Боловсрол

Ховд их сургууль Англи хэлний орчуулагч мэргэжлээр бакалаврын дипломтой төгсөх 2 жилийн ангидаа элсэлт авч байна

Ховд их сургууль Англи хэлний орчуулагч мэргэжлээр бакалаврын дипломтой төгсөх 2 жилийн ангидаа элсэлт авч байна. Бүртгэл 2018 оны 2-р сарын 15 хүртэл ХИС-ийн хичээлийн II байрны 209 тоотод явагдана.Бүрдүүлэх материал:• Иргэний үнэмлэхний хуулбар (Нотариатаар батлуулсан байх)• Бакалаврын дипломын хуулбар (Нотариатаар батлуулсан байх)• 2 хувь цээж зураг• Бүртгэлийн хураамж 100,000 төгрөгийг ХИС-ийн дансанд тушаасан баримт (Голомт банк 5605107599)Холбоо барих утас: • 75952500 – 209• 99479050•
2/9/2018

“Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” баруун бүсийн зөвлөгөөн Ховд аймагт болж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор БСШУСЯ-аас “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөнийг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж байгаа юм. Тэгвэл Баруун бүсийн зөвлөгөөнийг баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт энэ сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулж байна. 2007 оноос хойш 11 жилийн дараа зохион байгуулагдаж буй уг зөвлөгөөнд баруун бүсийн Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтнуудын 300
1/29/2018

“Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөн 01-р сарын 29-30 ны өдрүүдэд Ховд аймагт болно.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор БСШУСЯ-аас зохион байгуулж буй “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөн 01-р сарын 29-30 ны өдрүүдэд Ховд аймагт болно. Зөвлөгөөнд Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтнуудын төлөөлөлөөс бүрдсэн 300 гаруй хүн оролцох юм. Тус зөвлөгөөний ерөнхий зохион байгуулагчаар БСШУСЯ-ны дэргэдэх Боловсролын үнэлгээний төв ажиллах бол БСШУСЯ-ны удирдлага, мэргэж
1/28/2018

“ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ-ДЭЭД БОЛОВСРОЛ” улсын II зөвлөгөөнд Ховд их сургуулиас 15 хүн оролцож байна

Дээд боловсролын шинэчлэлийн эрх зүйн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн түншлэлд түшиглэсэн, олон улсын стандартад нийцсэн дээд боловсрол эзэмших шаталсан тогтолцоог бүрдүүлэх, сургалтын хөтөлбөрийг олон улсын түвшинд хүргэж сургалтын чанарыг дээшлүүлэх, багшийн хөгжлийг эрчимжүүлж олон улсын хөдөлмөрийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдөхүйц мэдлэг, ур чадвартай төгсөгчдийг бэлтгэхэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг тодруулах зорилгоор зохион байгуулагдаж буй&
1/26/2018

ХИС-ийн багш нар ОХУ-ын Алтайн БНУ, Алтайн хязгаарын их, дээд сургуулиудад туршлага судалж байна

Хамтран ажиллагч их сургуулиудтай харилцаа холбоо тогтоох, мэргэжлийн тэнхимүүдээс туршлага судлах, хуваалцах, эрдэм шинжилгээ болон судалгааны төсөл, хөтөлбөрт хамтран ажиллах боломж бололцоог судлах, профессорын хүрээнд их сургуулиудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор ХИС-ийн багш, ажилтнуудаас бүрдсэн 11 хүний бүрэлдэхүүнтэй баг ОХУ- ын Алтайн хязгаар, Алтайн Бүгд найрамдах улсыг зорьж, хамтран ажиллагч их сургуулиудад туршлага судалж байна.Тэдний энэ удаагийн туршлага судлах аялал Горн
1/26/2018

Ховд их сургууль "ЗАЙНЫ СУРГАЛТЫН ТӨВ"-тэй боллоо

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ” төслийн хүрээнд Монгол Улсын Боловсролын их сургуулийг түшиглэн  “ЗАЙНЫ СУРГАЛТЫН ТӨВ”-ийг байгуулж өнөөдөр нээлтээ хийлээ. МУБИС анхны “ЗАЙНЫ СУРГАЛТЫН ТӨВ” нь Монголын их, дээд сургуулийн багш, ажилтан, оюутан суралцагчдад зориулан зайны болон танхимын сургалт зохион байгуулж хэрэгжүүлэхээс гадна мультимедиа студийн тусламжтайгаар зайны сург
1/25/2018

ХИС-ийн удирдлага, багш, ажилчид МУИС, МУБИС, ШУТИС-иар зочилжээ.

Их, дээд сургуулиудын үйл ажиллагаатай танилцан туршлага судлах, “Хөтөлбөрийн магадлан итгэмжлэл, олон улсын магадлан итгэмжлэлийн туршлага, хөтөлбөрт үнэлгээ хийх арга зүй” сургалт семинарт хамрагдах, их, дээд сургуулийн багш нарын чуулга уулзалтад оролцох зорилгоор ХИС-ийн удирдлага, багш, ажилтны төлөөллөөс бүрдсэн 20 хүний бүрэлдэхүүнтэй баг Улаанбаатар хотноо томилолтоор ажиллаж байна. Томилолтын хугацаанд хийх ажлын удирдамжийн дагуу багийн гишүүд өнөөдөр МУБИС, МУИС-аар зочлон холбогдох у
1/23/2018

Ховд Хөгжил Политехник коллежийн Сантехникийн ангийн сурагчид, мэргэжлийн багш нар хөдөлмөр хамгааллын хувцастай боллоо

Ховд аймгийн Алтан гадас одонт Хөгжил Политехник коллеж нь Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Мэргэжлийн боловсрол сургалт төсөлтэй 2014 оноос эхлэн хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааныхаа хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн норм дүрмийг хангах үүднээс сантехникийн мэргэжлийн ангийн багш оюутнуудад хөдөлмөр хамгааллын хувцас олголоо. ВИДЕО:
1/20/2018

Ховд их сургуулиас "ХОВДЫН ХӨГЖИЛД ИНЖЕНЕРИЙН БОЛОВСРОЛ" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулав.

Ховд их сургууль нь Баруун бүс нутагт инженерийн боловсрол инновацийн чадамжийг хөгжүүлэх зорилгоор хамтын ажиллагаатай байгууллагуудтай "ХОВДЫН ХӨГЖИЛД ИНЖЕНЕРИЙН БОЛОВСРОЛ" сэдэвт хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Ховд аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Жаргалант сумын Засаг Даргын Тамгын Газар, Газрын Харилцаа Барилга Хот Байгуулалтын Газар, Ус Цаг Уур Орчны Шинжилгээний Газар, Байгаль Орчин Аялал Жуулчлалын Газар, “Ховд” ТӨХК Дулааны Станц, Хар-Ус нуурын байгалийн тусга
1/17/2018

Ховд их сургуулийн багш В.Янжиндулам БНХАУ-д зочин багшаар ажиллана

ХИС-ийн захирал В.Сайнбаяр тэргүүтэй төлөөлөгчдийн 2017 оны 11 сард хийсэн айлчлалын үеэр БНХАУ-ын Баруун хойтын үндэстний их сургуульд ХИС-аас зочин багш ажиллуулахаар хэлэлцэн тохиролцсон билээ. Энэхүү хэлэлцээр ажил хэрэг болж ХИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Хэл, зохиолын тэнхимийн багш, доктор В.Янжиндулам БНХАУ-ын Баруун хойтын үндэстний их сургуульд зочлон тус сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүд, магистрант, докторантурын оюутнуудад Монгол хэлний нээлттэй хичээл заан, э
1/17/2018
Ховдын мэдээ