Эрүүл мэнд

Дэлхийн цусны донорын өдрийг "Цусаа бэлэглэж амьдрал тэтгэе" уриан дор тэмдэглэв.

БОЭТ-н Ховд цусны  салбар төв нь Азийн хөгжлийн банкны эрүүл мэндийн хөгжил 5 төслийн санхүүжилтээр баруун бүсийн жишиг цусны төв болон өргөжиж байгаа юм. Энэ хүрээнд цусны аферез аппараттай болсон нь цусны хаягдал гарах нөхцөлийг бууруулжээ. Өнгөрсөн 2015 онд  доноруудаас 160 литр цус авч цус цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэн бусдад амьдрал бэлгэлжээ.   
6/14/2016

Ховд аймаг 1200 гаруй донортой.

2016 онд “Цусны Донорын Дэлхийн Өдөр”-ийг “Цус амьдралын амин холбоо” гэсэн сэдэв дор  тэмдэглэн өнгөрүүлж байна. Тйимээс  цусны донорын дэлхийн өдрийг тохиолдуулан тогтмол хугацаанд цусаа бэлэглэе сэдэвт доноруудын сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд алт мөнгөн медальтай донорууд, 6 хүндэт донор оролцлоо. Ховд аймгийн хэмжээнд 1200 гаруй донор байдаг бөгөөд жилд 400 орчим донороос нэг удаад 350-400 гр цус авдаг байна.   
6/11/2016

Эх хүүхдийн эрүүл мэндийг сайжруулахад иргэдийн эрүүл мэндийн боловсрол чухал болж байна

Эх хүүхдийн өвчлөл, эндэгдэлийг бууруулах ажлыг сайжруулах  үүднээс Ховд аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар Бүсийн оношлогоо эмчилгээний төв хамтран “Эх хүүхдийн эрүүл мэнд” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа. Ховд  аймаг нь эх хүүхдийн эндэгдлээр улсын хэмжээнд дунджаас доогуурт явдаг хэдий ч энэ он гарсанаас хойш  2 эхийн эндэгдэл гараад байгаа. юм аа. Тиймээс эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад ийнхүү мэргэжлийн байгууллагууд иргэдтэйгээ хамтран ажиллах тала
6/11/2016

Ховд аймгийн 18-30 насны залуусын 84.4 хувь нь Улаанбурхан, Улаануудын эсрэг вакцинд хамрагджээ.

Аймаг сумын өрхийн эрүүл мэндийн төвүүдээр хийсэн юм аа. Ховд аймгийн хэмжээнд нийт 16375  залуус уг вакцинд  хамрагдах ёстойгоос 13 мянга 820  залуус хамрагдсан нь нийт залуусын 84.4 хувийг эзэлж байна.    Ховд аймгийн хэмжээнд нийт 13 мянга гаруй залуус улаан бурхан улаануудын эсрэг вакцинд хамрагдсанаас аймгийн төв буюу  Жаргалант сумын хэмжээнд 6200 гаруй залуус уг өвчний эсрэг вакцинд хамрагдсан дүн үзүүлэлттэй гарчээ. 
6/10/2016
Ховдын мэдээ