 40 жилийн ойг угтан хийж буй ажлаа танилцуулж, ахмадуудаа идэвхтэй оролцохыг уриалжээ. 1/29/2019
Admin 1/29/2019 Photo, Design 5 Аймгийн боловсролын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн боллоо Ховд аймгийн “Удирдах ажилтны зөвлөгөөн”-ий хүрээнд аймгийн боловсролын салбар байгууллагуудын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн боллоо. Боловсролын салбарын 2018-2019 оны хичээлийн жилийн зорилт, үйл ажиллагааны чанар, хүртээмжийг дээшлүүлэх, хичээлийн судалгааг хөгжүүлэх, сургалтын хөтөлбөрийн менежментийн үр дүнг сайжруулах арга зүйг орон нутагт нэвтрүүлэх, улмаар салбарын удирдах ажилтнуудыг чадваржуулах зорилготой уг зөвлөгөөнд Ховд аймгийн 17 сумын төрийн өмчийн 25 сургууль, 32 цэцэрлэг б 1/29/2019