Боловсрол

"Тод үсэг – 370” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал Ховд аймагт боллоо

Баруун Монголын эрдэм оюуны уурхай болсон Ховд их сургууль дээр “Тод үсэг – 370” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний ээлжит VI бага хурлыг зохион байгуулж байна. ХИС-ийн НХУС-аас 2008 онд эрхлэн зохион байгуулсан Ойрад судлал ОУЭШБХ-ыг анх “Тод үсгийн 360 жилийн ой”-д зориулан «Тод үсгийн 360» сэдвээр зохион байгуулж байв. Тус ОУЭШХ-д БНХАУ-ын Шинжиан, ӨМӨЗО, Япон, Монгол улсын ШУА, МУБИС, “Тод номын гэрэл” төвийн эрдэмтэн судлаачид оролцож, тод үсгийн судлалын байдал, үсэгзүй, судрын тархац, д
9/14/2018

Ховд аймаг дахь Хөгжил Политехник коллежид 2018-2019 оны хичээлийн 32 мэргэжлээр 1045 хүүхэд суралцана

Ховд аймаг дахь Хөгжил Политехник коллеж 2018 оны 09 дүгээр сарын 08 ны өдөр "Багш нарын бага хурал"-аа зохион байгуулж, өнгөрсөн хичээлийн жилийн ажлын үр дүн, ололт амжилтуудыг дүгнэж, 2018-2019 оны хичээлийн зорилго зорилтуудыг хэлэлцэн дэвшүүллээ. Тус сургуулийн хамт олон энэ хичээлийн жилд багш, ажилтан бүр ажилдаа бүтээлч, эерэг хандлагаар хандаж, ёс зүйг дээдлэн чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрүүдийг сайжруулан, багшийн хөгжлийг дэмжин, эрүүл, ая тухтай орчинд түншлэл хамтын ажиллага
9/11/2018

2018-2019 оны хичээлийн жилд Ховд их сургуульд 2400 гаруй оюутан суралцана

Төрийн өмчийн магадлан итгэмжлэгдсэн баруун бүсийн ууган их сургууль болох Ховд их сургууль 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд Жаргалант сумын Засаг дарга Ц.Ганданповрон, БСУГ-ын мэргэжилтэн С.Алтангэрэл, ХИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч доктор, профессор Б.Нямдорж болон бүрэлдэхүүний сургуулийн захирлууд, МУ-ын гавьяат багш Б.Цэрэнжав, Д.Батчулуун, эрдэмтэн багш нар болон хамтран ажилладаг байгууллагуудын төлөөлөл, оюутнууд оролцлоо. Хичээлийн шинэ жилийн үйл ажиллага
9/11/2018

2018-2019 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 25 сургуульд 19419 сурагч, төрийн өмчийн 32, хувийн хэвшлийн 13 цэцэрлэгт 7500 гаруй хүүхэд хамрагдаж байна

Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 2018-2019 оны хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагаа энэ оны 09 дүгээр сарын 10-ны өдөр эхэлж, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд нээлтээ хийж шавь нараа хүлээн авч байна.Аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга М.Пүрэвхүү болон холбогдох албаны хүмүүс сургууль, цэцэрлэгийн нээлтийн арга хэмжээнүүдэд оролцож, багш сурган хүмүүжүүлэгч, хүүхэд багачуудад сурлага хөдөлмөрийн амж
9/10/2018

“БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ”-ийн сургалтыг Ховд аймагт зохион байгууллаа

БСШСЯ-ны дэргэдэх боловсролын мэдээллийн системийн багаас боловсруулсан хөтөлбөрийн дагуу “БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ”-ийн сургалтыг 2018 оны 9 сарын 6,7-ны өдрүүдэд Ховд аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерүүдэд зориулан зохион байгууллаа. Өөрөөр хэлбэл тус сургалтад Ховд аймгийн ерөнхий боловсролын 25 сургууль, насан туршийн боловсролын 2 төвийн арга зүйч багш нийт 27, Боловсрол соёл урлагийн газрын мэргэжилтнүүд нийт 30 хүн оролцов. Сургалтыг БСМ
9/8/2018

