Admin 10/18/2018 Photo, Design 5 Ховд аймгийн ГБХЗХГ “Тогтвортой хөгжил ба залуучууд” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулав Монгол улсын нийт хүн амын 34,6 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна. Мөн хөдөлмөрийн насны хүн амын 55 хувийг залуучууд эзэлж байгаа бөгөөд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 57,1 хувь нь 15-34 насны залуучууд байна гэсэн статистик мэдээлэл бий. Иймээс Залуучуудын амьдралд тулгамдаж байгаа асуудлыг салбар бүрээр нь судалж тоо баримт судалгаанд үндэслэсэн хөгжлийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд,залуучуудын хөгжлийн газар, Шинжлэх ухааны академ 10/18/2018
Admin 10/18/2018 Photo, Design 5 МУБИС, Ховд их сургуультай хамтран ажиллахаар гэрээнд гарын үсэг үзэглэв МУБИС Ховд их сургуультай Эрдэм шинжилгээ, сургалт, нийгмийн үйлчилгээг бүс нутгийн хүрээнд өргөжүүлэх олон чиглэлээр хамтран ажиллахаар хамтын ажиллагааны гэрээ байгуулж, МУБИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч, доктор Д.Мандах, Ховд их сургуулийн захирал доктор Б.Нямдорж нар нэн оны 10-р сарын 12 ны өдөр гэрээг үзэглэв. Талуудыг гарын үсэг зурах үед МУБИС-ийн дэд захирал дэд проф. Х.Тамир, проф. Д.Наранцэцэг нар байлцав.Хамтын ажиллагааны хүрээнд эдийн засаг, шинжлэх ухаан, технологийг хөгжү 10/18/2018
Admin 10/17/2018 Photo, Design 5 “Дижитал сургалтын арга зүй” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хамгийн анхны аймгаар Ховд аймаг сонгогджээ Ховд аймгийн Боловсрол, Соёл, урлагийн газрын дарга М.Пүрэвхүү өнгөрсөн 7 хоногт буюу 10-р сарын 08-12 ны хооронд Сингапур улсад болсон “Дижитал сургалтын арга зүй” сургалтад хамрагджээ. Улмаар “Дижитал сургалтын арга зүй” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хамгийн анхны аймгаар Ховд аймаг сонгогдож 2018 оны 11 дүгээр сарын 2-6-ны хооронд бага ангийн багш болон цэцэрлэгийн багш нарыг оролцуулсан сургалтыг Ховд аймгийн төвд зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тэгвэл Ховд, Баян-өлгий, Булган, Архангай, 10/17/2018
Admin 10/15/2018 Photo, Design 5 Ховд хөгжил политехник коллежийн дэргэдэх оёдол, ахуйн үйлчилгээний мэргэжлийн салбар зөвлөлөөс “Мэргэжлийн онцлог” ток шоу зохион байгууллаа Ховд хөгжил политехник коллежийн дэргэдэх оёдол, ахуйн үйлчилгээний мэргэжлийн салбар зөвлөлөөс оёмол бүтээгдэхүүний оёдолчины мэргэжлээр суралцаж байгаа суралцагчдын дунд олон ажлуудыг санаачлан хэрэгжүүлдэг байна. Энэ удаад Оёдолчны мэргэжлийн давуу тал, мэргэжилдээ дуртай хайртай байхын ач тусыг таниулах, өөрсдийн мэдлэг мэдээллээ солилцох зорилгоор “Мэргэжлийн онцлог” ток шоуг тус сургуульд оёдлын чиглэлээр суралцаж байгаа 50 гаруй суралцагдыг хамруулан анх удаа зохион байгууллаа. 10/15/2018
Admin 10/13/2018 Photo, Design 5 Ховд аймгийн бичил уурхай эрхлэгч 15 иргэнд мэргэжил эзэмшүүлж, ажлын байртай болоход нь дэмжлэг үзүүлнэ Щвейцарын хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай төсөл” Ховд аймаг дахь "Хөгжил” политехник коллежтой хамтран аймгийн хэмжээнд бичил уурхай эрхэлж байгаа иргэд олонтой Булган, Алтай, Үенч, Мөст, Цэцэг, Дөргөн сумдын хувиараа ашигт малмтал олборлогч иргэдийг хамруулсан төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Төслийн хүрээнд дээрх 6 сумын бичил уурхай эрхлэгч 15 иргэнд мэргэжил эзэмшүүлэн, сургаж, ажлын байраар хангах юм.ВИДЕО: 10/13/2018
