Боловсрол

Ховд аймгийн Зэрэг сумын Цэцэрлэгийн хамт олон “Бага насны хүүхдийн сургалтын орчин бүрдүүлэх, дархлаа дэмжих нь” сэдэвт үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж байна

Ховд аймгийн Зэрэг сумын Цэцэрлэгийн хамт олон “Хүүхэд өв уламжлалаа дээдэлсэн, өөртөө итгэлтэй, сонирхлоороо хөгжих эрүүл орчин байна” гэх үзэл баримтлалд тулгуурлан “Бага насны хүүхдийн сургалтын орчин бүрдүүлэх, дархлаа дэмжих нь” сэдэвт үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж байна.  Тодруулбал, хүүхдүүддээ үндэсний өв соёлоос суралцах боломжийг олгож хичээлийнхээ хөтөлбөрт монгол наадгайн уламжлалыг оруулж, “Өв уламжлалын төв”-ийг байгуулжээ. Ингэснээр тус цэцэрлэгийн хүүхдүүд 80 г
11/13/2020

"Шувуун саарал" богино өгүүллэг уран уншлагын наадам Ховд аймагт болж байна

Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 114 жилийн ойд зориулсан "Шувуун саарал" богино өгүүллэг уран уншлагын наадам Ховд аймагт болж байна. Тус наадмыг Ховд аймгийн Нийтийн номын сангаас жил бүр уламжлал болгон зохион байгуулж иржээ. Тэгвэл энэ удаагийн наадам 24 дэхь жилдээ өрнөж байгаагаараа онцлог юм. Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч их зохиолч Д.Нацагдоржийн уран бүтээлийг уншигчдад сурталчлах, залуу үеийнхэнд эх хэлний зөв хэрэглээг
11/9/2020

“Ардын билэг зүйн аман зохиол”-ын цахим уралдааны шилдгүүд тодорлоо

“Эх хэлний өдөр”-ийг тохиолдуулан Ховд аймагт зохион байгуулсан “Ардын билэг зүйн аман зохиол”-ын цахим уралдаан нь олон угсаатны бүлгийн хэл аялгуу, аман зохиол, уран зохиолын төрөл зүйлийг олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, гоц авьяастныг тодруулан алдаршуулах, соёлын өвийн санд хадгалан хамгаалах зорилготой. Уралдааны үндсэн үйл ажиллагааг Ховд аймгийн ИТХ, БСУГ, ГБХЗХГ хамтран энэ оны есдүгээр сарын 24-28-ны өдар цахим хэлбэрээр зохион байгуулжээ.  Ингээд тус уралдаанд ард
11/3/2020

“Бүх нийтийн хөгжмийн баяр 2020” арга хэмжээнд оролцохыг уриалж байна

Монгол Улсын Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын Хөгжмийн Зохиолчдын холбоо хамтран “Бүх нийтийн хөгжмийн баяр 2020” арга хэмжээг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байна. Тэгвэл хөгжмийн наадмын нээлтийн үйл ажиллагааг энэ сарын 27-ны өдөр Ховд аймагт зохион байгууллаа. Нээлтэд Ховд аймгийн ХДТ-ын уран бүтээлчид болон өсвөрийн хөгжимчид оролцож, шилдэг үзүүлбэрүүдээ толил
10/28/2020

СТЕМ боловсролын лабораторийн тоног төхөөрөмж ашиглах арга зүйн бүсчилсэн сургалтыг Ховд аймагт зохион байгуулж байна

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх” төслийн дөрөвдүгээр бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд бүрэн дунд боловсролын СТЕМ буюу математик, физик, хими, дизайн технологийн боловсролын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг үе шаттай хэрэгжүүлж ирсэн. Төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургуульд математикийн хэрэглэгдэхүүн, хими, физик, дизайн технологийн лабораторийн тоног төхөөрөмжүүдийг олгосон байна. Мөн зарим сургуульд аудио-видео хэ
10/26/2020

Цаст-Алтай цогцолбор сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орж, нээлтээ хийв

