Эрүүл мэнд

Ховд аймагт баруун бүсийн аймгуудын “Нийгмийн даатгал-Миний мэргэжил” сэдэвт сургалт, ажил мэргэжлийн уралдаан болов

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газраас “Нийгмийн даатгал-Миний мэргэжил” сэдэвт сургалт, ажил мэргэжлийн уралдааныг энэ оны аравдугаар сарын 26-28-ны өдрүүдэд улсын хэмжээнд 7 бүсэд зохион байгуулав. Баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт баруун бүсийн сургалт, ажил мэргэжлийн уралдааныг зохион байгууллаа. Баруун бүсийн сургалт, ажил мэргэжилийн уралдаанд Баян-өлгий, Увс, Говь-алтай, Завхан Ховд аймгийн 100 орчим нийгмийн даатгалын байцаагч, ажилтнууд хамрагдав. Түү
10/29/2018

Ховд аймаг дахь Бүсийн Оношлогоо Эмчилгээний төв Энэтхэг улсын БЛК нарийн мэргэжлийн эмнэлэгтэй хамтран ажиллана

Энэтхэг улсын БЛК нарийн мэргэжлийн эмнэлэг, Ховд аймаг дахь Бүсийн Оношлогоо Эмчилгээний төвийн хооронд эрүүл мэнд болон эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэхэд гарч буй хүндрэл болон дутагдалыг сайжруулах, шаардагдах эмчилгээний тоног төхөөрөмжийн хангах, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сурган хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар, харилцан ойлголцолын санамж бичигт гарын үсэг зурлаа. Ховд аймаг дахь БОЭТ болон Энэтхэг улсын БЛК нарийн мэргэжлийн эмнэлэг нь өөрсдийн мэдлэг, ур чадвар болон
10/23/2018

Иргэд БОЭТ-ийн Цахим бүртгэлд дугаарлан зогсох шаардлагагүй боллоо

Ховд аймаг дахь БОЭТ нь хүлээгдэл чирэгдлийг бууруулах зорилгоор техник, техниологийн шинэ дэвшлийг үйлчилгээндээ нэвтрүүлж, цахим бүртгэлд цаг аван үйлчлүүлэх тусгай дугаартай болсон байна. БОЭТ-д хандаж эмнэлгийн тусламж үйлчилгээ авахыг хүссэн иргэн та аймгийн төвөөс, сумаас, УБ хотоос, бусад аймгуудаас буюу утасны сүлжээ холбогддог аль ч газраас утсаар цаг захиалан үйлчлүүлэх боломжтой юм. Цахимд бүртгүүлэх гэж та заавал  нойроо хугаслан үүр шөнөөр ирж цаг заваа үрэн дуга
10/3/2018

Канад Сангийн Орон нутгийн Санаачилга (КСОНС) Хөтөлбөрийн санхүүжилтээр БОЭТ-ийн Хүүхдийн тасаг 38,0 сая төгрөгийн тоног төхөөрөмжтэй боллоо

Ховд аймаг дахь БОЭТ-ийн Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж буй 0-15 насны хүүхдэд үзүүлэх эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй, хүртээмжтэй, чанартайгаар үзүүлэхэд зарим тоног төхөөрөмж дутагдалтай байсан. Төрөөс тэр бүр хийж хэрэгжүүлж, бүрэн шийдвэрлэж чадахгүй учраас БОЭТ-ийн баг, хамт олон тэр дундаа БОЭТ-ийн Хүүхдийн тасаг болон Эрдэм шинжилгээ, Гадаад харилцааны албанаас Канад санд хандаж төсөл бичиж хамтран ажилласны үр дүнд шаардлагатай зарим тоног төхөөрөмжтэй болж чадлаа. Өөрөөр хэлбэл Кана
10/2/2018

Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан БОЭТ-ийн хамт олон ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг дэлхийн улс орнууд “Олон Улсын Ахмадын Өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Манай улс энэхүү өдрийг 1992 оноос хойш тэөдгөө 24 дэх жилдээ тэмдэглэж байна. Хамгийн анх 1990 онд НҮБ-аас ахмад настнуудаа хүндэтгэх, тэдний үгийг сонсох, баярлуулахын тулд ийнхүү тэмдэглэх шийдвэрийг гаргаж байсан ба Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан БОЭТ-ийн хамт олон ахмадуудаа хүлээн авч ууулзан хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр БОЭТ-ийн захирал Т.Баяртогтох байгуу
10/1/2018