Admin 10/10/2018 Photo, Design 5 Ховд, Увс ,Говь-алтай аймгийн 16 иргэнд "ОЁМОЛ БҮТЭЭГДЭХҮҮН"-ий 14 хоногийн түр сургалт явууллаа Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны санаачлагаар Канад сангийн санхүүжилтээр "Оёмол бүтээгдэхүүн"-ий 14 хоногийн түр сургалтыг Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежтой хамтран зохион байгуулав. Түр сургалтанд Ховд, Увс Говь-алтай гэсэн 3 аймгийн 6 сумын хувиараа ашигт малтмал олборлогч өрх толгойлсон 16 эмэгтэй хамрагджээ. ВИДЕО: 10/10/2018
Admin 10/9/2018 Photo, Design 5 Ховд аймгийн Алтай сумын 12 жилийн ЕБС-ийн 1-р ангийн 2 бүлэгт 78 сурагч суралцаж байна Хөдөөгийн сургуулийн 6 настай бяцхан сурагчдад гэрээсээ хол, дотуур байранд амьдрах эсвэл ах дүү хамаатныдаа амьдарч гэрээ санахаас эхлээд хүндрэл бэрхшээл их. Гэсэн хэдий ч тэд энэ бүхнийг даван туулж, эрдэм боловсрол эзэмшиж байна. Тухайлбал аймгийн төвөөсөө 300-аад км-ийн алсад орших МУ-ын Гавьяат багш Философийн ухааны доктор профессор Чагдаагийн нэрэмжит Ховд аймгийн Алтай сумын 12 жилийн ЕБС-ийн 1-р ангийн 2 бүлэгт 78 сурагч суралцаж байгаа бөгөөд тэд аль хэдийнээ бичиг үсэ 10/9/2018
Admin 10/8/2018 Photo, Design 5 Ховд аймгийн Алтай сумын ЕБС-ийг МУ-ын гавьяат багш доктор, профессор Хоохдойн Чагдаагийн нэрэмжит болголоо Алс баруун хязаар нутагт эрдэм соёлын их үрийг тарьж, олны үрсийг соён гэрээрүүлэх их үйлсэд жинтэй хувь нэмрээ оруулан, судалгаа шинжилгээний бүтээлүүд туувирлан хойч үедээ оюуны хөрөнгө оруулалт хийсэн нэгэн эрхэм хүмүн бол философийн ухааны доктор, профессор Чагдаа юм. Иймд түүний боловсролын салбарт оруулсан гавьяаг үүрд мөнхжүүлэхээр Ховд аймгийн Алтай сумын Ерөнхий боловсролын сургуулийг тус сумын харьяат МУ-ын гавьяат багш доктор, профессор Хоохдойн Чагдаагийн нэрэмжит болгож, гэрэлт хөшө 10/8/2018
Admin 10/5/2018 Photo, Design 5 Ховд аймгийн боловсролын салбарынхан Дэлхийн болон Монголын багш нарын баярыг тэмдэглэв Ховд аймгийн БСУГ-аас Дэлхийн багш нарын 24, Монголын багш нарын 52 дахь өдрийг тохиолдуулан аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа сургууль, цэцэрлэг, их дээд сургууль, Насан туршийн боловсролын төвд ажиллаж байгаа нийт эрдэмтэн багш нарт хүндэтгэл үзүүлж багш нарын баярт зориулсан Баярын хурал, Хүндэтгэлийн тоглолтыг ёслол төгөлдөр зохион байгууллаа. Баярын хурлын арга хэмжээнд Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, аймгийн Засаг дарг 10/5/2018
Admin 10/4/2018 Photo, Design 5 Ховд аймгийн БСУГ-аас “Хүүхдийн хөгжил, олон нийтийн оролцоо” аймгийн анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулав Ховд аймгийн БСУГ нь МУ-ын 21 аймгаас анхлан “Олон нийтийн оролцоот сургууль, хүний хөгжлийн төв” дэд хөтөлбөрийг аймгийн ИТХ-аараа батлуулан ажиллаж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд багш сурагчид, эцэг эх, олон нийтийн оролцоог сайжруулах чиглэлээр олон ажил төлөвлөн ажиллаж байгаагийн нэг нь “Хүүхдийн хөгжил, олон нийтийн оролцоо” аймгийн анхдугаар зөвлөгөөн юм. Тус зөвлөгөөнийг Монголын багш нарын 52 дахь өдөр буюу 2018 оны 10-р сарын 04-ний энэ өдөр зохион байгуулсан бөгөөд зөвлөгөөнд аймги 10/4/2018