Боловсрол

Ховд аймагт дөрвөн сургууль “ИТГЭЛТЭЙ УТАС” суурилуулан ашигладаг

Зарим сурагчдад аав, ээж болон гэрийнхээ бусад гишүүд, багштайгаа яаралтай холбоо барих зайлшгүй шаардлага гардаг. Энэ эрэлт хэрэгцээнд тулгуурлан Жаргалант сумын Цаст-Алтай цогцолбор сургууль, 12 жилийн гурав, зургаадугаар сургууль, Прогресс сургууль дунд сургуулиуд “Монголын цахилгаан холбоо” ХХК-тай гэрээ байгуулж хүүхдийн “ИТГЭЛТЭЙ УТАС” байршуулан ашиглаж байна.  Тус утас нь сард 400 минут ярианы эрхтэй, 33000  төгрөгийг төлбөртэй. Энэ зардлыг тухайн сургууль хариуцдаг б
9/1/2023

Ховд аймаг:2023-2024 оны хичээлийн жилд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар найман бүтээн байгуулалт ашиглалтад хүлээж авна

Аймгийн Боловсрол, Шинжлэх ухааны газраас авсан мэдээллээр 2023-2024 оны хичээлийн жилд Ховд аймаг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар найман төсөл арга хэмжээ хэрэгжүүлж байна. Үүнээс: Жаргалант сумын наймдугаар цэцэрлэгийн барилгын өргөтгөл есөн сарын нэгэнд ашиглалтад орно. Ингэснээр тус цэцэрлэгийн хүүхдийн тоо 75-аар нэмэгдэж нийт 175 болох юм. Түүнчлэн Булган сумын Баянсудал багт 150 хүүхдийн цэцэрлэг Жаргалант сумын Бичигт багт 150 хүүхдийн цэцэрлэгийг шинээр, Дуут суманд 100 хүүхдийн дотуу
8/31/2023

Хичээлийн жилийн бүтцийг 4 улиралтай байхаар баталжээ

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын хичээл сургалтын үйл ажиллагааг 9 дүгээр сарын 1-ний өдөр эхлүүлэх хуулийн зохицуулалттай. Харин хичээлийн жилийн бүтцийг боловсрол, шинжлэх ухааны сайд баталдаг. Тэгвэл сайдын 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/388 дугаар тушаалаар хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталлаа гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ. Дэлхийн 200 гаруй улсын ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн үргэлжлэх хугацааг авч үзвэл бага боловсролын хувьд
8/24/2023

Монгол улсын их сургуулийн Ховд аймаг дахь салбар сургуулийн төгсөгчид энгэрийн тэмдэг, дипломоо гардан авлаа

Орон нутгийн ууган их сургууль-Ховд их сургууль нь 2022-2023 оны хичээлийн жилд Засгийн газрын бодлогоор Монгол улсын их сургуулийн Ховд аймаг дахь салбар сургууль болон өргөжсөн. Өчигдөр /2023.06.20/ Монгол улсын их сургуулийн 78, Ховд аймаг дахь салбар сургуулийн 41 дэх удаагийн  “ЭРДМИЙН БАЯР” болов. Энэ хичээлийн жилд Монгол улсын их сургуулийн Ховд аймаг дахь салбар сургуулийг бакалаврын 20 хөтөлбөрөөр 231, магистрын 10 хөтөлбөрөөр 109 нийт 340 суралцагч төгсөж байгаагаас бак
6/21/2023

Булган сум "ХҮҮХДИЙН ШАТРЫН ОРДОН"-той боллоо

Оюуны их уурхай болох энэхүү ордонг тус сумын харьяат, Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд Дамбын Ганхуяг санаачлан ахан дүүсийн хамтаар төрөлх хөрөнгө оруулалт хийж барьж байгуулсан байна. Алслагдсан суманд хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хөгжүүлэх боломжтой нэг ч гэсэн бүтээн байгуулалт хийгдэж байгаа нь сайшаалтай.
6/8/2023

