Эрүүл мэнд

Үенч сумын Эрүүл мэндийн төв мобайл технологийг өргөжүүлэх төсөл хэрэгжүүлж байна

Алслагдсан сум багийн малчид, зорилтот бүлгийн ард иргэдэд хүргэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор мобайл технологийг өргөжүүлэх төслийг сум, өрхийн эмнэлгүүдэд хэрэгжүүлж байна. Энэ төсөлд Ховд аймгийн Үенч сум хамрагдаж төслийн нээлтээ хийлээ. Төслийн хүрээнд Үенч сумын Эрүүл мэндийн төв нь зөөврийн зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, зөөврийн ЭХО, цусны даралт хэмжигч аппарат, сахар, холестрол хэмжигч, 4 төрлийн хурдавчилсан оношлуур, шинжилгээ авахад хэрэ
4/16/2019

“Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу” өдөрлөгт 180 орчим эмч, мэргэжилтэн оролцлоо

Эрүүл мэндийн яамнаас “Осол, гэмтлээс сэргийлэх тогтвортой хөгжил-2030” салбар дундын үндэсний чуулганыг угтаж “Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу” сэдэвт өдөрлөгийг улс орон даяар зохион байгуулж байна.  Энэ хүрээнд Ховд аймгийн Эрүүл мэндийн салбарын  эмч, мэргэжилтнүүд “Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу” уриан дор нэгдэж, байгууллагынхаа ойролцоох авто зам болон төв  зам дагуу жагсаж, иргэд, хүүхэд багачуудад зориулан осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх  уриалга, з
4/10/2019

Ховд аймгийн ЭМГ “Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу” өдөрлөг зохион байгуулна

“Осол, гэмтлээс сэргийлэх тогтвортой хөгжил-2030” салбар дундын үндэсний чуулганыг  угтаж Эрүүл мэндийн яамны санаачлагаар “Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу” сэдэвт өдөрлөг зохион байгуулна. Энэ хүрээнд Ховд аймгийн Эрүүл мэндийн салбарын  эмч, мэргэжилтнүүд “Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу” уриан дор нэгдэж, маргааш буюу  дөрөвдүгээр сарын 11-ний өдөр байгууллагынхаа гадна талбай болон ойролцоох авто зам дагуу иргэд, хүүхэд багачуудад зориулсан осол, гэмтлээс урьдчил
4/10/2019

Эмнэлгийн эмч, мэргэжилтний ёс зүйн сургалтад 400 гаруй хүн хамрагджээ

ЭМЯ-ны дэргэдэх  эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороо, Ховд аймгийн Эрүүл мэндийн газар, АШУҮИС  хамтран  эмч,  мэргэжилтнүүдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх,  ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах зорилгоор “Эмнэлгийн эмч, мэргэжилтний ёс зүй” сэдэвт сургалтыг  энэ сарыг 6-8-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтад Ховд аймгийн эрүүл мэндийн салбар байгууллагуудын эмч, мэргэжилтнүүдийн  төлөөлөл 400 гаруй хүн хамрагджээ.Сургалтын  чиглүүлэгчээр&
4/8/2019

Ховд аймаг дахь БОЭТ-д 100 гаруй эмч ажиллаж байна

Жил бүрийн 3-р сарын 30-ны өдрийг дэлхий нийтээрээ “Эмч нарын өдөр” болгон тэмдэглэж ирсэн. Энэхүү өдрийг угтан, өнөөдөр БОЭТ-ийн захиргаанаас эмч нарт хүндэтгэл үзүүлж, баярын нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, аймгийн ИТХ-ын Нутгийн Удирдлага, бодлого зохицуулалтын дарга Ш.Батсүх, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Даваадорж, БОЭТ-ийн захирал Т.Баяртогтох болон үе үеийн ахмадууд, эмч нар оролцов.Энэ үеэр эрүүл мэндийн
3/28/2019

“Эрдмийн зул -2019 “ онол практикийн бага хуралд 10 эмч илтгэл тавив

Олон улсын эмч нарын өдрийг угтан Ховд аймгийн Эрүүл мэндийн газраас эмч, эм зүйч мэргэжилтний эрдэм шинжилгээ, судалгаа хийх боломжийг бүрдүүлэх, харилцан туршлага солилцох, нотолгоонд суурилсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх зорилгоор “Эрдмийн зул -2019“ онол практикийн бага хурлыг  4 дэх удаагаа амжилттай зохион байгууллаа.Энэ удаагийн онол практикийн хуралд 10 эмч мэргэжилтэн  оролцож, “Уламжлалт эмчилгээний эмийн хэрэглээнд хийсэн судалгаа”, “Архаг загатнаатай өвчтөнүүди
3/27/2019

Өрхийн эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч нар гүйцэтгэлийн гэрээ байгуулж ажиллана

Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуульд "Өрхийн эрүүл мэндийн төв нь хот, суурин газрын хүн амд төрөөс үзүүлэх өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэнэ" гэж заасан байдаг. Үүний дагуу аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мягмарсүрэн нар Жаргалант сумын “Баатархайрхан”, “Бугат”, “Буянт”, “Жаргалан”, “Рашаант” ӨЭМТ-үүд, Булган сумын “Булган” Өрхийн эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч нартай гүйцэтгэлийн гэрээ байгуулж гэрээнд гарын үсэг зурлаа.Энэ үеэр Өрх
3/23/2019

Ховд аймагт Пневмококк болон Халдварт саагийн эсрэг идэвхгүйжүүлсэн вакциныг дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс нэвтрүүлнэ

“Пневмококкийн эсрэг 13 цэнт вакцин”, “Халдварт саагийн эсрэг идэвхгүйжүүлсэн вакцин” гэсэн хоёр төрлийн вакциныг дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Ховд аймгийн хэмжээнд шинээр нэвтрүүлнэ. Үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн салбар байгууллагуудын эмч, мэргэжилтнүүдийг чадваржуулах, вакцинтай холбоотой мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор “Пневмококк болон халдварт саагийн эсрэг идэвхгүйжүүлсэн вакцин нэвтрүүлэх нь ” сэдэвт сургалт зохион байгуулж байна. Сургалтад 16 сумын эрүүл мэндийн төв, Жарга
3/21/2019
Ховдын мэдээ