Эрүүл мэнд

Эрүүл Мэндийн Яамнаас сэрэмжлүүлж байна.

Өчигдөр буюу 2017 оны 1 сарын 16 нд Нийслэлийн Баянгол дүүргийн II хороонд байрлах “Ногоон төгөл” хотхонд архинд хордсон байж болзошгүй таван хүн харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Иймд нийт иргэдийг үйлдвэрлэсэн газар нь тодорхойгүй архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, ахуйн зориулалтаар хэрэглэх шингэнийг зориулалтаар нь хэрэглэхийг зөвлөж байна.      ЭМЯ-аас Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төв болон Нийслэлийн дүүргийн эмнэлэгт архины хордлогын улмаас хандаж б
1/17/2017

Ховд аймгийн сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг 7 хоногийн хугацаатай түр хаалаа.

Сүүлийн үед Ховд аймагт ханиад томуу, амьсгалын замын өвчлөл нэмэгдэж БОЭТ-ийн Хүүхдийн тасаг ачаалал ихтэй ажиллаж байна. Өөрөөр хэлбэл 45 ортой тус тасагт 2017 оны 01-р сарын 14 ний байдлаар 78 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бол тасгийн амбулаториор өдөртөө 0-5 насны 100-150 хүүхэд үзүүлж зөвлөгөө авч байгаа тухай мэдээллийг өгч байна. Ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан Хүүхдийн 3 их эмч амбулаторийн үзлэг хийж эцэг эхчүүдэд зөвлөгөө өгч уртасгасан цагаар ажиллаж байна. Мөн өрхийн эмнэлэгүүд ч у
1/14/2017

Ховд аймагт ханиад томууны өвчлөл нэмэгдэж БОЭТ ачаалал ихтэй байна.

2017 он гарсанаас хойш Ховд аймагт ханиад томууны өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Үүнийг дагаад аймгийн БОЭТ-ийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасаг, Хүүхдийн тасгийн ачаалал нэмэгджээ.   Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт хоногт ирж буй дуудлагын ихэнх хувийг  хүүхдийн өвчлөл, зүрх судас, даралт ихэссэн  дуудлага эзлэж байна. 2017 он гарсанаас хойш  БОЭТ-ийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасаг  нийт  300  гар
1/6/2017

Баярын өдрүүдэд 2 хүү, 2 охин мэндэлжээ.

2016 оны 12-р сарын 31 ний өдөр Ховд аймгийн Бүсийн Оношлогоо Эмчилгээний төвийн  Амаржих газарт 3 эх нярайлсаны 1 нь анхан, 2 нь давтан төрөгч  байж  2 охин 1 хүү  мэндэлжээ. Энэ өдөр Амаржих газрын  жижүүр эмчээр эмэгтэйчүүдийн их эмч Батсүх, н.Наранхүү  эх баригчтай баг хамт олон ажилласан байна. Харин 2017 оны 01-р сарын 01 ний өдөр жижүүр эмчээр Ц.Нарангэрэл, н.Даваацэцэг эх баригчтай баг хамт олон ажиллаж анхан төрөгч нэг эх нярайлж 1 хүү мэндэлсэн байна. Эх х
1/2/2017

12-р сарын 1-ний өдрийг энэ жил “ХДХВ ДОХ-оос сэргийлэх нь та бидний гарт” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ

Жил бүрийн12-р сарын 1-ний өдрийг ДОХ-той тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Тэгвэл энэ өдрийг манай улс ХДХВ, ДОХ-оос сэргийлэх нь та бидний гарт уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ. Ховд аймгийн Эрүүл мэндийн газар нь дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулах өдрийн нээлтийн арга хэмжээг төв талбай дээр зохион байгууллаа. Дэлхий нийтээрээ жил бүрийн ДОХ-ын эсрэг олон нийтийн анхаарал хандуулах энэ өдрийг угтаж, ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулиудын эрүүл мэнд
12/1/2016

