Боловсрол

Томуу, томуу төст өвчин нэмэгдсэнтэй холбогдуулан сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоолоо

Орон нутагт томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан БСШУС-ын сайдын 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/25 дугаар тушаалаар аймгийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргажээ. Тухайлбал, ерөнхий боловсролын сургуулиудыг 2019 оны 01 дүгээр сарын 21-нээс 02 дугаар сарын 04-ийг дуустал, өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагааг нэгдүгээр сарын 21-25-ны өдөр хүртэлх хугацаанд хичээл, сургалтын
1/18/2019

СӨБ-ын хамран сургалтыг нэмэгдүүлэхэд “Гэр цэцэрлэг”-ийн үйл ажиллагаа чухал

Ховд аймгийн сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн 80 гаруй хувь нь цэцэрлэгт хамрагдаж байна. Өмнөх хичээлийн жилийг бодоход энэ жил өдрийн ангийн суралцагчдын тоо нэмэгдсэн ч хувилбарт сургалтанд хамрагдах хүүхдүүдийн тоо тодорхой хувиар буурчээ. Тиймээс аймгийн ИТХ-аар “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийг батлуулан ажиллаж энэ хүрээнд “Гэр цэцэрлэг”-ийг нэмэгдүүлэхээр болсон байна. ВИДЕО: ВИДЕО:
1/14/2019

Ховд аймгийн БСУГ-аас “Багшийг чадваржуулах” орон нутгийн сургалтыг 4 дэх жилдээ зохион байгуулж байна

БСШУ-ны сайдын 2013 оны А/287-р тушаалаар батлагдсан “Сургуулийн өмнөх болон бага, дунд, боловсролын сургалтын байгууллагын багш ажилтны мэргэжил дээшлүүлэх журам”-ын 2.5 болон 4.1 заалтуудын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Ховд аймгийн БСУГ-аас 2018-2019 оны хичээлийн жилд Ховд аймгийн ЕБС болон СӨБ-ын байгууллагад 2,3,4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан  “Багшийг чадваржуулах” орон нутгийн сургалтыг 4 дэх жилдээ зохион байгуулж байна. Боловсролын чанарын шинэчлэлийн хүр
1/8/2019

Ховд их сургуулийн хамт олон шинэ оноо амжилт бүтээлээр дүүрэн угтаж байна

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ХИС-ийн багш, ажилчдын шинэ жилийн баярын үйл ажиллагаа энэ сарын 21-ний өдөр ёслол төгөлдөр болж өнгөрөв. Баярын цэнгүүнийг нээж авьяаслаг оюутан суралцагчид урлагийн тоглолт толилуулсан бөгөөд энэ үеэр ХИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Нямдорж мэндчилгээ дэвшүүллээ. Баярын үйл ажиллагаанд Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, Ховд аймгийн аудитын газрын дарга Х.Болдбаатар тэргүүтэй аймаг орон нутгийн төлөөлөн хүрэлцэн ирж, ХИС-ийн хамт олонд хандан үг
12/24/2018

Монгол Улсын Гавьяат багш, ХИС-ийн зөвлөх профессор Д.Батчулууны сургалт, эрдэм шинжилгээний бүтээлийн үзэсгэлэн боллоо

ХИС түүхт 40 жилийн ойн баяраа угтан томоохон ажлуудыг эхлүүлээд байгаа. Үүний нэг нь эрдэмтэн багш нарын цуврал бүтээлийн үзэсгэлэн юм. Энэ сарын 20-ны өдөр дөрөв дэх буюу Монгол Улсын Гавьяат багш, ХИС-ийн зөвлөх профессор Харуулчин овгийн Дагдангийн Батчулууны сургалт, эрдэм шинжилгээний бүтээлийн үзэсгэлэнг үр хүүхэд, хамаатан садан, эрхэм шавь нар, мөр зэрэгцэн ажиллаж байсан эрдэмтэн багш нарын талархлын үг, дурсамжит яриан дор өргөн дэлгэр зохион байгууллаа. Тус үзэсгэлэнд МУГБ Д.Батчулуу
12/21/2018

