Боловсрол

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Дөргөн суманд ажиллаж Соёлын төвийн барилгын ажлын явцтай биечлэн танилцав

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Ховд аймагт ажиллах үеэрээ Дөргөн суманд ажиллалаа. Тэрээр тус сумын боловсрол, соёл урлагийн байгууллагуудын ажил байдалтай биечлэн танилцахын зэрэгцээ салбарынхаа багш, ажилтнуудтай уулзаж, тэдний санаа бодлыг сонсон мөн Засгийн газраас боловсрол, соёл урлагийн салбарт баримталж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулан ажиллав.  Дөргөн сум нь 724 өрх, 2885 хүн амтай. Уламжлалт ахуй, соёл, зан заншлаараа Монгол Улсын хэмжээнд өвөрмөцөд тоо
11/5/2018

Ховд аймгийн Мянгад сум 2019 онд 150 хүүхдийн шинэ цэцэрлэгтэй болно

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Ховд аймагт ажиллах үеэрээ Мянгад сумын төвд шинээр баригдаж буй шинэ цэцэрлэгийн барилгын ажилтай газар дээр нь танилцаж мөн салбарын багш, ажилчидтай уулзлаа. Ховд аймгийн Мянгад сум 1924 онд байгуулагдсан, 3665 хүн амтай, дэд бүтэц харьцангуй хөгжсөн сумдын нэг юм. Өдгөө үйл ажиллагаа явуулж буй хуучин цэцэрлэг нь 75 хүүхдийн ортой ч өнөөдрийн байдлаар 117 хүүхэд хамрагдаж байна. Сумын хэмжээнд сургуулиас өмнөх боловсролд хамрагдах шаардлагатай 1-6 насны 40
11/5/2018

“Ховд аймгийн соёлын ажилтны анхдугаар зөвлөгөөн” боллоо

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол, соёл урлагийн газар хамтран “Ховд аймгийн соёлын ажилтны анхдугаар зөвлөгөөн”-ийг “Соёл урлаг- Орон нутгийн хөгжил” сэдвийн хүрээнд энэ оны 11 дүгээр сарын 04-05-ны өдрүүдэд зохион байгуулав. Соёл урлагийн байгууллагын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, харилцан туршлага судлах боломжийг бүрдүүлэх, соёлын өвийг өвлүүлэн уламжлуулах, хадгалалт хамгаалалтыг сайжруулахад соёлын ажилтны мэдлэг, чадварыг дээшлүүлэх, тэдний үүрэг оролцоо
11/5/2018

"Орос хэл, Соёлын бүсийн арга хэмжээ" эхэллээ

Монголын Энх тайван, найрамдлын байгууллагын 60 жилийн ой, Монгол-Оросын хамтын ажиллагааны найрамдлын сарын хүрээнд Монгол-Оросын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөгжүүлэх, түүний дотор орос хэл, оросын соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор ОХУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ, Найрамдлын Нийгэмлэгүүдийн Монголын Эвлэл, Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Боловсрол, соёл урлагийн газар хамтран “Орос хэл, соёлын бүсийн арга
11/3/2018

Хөдөлмөр, нийгэм хамгааллын яам болон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн хамтарсан ажлын хэсэг Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийн үйл ажиллагаатай танилцав

Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Ашигт малтмалын салбар дахь Түншлэлд суурилсан Мэргэжлийн боловсрол, сургалт төсөл баруун аймагт хэрэгжиж байгаа. Тус төслийн хэрэгжилтийн үр дүнг харах, үнэлгээ өгөх, цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцох зорилгоор Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Халиунаа, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ашигтмалтмалын салбар дахь түншлэлд суурилсан
11/1/2018

Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерүүд "Үр дүн суурилсан үнэлгээний шинэчлэл" сургалтанд хамрагдаж байна

Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерүүдийн үнэлгээний онол, арга зүй мэдлэг чадварыг дээшлүүлэх, статистик мэдээллийн чанар үр дүнг сайжруулах, чадавхийг хөгжүүлэх зорилгоор аймгийн БСУГ-аас Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерүүдэд зориулсан "Үр дүн суурилсан үнэлгээний шинэчлэл" сургалтыг зохион байгуулж байна. Сургалтанд Ховд аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн бага дунд ангийн сургалтын менежер нийт 50 хүн оролцож байна. Сургалтыг 10-р сарын 31-ээс 11-р с
10/31/2018

Ховд аймагт "Бага ангийн сурагчдын эх хэлний сургалтын арга зүйг сайжруулах, унших чадварыг хөгжүүлэх, үнэлэх арга зүй” сургалт явагдаж байна

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй "Боловсролын чанарын шинэчлэл төсөл"-ийн хүрээнд "Бага ангийн сурагчдын эх хэлний сургалтын арга зүйг сайжруулах, сурагчдын унших чадварыг хөгжүүлэх, үнэлэх арга зүй" сэдэвт сургалтыг Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын яам, Дэлхийн банк, Боловсролын хүрээлэн, Бага боловсролын эх хэлний сургалтыг дэмжих баг, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Үндэсний сургагч багш нар, Ховд аймгийн БСУГ хамртан зохион байгуулж байна. Бага ангийн сурагчдын унш
10/30/2018

Боловсролын салбарт-Ойрын хугацаанд...

2018 оны 10 дугаар сарын 21-нээс 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерүүдийн үнэлгээний онол, арга зүйн мэдлэг чадварыг дээшлүүлэх, цахим  мэдээллийн системийн өгөгдлийн чанар, бодит байдлыг сайжруулах зорилгоор “Үр дүнд суурилсан үнэлгээний шинэчлэл” сургалтад  сургууль бүр  бага, дунд ангийн сургалт хариуцсан 2 менежер оролцож байна. 2018 оны 10 дугаар сарын 29-нөөс 11 дүгээр сарын 02-ны өдрүүдэд Дэлхийн банкны санхүүжилт
10/30/2018

Ховд аймгийн Жаргалант сумын 2-р сургуулиас санаачлан зохион байгуулсан “Охидын манлайлал”чуулганд 250 сурагч оролцов

Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын 2-р сургуулиас санаачлан аймгийн ГБХЗХГ, “Дэлхийн Зөн Ховд” ОНХХ-тэй хамтран “Охидын манлайлал” чуулганыг өнөөдөр 2-р сургуулийн 6-12 ангийн 250 сурагч охидуудыг хамруулан амжилттай зохион байгууллаа. Сургуулийн орчинд зөв нөлөөлөл, манлайллыг бий болгох, хүчирхэг өөртөө итгэлтэй, эерэг харилцаатай жинхэнэ манлайлагч охидыг бэлтгэх, охидын хүмүүжил төлөвшилд зөв нөлөө үзүүлэх зорилготой тус арга хэмжээнд Ховд аймгийн ГБХЗХГ-ын дарга Ц.Номинчимэг,
10/24/2018

Нийтийн номын сангаас “Төрийн хошой шагналт Ч.Лодойдамбын уран бүтээлийг сурталчлах аян”-ыг зохион байгуулав

Ховд аймгийн Нийтийн номын сангийн хамт олон төрийн хошой шагналт, сонгодог зохиолч Чадраабалын Лодойдамбын 101 насны ойд зориулан уран бүтээлийг уншигчдад сурталчлах, тэдний нийгмийн сэтгэлгээг идэвхжүүлэх, уншсан номынхоо агуулгыг баяжуулан бүтээлчээр сэтгэх, өөрсдөө туурвиж бүтээх чадвар эзэмшүүлэх зорилгоор Лодойдамбын уран бүтээлийг сурталчлах аяныг 10-р сарын 05-18 ны хооронд зохион байгуулсан байна. Аяны хүрээнд  Нийтийн номын сангийн хамт олон Ховд аймгийн Жаргалант сумын ЕБС-ын 7 с
10/22/2018
Ховдын мэдээ