Эрүүл мэнд

ХОВД АЙМАГ: Эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд иргэдийн 51.2 хувь нь хамрагдаад байна

Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгооны ажил Ховд аймагт хэвийн үргэлжилж байна.Энэ сарын 9-ний өдрийн байдлаар аймгийн хэмжээнд 46379 иргэн үзлэг, оношилгоонд хамрагджээ. Энэ нь хамрагдвал зохих хүн амын 51.2 хувийг эзэлж байна.Одоогоор үзлэг, оношилгоонд хамрагдсан иргэдийн 58.3 хувь нь 17 хүртэлх насны хүүхэд бол 41.7 хувь нь 18-аас дээш насныхан юм. Мөн үзлэгт ха
4/10/2024

ХОВД АЙМАГ:Ихэр охидоор бүл нэмжээ

2023 оны 12 дугаар сарын 31-ээс 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өглөөний 08:00 цагийн хооронд /орон нутгийн цагаар/ Эх барих эмэгтэйчүүдийн клиникийн Төрөх тасагт нийт таван эх амаржжээ. Ээлжийн хамт олон зургаан нярайг өлгийдөн авсны хоёр нь ХҮҮ, дөрөв нь ОХИН. Дөрвөн охины хоёр нь ихэр юм байна. Шинэ мэндэлсэн нярайн хамгийн том нь 4кг 170гр жинтэй төрсөн ажээ. Одоогоор эх, нярайн биеийн байдал хэвийн байна гэж Төрөх тасгаас мэдээллээ.
1/1/2024

БОЭТ-ийн компьютер томографын аппарат хэвийн ажиллаж эхэллээ

Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн компьютер томографын аппарат нь ачаалалттай ажиллаж элэгдэлд орсноос оношилгоо шинжилгээ хийх боломжгүй болоод байсан. Тэгвэл тул аппаратыг засварлаж ашиглалтад оруулах, оношилгоог хэвийн явуулж иргэдэд үйлчлэх боломжийг хангах үүднээс орон нутгийн төсвөөс 350.0 сая төгрөгийг шийдвэрлэсэн. Үүний дагуу холбогдох мэргэжилтнүүд гурван хоногийн хугацаанд засварлаж өнөөдрөөс /2023 оны 09 дүгээр сарын 25/ хэвийн ажиллаж эхэллээ.
9/25/2023

Баруун бүсийн аймгуудын мэдрэлийн эмч, мэргэжилтнүүдийн анхдугаар зөвлөгөөн эхэллээ

Судалгаагаар жил бүр дэлхийн хэмжээнд 15 сая хүн тархины цус харвалтаар өвчилж байгаагаас 5 сая нь нас барж, үлдсэн 10 сая нь тахир дутуу болж хөдөлмөрийн чадвараа алдаж байна гэсэн тоо баримт бий. Хүн амын өвчлөлийн тэргүүлэх таван шалтгааны тавдугаарт Мэдрэлийн тогтолцооны өвчин орж, нас баралтаараа 40-49 насны эрэгтэйчүүдэд цус харвалт 3 дахин өндөр байгаа юм. Баруун бүсийн аймгуудад жилд дунджаар тархины харвалтын 100 гаруй тохиолдлыг эмчилж байгаа нь энэ бүс нутагт харвалт их буйг
9/8/2023

Зэрэг сумын Эрүүл мэндийн төв “Эрүү нүүр, шүдний орчин үеийн тоног төхөөрөмж бүхий кабинет”-тай болжээ

Зэрэг сумын Эрүүл мэндийн төв нь 2022 онд 90 жилийн түүхэн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн. Тухайн үед тус сумын харьяат, Анагаахын Шинжлэх ухааны доктор, профессор, Монгол улсын Хүний гавьяат эмч Батын Эрдэнэчулууны нэрэмжит болсон байна. Үүний үр дүнд Улаанбаатар хотын “ЭМЖЖ” чих хамар хоолой, сонсгол судлалын төрөлжсөн мэргэжлийн эмнэлэгтэй хамтран ажиллаж хүн ардын эрүүл мэндийг хамгаалах, оношилгоо, эмчилгээ, үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэхэд анхаарсаар байна.  Энэ ажлын хүрээнд саяхан “Э
8/25/2023