Ховд аймгийн Нийтийн номын санг Магсарын Баянзулын, Уншлагын их танхимыг Хөөдөөгийн Эрдэнэбаатарын нэрэмжит болгов

Ховд аймгийн Нийтийн номын сан нь 1938 онд уншлагын газар нэртэй 1 ажилчинтай, 500 орчим боть номтой байгуулагдсан түүхтэй. Өдгөө 3 фондтой, 72000 мянга гаруй номтой 7 тасаг, танхимтайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа Ховд аймгийн Нийтийн номын сангийн 80 жилийн ой энэ онд тохиож байна. 80 жилийн ойг тохиолдуулан, уг номын санг Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн, үндэсний номын  сангийн захирал асан Магсарын Баянзулын нэрэмжит, уншлагын танхимыг нь нэрт яруу найрагч МЗЭ-ийн шагналт, Бо
12/11/2018

Ховд аймгийн өсвөр насны 500 гаруй хүүхэд Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аянд нэгджээ

Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Тэгвэл Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд Ховдчууд нэгдэж 500 гаруй өсвөр насны хүүхдүүд ард иргэдийг хамруулсан хүчирхийллийн эсрэг үзэл бодлоо илэрхийлж дуу хоолойгоо нэгтгэсэн арга хэмжээг зохион байгуулав. Монгол Улс нь Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аяныг төр,
12/10/2018

ОХУ-ын Казань хотноо болох “WORLD SKILLS KAZAN 2019” ур чадварын олимпод Ховд Хөгжил политехник коллежийн суралцагч С.Дашдэрэм Барилгын сантехникийн төрлөөр оролцоно

2019 оны наймдугаар сард ОХУ-ын Казань хотноо болох 45 дахь удаагийн тэмцээнд эх орноо төлөөлөх ур чадвартай залуусыг сонгох сүүлийн шатны шалгаруулалт 2018 оны 12-р сарын 03-07 өдрүүдэд болж өнгөрлөө. “WORLD SKILLS KAZAN 2019” ур чадварын олимпод Монгол улсаа төлөөлөн оролцох залуусын нэрс тодорсон байна. Тодруулбал:Гагнуурын төрлөөр Герман-Монголын МСҮТөвийн оюутан Т.Оюун-Эрдэнэ, Цахилгааны төрлөөр Налайх дахь МСҮТ-ийн суралцагч Э.Рэнцэн-Очир, Барилгын өрөг угсрагчийн төрлөөр Барилгын политехн
12/10/2018

ММНБИ-ийн Ховд салбар Ховд их сургуулийн НХУС-ийн Бизнесийн удирдлагын тэнхимтэй хамтран оюутны эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулав

Санхүүгийн байгууллага үүсч хөгжсөний 107 жил, Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны баярын өдрийг тохиолдуулан ММНБИ-ийн Ховд салбар Ховд их сургуулийн НХУС-ийн Бизнесийн удирдлагын тэнхимтэй хамтран оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг энэ сарын 6-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тус эрдэм шинжилгээний хурлын үеэр оюутнууд “Банкны зээлийн хүүг бууруулах боломж”, “Ховд их сургуулийн оюутнуудын санхүүгийн боловсрол, өнөөгийн байдал”, “Монгол орны үнэт цаасны зах зээлийн өнөөгийн байда
12/9/2018

Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсэний 112 жилийн ойд зориулсан "Тэргүүний уран бүтээлч"шалгаруулах уралдаан боллоо

Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчийн нэг Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсэний 112 жилийн ойг тохиолдуулан, ХИС-ийн НХУС-ийн Хэл зохиолын тэнхимээс жил бүр уламжлал болгон явуулдаг “Тэргүүний уран бүтээлч” шалгаруулах уралдааныг 2018 оны 11-р сарын 21-ний өдөр зохион байгуулав. Оюутан залуучуудын авьяас сонирхлыг нээн хөгжүүлж, хөхүүлэн дэмжих, уран зохиол, гоо зүйн төлөвшил олгох, харилцан туршлага солилцох зорилготой тус уралдаан нь “Тэргүүний шүлэгч”, “Богино өгүүллэг”, “Уран
11/29/2018
Ховдын мэдээ