Ховд аймгийн Жаргалант сумын Цаст-Алтай цогцолбор сургууль сургуулийнхаа барилгад өргөтгөл хийснээр 640 хүүхдийн хичээлийн байр, спорт заалны барилга энэ онд шинээр ашиглалтад орлоо. Цаст-Алтай цогцолбор сургуулийн өргөтгөлийн барилгын нээлтийн үйл ажиллагааг энэ сарын 23-ны өдөр зохион байгуулсан юм.Нээлтэд  УИХ-ын гишүүн С.Бямбацогт болон аймаг орон нутгийн удирдах ажилтнууд, тус сургуулийн багш, сурагч, эцэг эх, үе үеийн төгсөгчдийн төлөөлөл оролцлоо. Улсын төсвийн 5 тэрбум орчим төгрөги
10/23/2020

Яруу найрагч, зохиолч Лувсангийн Дагвадоржийн хөшөөний нээлт Буянт суманд болов

Яруу найрагч, зохиолч Лувсангийн Дагвадорж агсаны хөшөөний нээлт энэ сарын 21-ний өдөр Ховд аймгийн Буянт сумын төвд боллоо. Буянт сумын уугуул, "Дууны шүлгийн хаан" хэмээн цоллогдсон Л.Дагвадоржийн амьдрал, уран бүтээлийн дурсгалд зориулсан энэхүү хөшөөг зураач, барималч Б.Аюурзана бүтээжээ. Улмаар нэрт яруу найрагч, зохиолч Лувсангийн Дагвадорж агсаны хөшөө баримлыг шинэ соёлын төвийн урд талбайд суурилуулсан байна.Энэхүү хөшөө баримлыг соёл, утга зохиолын салбарыг хүндэлдэг, түүний төлөө
10/22/2020

“Гүн найрагч Сэдбазарын Лувсандондов” номын нээлт болжээ

Ховд их сургуулийн НХУС-ийн Хэл зохиолын тэнхимийн эрхлэгч, хэл бичгийн ухааны доктор, дэд профессор Дашзэвэгийн ӨРНӨХДЭЛГЭР “Гүн найрагч Сэдбазарын Лувсандондов” гэх номын нээлтээ хийв.Дэд проф Д.Өрнөхдэлгэр 20 жилийн судалгаа, шинжилгээнийхээ үр дүнд туурвисан тус бүтээл нь дөрвөн бүлэгтэй. Номын нээлтэд ХИС-ийн захирал Б.Нямдорж, Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан, ХИС-ийн эрдмийн зөвлөлийн гишүүд, тэнхимийн хамт олон болон түүний гэр бүл, хамаатнууд хүрэлцэн иржээ. 
10/12/2020

“Багшаа хүндэтгэе” баярын хурал хийж, шилдэг багш нарыг шагнаж урамшуулав

Дэлхийн багш нарын 26 дахь өдөр, Монголын багш нарын 54 дэх өдрийг тохиолдуулан Ховд аймгийн БСУГ-аас “Багшаа хүндэтгэе” сэдэвт багш нарын баярын хурлыг өнөөдөр /2020.10.02/ зохион байгууллаа. Ховд аймгийн хэмжээнд боловсролын салбарт 1700 гаруй багш ажиллаж байна. Баярын хуралд орон нутгийнхаа хүүхэд багачууд, өсвөр, залуу үеийнхнийг сурган хүмүүжүүлэх, хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн ахмад, дунд, залуу багш нарын төлөөлөл 400 гаруй хүн оролцлоо.Мөн баярын хурлын үеэр хүүхэд багачуудыг сург
10/5/2020

“Монгол Улсын баруун бүс нутаг дахь шашны нөхцөл байдал” эрдэм шинжилгээний анхдугаар хурал болж байна

Ховд их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургууль, МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Ховд аймгийн Засаг даргын тамгын газар хамтран “МОНГОЛ УЛСЫН БАРУУН БҮС НУТАГ ДАХЬ ШАШНЫ НӨХЦӨЛ БАЙДАЛ” эрдэм шинжилгээний анхдугаар хурлыг Ховд их сургууль дээр зохион байгуулж байна. Тус хуралд: • Уламжлалт болон уламжлалт бус шашны дахин сэргэлт, нэвчилт, үйл ажиллагаа • Шашны тархалтад нөлөөлж буй гадаад, дотоод хүчин зүйл • Шашин бүс нутги
9/25/2020
Ховдын мэдээ