Эрүүл мэнд

Ховд аймаг дахь БОЭТ нь коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө гарган ажиллаж байна

Ховд аймаг дахь БОЭТ нь шинэ төрлийн коронавирусын халдварын болзошгүй эрсдэлээс сэргийлэх, бэлэн байдлыг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангахад анхааран ажиллаж байна. Энэ талаар Ховд аймаг дахь БОЭТ-ийн захирал П.Улаанхүүгээс тодрууллаа.ВИДЕО:
1/27/2020

Аймгийн ЭМГ-аас шинэ төрлийн коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүллээ

Шинэ төрлийн коронавирусын  халдварын нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мягмарсүрэн Өрхийн Эрүүл мэндийн төвийн эмч нар, Эмийн сангийн эрхлэгч, эмзүйчид болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын холбогдох эмч мэргэжилтнүүдтэй уулзалт хийлээ. Уулзалтын хүрээнд шинэ төрлийн коронавирусын  халдварын болзошгүй эрсдэлээс сэргийлэх, бэлэн байдлыг хангах талаар хэд хэдэн үүрэг чиглэл өгөв. Тухайлбал, эрүүл мэндийн байгууллагууд ариутгал халдва
1/27/2020

ЭХ СУРВАЛЖ: Ховд аймагт коронавирусын халдвар бүртгэгдээгүй

Сүүлийн үед олны анхаарлыг татаж буй гол асуудал бол шинэ төрлийн коронавирусийн халдвар. Үүнтэй холбогдуулан Ховд аймагт энэ төрлийн өвчлөл гарсан гэх албан бус мэдээлэл цахим орчинд тархаад байна. Тэр бүү хэл уг халдвараар өвчилсөн хүн амиа алджээ ч гэх худал ташаа цуурхал иргэдийн дунд ам дамжин яригдах боллоо. Тиймээс Ховд аймаг дахь БОЭТ-ийн захирал П.Улаанхүүгээс албан ёсны мэдээллийг авч хүргэж байна. Тэрбээр Монгол улс, төдийгүй Ховд аймгийн хэмжээнд шинэ төрлийн коронавирусын
1/27/2020

БОЭТ-ийн хүүхдийн тасгийн амбулаторын нийт үзлэгийн 80 орчим хувийг амьсгалын замын халдварт өвчин эзэлж байна

Томуу, томуу төст өвчин нэмэгдсэнтэй холбогдуулан Ховд аймгийн БОЭТ-ийн Хүүхдийн тасгийн үйл ажиллагаа ямар байгаа талаар тус тасгийн эрхлэгч, эмч Д.Бямбаагаас тодрууллаа. Одоогийн байдлаар Хүүхдийн тасгийн нийт үзлэгийн 80 орчим хувийг амьсгалын замын халдварт өвчин, томуу томуу төст өвчлөл эзэлж байгаа юм. Тус тасаг дөрвөн эмчтэй. Өдөрт 80-100 орчим хүүхдэд үзлэг хийж байгаа бөгөөд тус тасагт одоогоор 40 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.  ВИДЕО:
1/15/2020

Томуугаар өвчлөгсдийн 88.6 хувийг 0-15 насны хүүхэд эзэлж байна

Томуу, томуу төст өвчний долоон хоногийн тандалтын мэдээллийг Ховд аймгийн Эрүүл мэндийн газраас тодрууллаа. Ховд аймгийн Эрүүл мэндийн салбарт 23 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Тус байгууллагуудын нэгдсэн мэдээгээр 12 дугаар сарын 30-ны өдрөөс 1 дүгээр сарын 6-ны өдөр хүртэлх хугацаанд амбулаторийн нийт үзлэгээр 4135 хүн үйлчлүүлсэн аж. Үүнээс томуу, томуу төст өвчинтэй 627 иргэн байгаа нь өмнөх 7 хоногоос 23 тохиолдлоор нэмэгдсэн байна. Үүнд амьсгалын замын хүндрэлээр хүндэрсэн 72 тох
1/9/2020

БНХАУ-д бүртгэгдсэн шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгалгаа өвчнөөс сэрэмжлүүлж байна

Ховд аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ оны 1 дүгээр сарын 05-ны өдөр БНХАУ-ын Хубэй мужийн Үхань хотод "Шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа" өвчнөөр 44 хүн өвчилж, 11 хүний биеийн байдал хүнд байгаа талаар  мэдээлсэн байна. Дээрх өвчтнүүдэд өндөр халуурах, амьсгал давчдах зэрэг шинж тэмдэг илэрсэн бөгөөд мал амьтны гаралтай бүтээгдэхүүн зардаг захад ажилладаг хүмүүс байна. Одоогоор өвчний шалтгаан, эх уурхай, дамжих зам тодорхой бус байн
1/9/2020

Шинэ оны эхний өдөр нэг хүүхэд шинээр мэндэлжээ

Шинэ оны эхний өдөр буюу  2020 оны 1 дүгээр сарын 1-нд аймгийн хэмжээнд нэг эх амаржсан нь Зэрэг сумын харьяат Х.Чанцалдулам гэх 29 настай эмэгтэй байжээ. Тэрбээр 3 кг 440 гр хүүгээ өлгийдөн авсан байна.  Харин өнгөрсөн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 5 хүүхэд мэндэлжээ. Эх, хүүхдүүдийн биеийн байдал сайн байна гэж холбогдох эмч, мэргэжилтнүүд мэдээллээ.   
1/2/2020

Ховд аймагт "Эмч эмнэлгийн ажилчид болон жирэмсэн эмэгтэйчүүдийн дундах ТТӨ, томуугийн вакцины мэдлэг, хандлага, дадлыг судлах судалгаа" явагдана

Халдварт өвчин судлалын үндэсний төв, АНУ-ын өвчин хяналт сэргээлтийн төв, Даян дэлхийн Эрүүл мэндийн байгууллага, ЭМЯ хамтран Улсын хэмжээнд "Эмч эмнэлгийн ажилчид болон жирэмсэн эмэгтэйчүүдийн дундах томуу томуу төст өвчин, томуугийн вакцины мэдлэг, хандлага, дадлыг судлах судалгаа"-ны ажлыг эхлүүлээд байна. Энэхүү судалгаанд санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон Улаанбаатар хотын 8 дүүрэг, Ховд, Орхон, Баянхонгор, Увс, Төв, Хэнтий аймгуудын эрүүл мэндийн байгууллагын эмч ажиллагсад, дээрх нэ
11/20/2019

Халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлэх цогц үзлэг Манхан сумаас эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан үндэсний хөтөлбөрүүд болон ЭМЯ-ны бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд иргэдийн идэвхи оролцоо, эрүүл мэндийн үзлэгийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ховд аймагт анх удаа Халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэг, оношлогоог цогц хэлбэрээр зохион байгуулж эхэллээ. Энэ хүрээнд “Халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлэх цогц үзлэг оношлогоо”-ны нээлтийн үйл ажиллагааг 11 дүгээр сарын 14-ний өдөр Манхан
11/14/2019
Ховдын мэдээ