Ховд аймагт "ХҮНДЭТ ДОНОР" 57, "ХҮРЭЛ ДОНОР" гурав байна

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас 2004 оноос эхлэн жил бүрийн 06 сарын 14-ний өдрийг “Цусны донорын Дэлхийн өдөр” болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай. Энэ жилийн хувьд “Тогтмол хугацаанд цус, сийвэнгээ өгч, амьдрал бэлэглэе” уриатайгаар тэмдэглэж байна. Бусдын амь насыг аврахын төлөө цусаа бэлэглэдэг ачтан доноруудын ариун үйлсийг сурталчлах, тэдэнд талархал илэрхийлэх, олон нийтэд алдаршуулах, сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх зорилготой энэ өдрийг манай улс 20 дахь жил
6/14/2023

БОЭТ-ийн эмч, мэргэжилтнүүд ажиллангаа суралцаж боловсролын болон ШУ-ны зэргээ ахиулж байна

Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс эмч, мэргэжилтнүүдийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөгжүүлэх, судалгааны ажлыг бие даан болон хамтран гүйцэтгэх, мэдлэг, чадвар эзэмшсэн, мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэх зорилгоор “АЧ” анагаах Ухааны Их сургуультай хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд 2022 оны 09 дүгээр сараас эхлэн "АЧ" анагаах ухааны их сургуулийн багш нар орон нутагт ирж магистрын сургалт зохион байгууллаа. Уг сургалтад Бүсийн Оношилгоо эмчилгээний төвөө
6/11/2023

“Энэ жилдээ-Эрүүл жиндээ” аянд Ховдчууд нэгдлээ

Таргалалтаас үүдэлтэй эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлийг бууруулах зорилгоор Эрүүл мэндийн яамнаас санаачлан “Энэ жилдээ эрүүл жиндээ” аяныг улс орон даяар зохион байгуулж байна. Уг аянд Ховд аймаг нэгдэж, аймгийн ЗДТГ, Жаргалант сумын ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Өрхийн эрүүл мэндийн төвдүүд хамтран нээлтийн үйл ажиллагааг өнөөдөр /2023.24/ зохион байгууллаа.Манай улсын нийт хүн амын 4% нь л эрүүл хүн ам байдаг байна. Улсын хэмжээнд хүн амын дунд зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрсдэлт хү
3/27/2023

ХОВД АЙМАГ: Хавдрын эмчийн хяналтад 703 хүн эмчлүүлж байна

Судалгаанаас харахад Ховд аймгийн хэмжээнд: -2020 онд хорт хавдрын 167 тохиолдол бүртгэгдэж 132 хүн нас барсан, -2021 онд хорт хавдрын 166 тохиолдол бүртгэгдэж 130 хүн нас барсан, -2022 онд хорт хавдрын 222 тохиолдол бүртгэгдэж 136 хүн нас баржээ. Гурван жилийн өмнө хорт хавдрын тохиолдлын 80 орчим хувь нь хожуу үедээ оношлогдож байсан бол өнгөрсөн жил 65 хувь болж буурсан байна. Энэ нь иргэд өөрийн эрүүл мэнддээ сайн анхаардаг болсон. Нөгөө талаар эрт илрүүлэх үзлэгтэй холбо
2/3/2023

БОЭТ-ийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийн орны тоог нэмэгдүүллээ

Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасаг нь 1998 онд Мэс заслын тасгаас салбарлан үүсэн байгуулагджээ. Түүнээс хойш 25 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж шаардлагатай иргэдэд мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээг үзүүлж ирсэн байна. Жилээс жилд энэ төрлийн тусламж үйлчилгээ авах иргэдийн тоо, эмчилгээ үйлчилгээний эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдсээр байгаа юм. Өнгөрсөн онд л гэхэд 2000 гаруй иргэдэд тусламж үзүүлэн ажиллажээ. Тиймээ
1/27/2023
Ховдын мэдээ