Боловсрол

Ахлах ангийн сурагчид анх удаа Олон улсын Эрдэм шинжилгээний бага хуралд оролцоно.

Ховд их сургууль, ОХУ-ын Томскийн Улсын их сургууль, Алтайн их сургууль, Горно-Алтайн их сургуультай хамтран “Баруун Монгол, түмний хил залгаа нутгийн байгалийн нөхцөл, ард түмний түүх, соёл” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний XIII бага хурлыг 2017 оны 09 сарын 20-22-ны өдрүүдэд ОХУ-ын Барнаул хотын Алтайн их сургууль дээр зохион байгуулах гэж байна. Тус эрдэм шинжилгээний бага хуралд ХИС-ийн эрдэмтэн судлаачдын хамтаар сургуулийн дэргэдэх “Математик, байгалийн ухаан, гадаад хэлний гүнзги
9/18/2017

Ховд Их сургууль “Climatogenic transformation of the alpine landscapes in Mongolian and Russian Altai” сэдэвт төслийн хэлэлцүүлэг зохион байгуулав.

“Climatogenic transformation of the alpine landscapes in Mongolian and Russian Altai” сэдэвт төслийг 2017-2019 онд Ховд их сургуулийн эрдэмтэн багш, судлаачид Японы APN байгууллагын 82000 ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлж эхлээд байна. Төслийг ХИС-ийн БШТС-ийн захирал доктор, дэд профессор Д. Отгонбаяр удирдан хэрэгжүүлэх юм. Төслийн хүрээнд явагдах Монгол Алтайн районы мөстөл, уур амьсгал, гадаргын ус, ландшафтын өөрчлөлтийн талаарх судалгааны шинэ баримт мэдээллийг хуваалцах хэлэлцүүлэ
9/15/2017

Ховд их сургуульд шинээр элссэн 1-р ангийн оюутнууд уламжлал ёсоор тангараг өргөлөө.

Тангараг өргөх ёслолд ХИС-ийн Сургалтын бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал, доктор, профессор Б.Нямдорж, Оюутны холбооны тэргүүлэгчид, 1-р ангид элсэн суралцаж буй 400 гаруй оюутан оролцсон юм. Оюутнууд “Эх орныхоо бүтээлч, оюунлаг өнөө ирээдүйн эзэн болсон оюутан би Ховд  их сургуулийн эрхэм зорилгыг дээдлэн эрдэм мэдлэгт шамдан суралцаж, мэргэжлийн өндөр ур чадвартай, ёс суртахуунтай, үнэнч шударга, хүнлэг энэрэнгүй бие хүн болон төлөвшиж, мэдлэг чадвараа Монгол Улсынхаа хөгжил
9/15/2017

Ховд аймагт "Цэцэрлэгийн насны хүүхдийн дасан зохицол" сэдэвт сургалт боллоо.

Ховд аймгийн Сургуулийн өмнөх боловролын хамран сургалт жилээс жилд нэмэгдэж, тэнд ажиллагсдын тоо ч өссөөр байна. Тиймээс цэцэрлэгийн сурах орчныг сайжруулах, багш нарыг нь чадваржуулахад аймгийн БСУГазраас анхааран ажиллаж байгаа бөгөөд  БСШУСЯам, Гүүд нэйборс  ОУБ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газартай хамтран "Хүүхэд хамгаалал, Хүүхдийн дасан зохицол" сэдвээр  цэцэрлэгийн эрхлэгч,  арга зүйчдийг оролцуулсан 90 хүний  сургалтыг зохион байгуулав. 2 өдрийн хугацаанд явагд
9/12/2017

"Иргэн" төслийн багш бэлтгэх сургалтанд 30 гаруй багш хамрагдлаа.

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр World Learning, Иргэний Боловсролын Төв, Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн хамтран “Иргэн” төслийг Монгол улсын 70 сургуульд хэрэгжүүлэхээр 2017 оны 5 сард сургуулийн сонгон шалгаруулалтыг хийж, хэрэгжүүлж эхлээд байна. Иргэн төслийн шалгаруулалтад Ховд аймгийн 10 сургууль хүсэлт хүргүүлэн шалгарчээ. Тухайлбал Жаргалант сумын 1, 2, 6, 7-р сургууль, Насан туршийн боловсрол төв, Алтай сумын сургууль, Цаст-алтай цогцолбор сургууль, Чандман
9/11/2017

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Ховд аймгийн сургуулиудын сургалтын орчинд дэмжлэг үзүүллээ.

Ховд аймгийн Жаргалант сумын Цаст-Алтай цогцолбор сургуулийн сурагч М.Энхтуулын хүсэлтээр УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт аймгийн хэмжээний 25 сургуулийн 25 ангийн ширээ сандлыг шинэчилж байна. Тэрээр орон нутагт ажиллах үеэрээ Жаргалант сумын сургуулиудын ширээ сандлыг хүлээлгэн өглөө. Цаст-Алтай цогцолбор сургуулийн 7-р ангийн сурагч М.Энхтуулын ангийнхаа ширээ сандлыг шинэчлэх гэсэн хүсэл, мөрөөдөл болсон захидлын хариу ийнхүү биелэлээ олж бодит ажил болж чадлаа. Нэг анги дунджа
9/11/2017

Хөгжил Политехник коллеж 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нэмэлт элсэлт авч байна.

Ховд аймгийн Хөгжил Политехник коллеж 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нэмэлт элсэлтээ дараах мэргэжлүүдээр авч байна. Мэдээлэл,зөвлөгөө авах утас: 99030353, 99531717, 99591799, 99827698 
9/11/2017

Монгол Улсын Гавьяат багш Хоохдойн Чагдаа агсанд хүндэтгэл үзүүлэн нэг минутын чимээгүй зогсолт хийлээ.

Mонгол улсын боловсролын салбарын ахмад ажилтан, Монгол Улсын Гавьяат багш, Философийн ухааны доктор, профессор, Ховд их сургуулийн анхны хичээлийн эрхлэгч Хоохдойн Чагдаа агсанд Ховд их сургуулийн нийт эрдэмтэн багш, ажилтан, оюутнууд нэг минутын турш чимээгүй зогсолт хийж хүндэтгэл үзүүлэв. Мөн хичээлийн I байранд Х.Чагдаа агсны бүтээлийн үзэсгэлэн гаргаж байна. Үр хүүхдийнхээ ивээлт эцэг, өргөн олон шавь нарынхаа эрдэмт багш болсон Х.Чагдаа нь 1938 оны 1-р сарын 5-нд Ховд аймгийн Алтай с
9/6/2017

Ховд аймгийн СӨБ-ын хамран сургалт 83 хувьд хүрчээ.

Ховд аймагт төрийн өмчийн 31 цэцэрлэг, хувийн хэвшлийн 12 цэцэрлэг нийт 43 Сургуулийн өмнөх боловсролын байгууллага үйл ажиллагаа явуулж тэдгээрт 7200 гаруй хүүхэд сурч,хүмүүжих ба 2100 багш ажилтнууд ажиллах юм. Төр хувийн хэвшлийн цэцэрлэгүүд үйл ажиллагаагаа явуулж сургуулийн өмнөх насны хүүхэд багачуудыг хүлээн авч байгаа бөгөөд жилээс жилд хамран сургалт нэмэгдсээр байгаа сайн мэдээ байна.ВИДЕО:
9/4/2017
Ховдын мэдээ