Жаргалант сумын 12-р цэцэрлэгийн бэлтгэл Б бүлэг “Сансар огторгуй” төслийг амжилттай хэрэгжүүллээ

Ховд аймгийн Жаргалант сумын 12-р цэцэрлэг нь энэ хичээлийн жилд 7 бүлэгт 234 хүүхэд, 27 багш ажилчидтайгаар  үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж байна. Тус хичээлийн жилд хамран сургалтын хувийг нэмэгдүүлж, цэцэрлэг, эцэг эх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх замаар хүүхдийн сурч хөгжих таатай, эрүүл аюулгй орчинг бүрдүүлэн өдөр тутмын сургалтын чанарыг ахиулах үйл ажиллагаагаа явуулж байна. Үйл ажиллагааны зорилтын хүрээнд бэлтгэл Б бүлэгтээ “Сансар огторгуй” бүтээлч төслийг өнгөрсөн
3/27/2023

Худалдаа хөгжлийн банк ХОВД аймагт "Хязгааргүй мөрөөдөл" төслөө хэрэгжүүлэхээр боллоо

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогыг бизнесийн байгууллагууд идэвхтэй дэмжин ажиллаж байна. Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлснээр манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн буюу эдийн засгийн хэмжээ хоёр дахин тэлж томрох тооцоолол гарсан. Энэ ч утгаараа ХХБ тус бодлогыг идэвхтэй дэмжин ажиллаж байгаа юм.Тус бодлогын хүрээнд Баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт зохион байгуулагдсан Invest Khovd forum - 2023 хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын дүгнэлт хэлэлцүүлэгт Х
1/20/2023

Сурагчдын амралтын хуваарь батлагдлаа

Боловсрол, шинжлэх ухааны яам 2022-2023 оны хичээлийн жилийн амралтын хуваарийг батлан гаргалаа. Энэ жил аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиудад 21 мянга гаруй хүүхэд суралцаж буй. Үүнээс 2066 хүүхэд нэгдүгээр ангид элсэн орсон байна.  Сурагчдын амралтын хуваарь: -1 улирал 2022.12-19-01.29-2 улирал 2023.03.27-04.02-3 улирал 2023.04.03-.06.09 хүртэл хичээллээд зуны амралт эхэлнэ.  Тиймээс ээж, аавууд сурагчдын амралтын хувиараа харан хүүхдүүдээ хүүхэд
11/9/2022

Монголын багш нарын баярын өдөр тохиолоо

Монгол улсад орчин цагийн боловсролын байгууллага үүссэний 101 жил, Дэлхийн багш нарын 28, Монголын багш нарын 56 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн арга хэмжээг аймгийн ХДТ-т зохион байгуулав. Арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Э.Болормаа, Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан, Боловсрол, Шинжлэх ухааны газрын дарга Б.Алтангэрэл нарын албаны төлөөлөл оролцлоо. Мөн УИХ-ын гишүүн Ш.Адьшаа болон УИХ-ын гишүүн ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын
10/6/2022

2022-2023 оны хичээлийн жилд 21000 гаруй сурагч Ерөнхий боловсролын сургуульд суралцана

БШУЯ-наас дэшвүүлсэн "Хүүхдийн нийгэм, сэтгэлзүй, танин мэдэхүйн хөгжлийг дэмжих, боловсрол эзэмшихэд тулгарч буй бэрхшээлийг арилгах, сурах тэгш боломж бүрдүүлэх, хувь хүний онцлогт нийцүүлэн сургалтын үйл ажиллагааг чанар үр дүнтэй зохион байгуулах, суралцах арга барилыг сургалтад нэвтрүүлэх"  зорилгын хүрээнд  боловсролын байгууллага бүр хичээл сургалтын үйл ажиллагаагаа төлөвлөн хичээлийн шинэ жилээ угтаж байна. 2022-2023 оны хичээлийн жилд Ховд аймгийн төрийн өмчийн
9/1/2022
Ховдын мэдээ