УИХ-ын Б.Пүрэвдорж Марико ББСБ-тай хамтран тойргийнхоо сумдын сургуулиудын сургалтын орчинд дэмжлэг үзүүлэв

Ховд аймгийн Жаргалант сумын 12 жилийн 2-р сургуулийн сурагч  Б.Нандин-Эрдэнийн хүсэлтээр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж тус сургуулийн 7Б ангийн багш, сурагчдын ширээ сандлыг Монгол Японы хамтарсан "Марико" ББСБ-ын хөрөнгө оруулалтаар шийдвэрлэн шинэчиллээ.Тус ангид тулгамддаг байсан зүйл нь сурагчийн ширээ сандал байсан бөгөөд бараг 1990 оноос хойш ашиглаж байсан ширээ сандал нь хуучирч муудсан байжээ. Иймээс тус ангийн сурагч Б.Нандин-Эрдэнэ УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржид захидал бичсэнээр 
9/3/2018

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж тойргийнхоо сумдын сургуулиудын сургалтын орчинд дэмжлэг үзүүллээ

2018-2019 оны хичээлийн жилийн босгон дээр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж тойргийнхоо сумдын сургуулиудын сургалтын орчинд дэмжлэг үзүүлж байна.  Өөрөөр хэлбэл, гишүүнд хандсан багш сурагчдын хүсэлтийг хүлээн авч тойргийнхоо сумдын сургууль болох Жаргалант сумын 12 жилийн 1-р сургууль болоод Цэцэг сумын ЕБС-ийн  багш хөгжлийн төвийг  тохижуулах, Жаргалант сумын 12 жилийн 2-р сургууль, Чандмань сумын ЕБС тус бүрийн нэг ангийг иж бүрэн тохижуулах ажлыг "Марико ББСБ"-ын хөрөнгө оруулалтаа
8/31/2018

БСУГ-аас 2018-2019 оны хичээлийн жилийг угтан "Багш нарын бага хурал" зохион байгууллаа

2018-2019 оны хичээлийн шинэ жилийг угтан аймгийн БСУГ-аас "Багш нарын бага хурал"-ыг энэ оны 08-р сарын 26-ны өдөр Манхан суманд зохион байгууллаа. 2018-2019 оны хичээлийн жилийн Ховд аймгийн Боловсролын салбарын үйл ажиллагааны зорилго зорилтыг тодорхойлж, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, зарим журам, дүрмийн талаар нэгдсэн мэдээлэл өгөх зорилгоор зохион байгуулсан "Багш нарын бага хурал"-д ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургалтын менежер, цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, сурга
8/27/2018

Швейцарийн Цүрихийн их сургуулийн төлөөлөгчид ХИС-д зочлов

Швейцарийн Цүрихийн их сургуулийн Нийгмийн антропологи, соёл судлалын тэнхимийн эрхлэгч Петер Финке тэргүүтэй төлөөлөгчид Ховд их сургуульд зочиллоо. Энэ үеэр Ховд их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Нямдорж Швейцарийн Цүрихийн их сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтаар талууд хоёр сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулиуд хооронд 2017 онд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтийг хангах, харилцаагаа идэвхжүүлэх, тогтмолжуулах талаар санал солилцсон юм. Мөн
8/25/2018

Ховд аймгийн 17 сумын ЕБС-ийн ахлах ангийн 300 гаруй багш “Stem” хөтөлбөрийн сургалтад хамрагдаж байна

БСШУСЯ-аас санаачлан “STEM ба ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт”-ыг Үндэсний хэмжээнд зохион байгуулж буй сургалт Ховд аймагт эхэллээ.  ЕБС-ийн 12 дугаар ангийн “STEM” боловсролын хөтөлбөрийн хэрэгжилт болон ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх багц сургалтын II үе шатыг 2018 оны 08-р сарын 20-22-ны өдрүүдэд Ховд аймгийн Жаргалант сумын 1 дүгээр бүрэн дунд сургууль дээр зохион байгуулж байга бөгөөд сургалтад Ховд аймгийн 17 сумын ЕБС, МСҮТ
8/20/2018
Ховдын мэдээ