Дэзэрэт ОУ-ын энхийг сахиулах байгууллагаас Ховд аймаг дахь Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн Сэтгэц наркологийн тасагт 4,0 сая төгрөгийн тоног төхөөрөмж хандивлажээ

Дэзэрэт ОУ-ын энхийг сахиулах байгууллага нь 1993 оноос хойш Монгол Улсад ХБИ-ийг дэмжих, амьдрах орчныг бүрдүүлэхэд үйл ажиллагаа чиглүүлдэг байна.  Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллагын төлөөлөл энэ сарын 19 ны өдөр Ховд аймагт ажиллах үеэрээ Ховд аймаг дахь Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн Сэтгэц наркологийн тасагт нэн зайлшгүй хэрэгцээ шаардлагатай байгаа зарим тоног төхөөрөмжийг хандивласан байна. Тухайлбал:Хүчилтөрөгч өтгөрүүлэгч -1ш, Оцос машин -1ш, Агаар цэвэршүүлэгч -1ш, Пул
9/21/2018

Эрүүл мэндийн байгууллагуудын даатгуулагчдад үзүүлэх тусламж, үйлчилгээг сайжруулах чиглэлээр бүсчилсэн сургалт зохион байгуулж байна

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас “Хамтран ажилладаг орон нутгийн байгууллагуудын баруун бүсийн сургалт-2018” үйл ажиллагааг энэ оны 09 дүгээр сарын 13-14-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулж байна. Орон нутгийн иргэдийн эрүүл мэндийн даатгалын хамралтыг нэмэгдүүлэх, даатгуулагч иргэдэд үзүүлж буй тусламж, үйлчилгээний чанарын хяналт, түүний зохицуулалтыг сайжруулах, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг цахимжуулах, мэдээллийн технологийн шинэчлэлийн хүрээнд цахим эмийн жорыг үйлчилгээнд
9/14/2018

Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Ониогийн Бямбаа гуайд БОЭТ-ийн хамт олон хүндэтгэл үзүүлэв

Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Ониогийн Бямбаа гэргий Х.Бямбасүрэн, 2 хүүгийн хамт нутагтаа амарч явах үеэр нь ЭМГ, БОЭТ-ийн хамт олон хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Энэхүү уулзалтын үеэр О.Бямбаа гуайтай мөр зэрэгцэн ажиллаж байсан одоо Ховд аймагтаа ажиллаж амьдарч байгаа ахмад эмч нарыг урьж халуун яриа өрнүүлэхийн зэрэгцээ ахмад буурлууд залуу хойч үедээ сургамжаа хайрлалаа. О.Бямбаа гуай Ховд аймгийн Алтай сумын уугуул. Тэрээр Анагаах ухааны их сургуулийг 1972 о
9/13/2018

Эрүүл мэндийн яам, Бельгийн төслийн Монгол талын компанийн төлөөлөл орон нутагт ажиллаж БОЭТ-ийн өмнө тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэжээ

ЭМЯ-ны Хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн н.Батэрдэнэ, Эм, үйлдвэрлэл, технологийн хэлтсийн тоног төхөөрөмж хариуцсан мэргэжилтэн н.Гэрэлтод, Бельгийн төслийн Монгол талын компанийн захирал н.Түмэнерөөлт, менежер Уранзаяа нар Ховд дахь БОЭТ -д энэ оны 9 дүгээр сарын 6- 7 нд ажиллаж БОЭТ-д тулгамдаж буй хэд хэдэн асуудлуудын санхүүжилтүүдийг шийдвэрлүүлсэн байна. Тухайлбал: БОЭТ-ийн баг хамт олон төслөөр нийлүүлэгдэх тоног төхөөрөмжийг байрлуулах талаар газар дээр нь танилцуул
9/13/2018
Ховдын мэдээ