БОЭТ-ийн Хүүхдийн тасгийн амбулаториор өдөрт 40-50 хүүхэд үзүүлж байна

Цаг уурын өөрчлөлтөөс үүдэн өвлийн улиралд  ханиад томууны тархалт ихэсдэгээ. Тэгвэл 11 сар гарсанаар Ховд аймгийн БОЭТ-ийн Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо цөөн, тасгийн ачаалал бага байгаа хэдий ч хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийн хувьд агаарын бохирдолоос үүдэлтэй вирусын халдвар зонхилж байгаа тухай мэдээ байна. БОЭТ-ийн Хүүхдийн тасгаас бэлтгэсэн видео мэдээг хүлээн авч үзнэ үү.
11/8/2016

“Тоглоом” нэг л хаалганд... Хиргис Г.ТӨРМӨНХ

Өнөө цагийн түгшүүр ! Допингийн шуугиан хэмээн нэрийдсэн хэрэг явдалтай холбоотойгоор Оросын спортын томоохон бүрэлдэхүүнийг Латин америк дахь Рио-де-Жанейрогийн олимпийн тоглолтонд очуулахаас зайлсхийсэн, тэнд Оросын паралимпийн тамирчдын эрхийг хясан боогдуулсан асуудлыг дэлхийн хэвлэл мэдээлэл янз бүрээр бичиж, тэмдэглэж, нэвтрүүлж байгаа. Тэгвэл чухам яг юу болсон бэ гэдгийг тодруулах үүднээс энэхүү нийтлэлийг бэлтгэв. Сүүлийн дөрвөн жил спортын гол арга хэмжээний хаалтын дараа хор
10/7/2016

БОЭТ-д УБ хотын нүдний их эмч нэг сарын хугацаатай ажиллаж байна.

Ховд аймгийн БОЭТ-д нүдний мэргэжлийн эмч дутагдалтай байдаг. Өнөөдөр ч энэ байдал хэвээр байна аа. Байгаа эмч нь мэргэжил дээшлүүлэх 3 сарын курсинд суралцаж байгаа учраас сүүлийн нэг сарын хугацаанд тус эмнэлэгт нүдний эмч ажиллаагүй байна.  Тиймээс БОЭТ-өөс УБ хотын Номун Клиник эмнэлэгийн их эмч, Ховд аймгийн уугуул М.Болормааг нэг сарын хугацаатай гэрээгээр ажиллуулахаар урьж ирүүлээд байна.Угаас нүдний эмчийн дутагдалтайн дээр сүүлийн сар гаруйн хугацаанд нүдний эмч ажиллааагүй учраас
9/9/2016

Ховд аймаг Ариун цэврийн байгууламжийн өнөөгийн байдлыг сайжруулна.

2016 оны 02-р сарын 4-ний өдөр эрүүл ахуйн тухай хуулийг баталж ариун цэврийн байгууламжийн талаар ихээхэн ярих болсон. Энэ ч утгаараа аймаг бүр Ариун цэврийн байгууламжийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар сургалтыг хийж байгаагийн нэг нь Ховд  аймаг юм аа. Өөрөөр хэлбэл  Орчны эрүүл мэндийн чиглэлээр 2016 онд Ховд аймгийн мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар  хамтран ажиллах төлөвлөгөө гаргасны дагуу Дэлхийн Зөн ОУБ-ын санхүүжилтээр хйигдэж байгаа
9/7/2016

“Хавдрын эсрэг үндэсний аян”-ы орон нутаг дахь үзлэг оношилгоо Ховд аймагт үргэлжилж байна.

Ховд аймгийн хувьд 80 гаруй мянган хүн амтайгаас 2016 оны хагас жилийн байдлаар хавдар судлалын хяналтанд 412 хүн бүртгэгдснээс шинээр 92 хавдар бүртгэгдсэн байна. Үүнээс үзэхэд хавдартай  3 хүн тутмын 2 нь хожуу хорт хавдартайгаар оношлогдож байна хэмээн мэргэжлийн эмч нар үзэж байна.Нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод буй хорт хавдартай тэмцэхэд хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрсдэлт бүлгийг үзлэгт хамруулах, эрт илрүүлэх, хорт хавдар үүсгэгч халдвараас сэргийлэх тухай хү
9/6/2016
Ховдын мэдээ