Эрүүл мэнд

Ховд аймгийн ЭМНДХэлтэс БОЭТ, ЭМГ хамтран нээлттэй хаалганы өдөр зохион байгуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, Ховд аймгийн засаг даргын баталсан хуваарийн дагуу Ховд аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсээс санаачлан БОЭТ, ЭМГ-тай хамтран нээлттэй хаалганы өдрийг зохион байгууллаа. Энэ үеэр дээрх 3 байгууллагын нийт 36 ажилтан албан хаагч, эмч мэргэжилтнүүд иргэдэд мэдээлэл өгч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж ажилласан бөгөөд зөвхөн БОЭТ гэхэд л 150 гаруй хүнд хүрч ажилласан байна. ВИДЕО:
10/20/2017

Аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэгээр ахлуулсан ажлын хэсэг БОЭТ-д ажиллав

Ховд аймгийн эрүүл мэндийн салбарын байгууллагуудын үйлчилгээ, үйл ажиллагааг улам бүр сайжруулах үүднээс аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг БОЭТ, Өрхийн эрүүл мэндийн төвүүд, Сумдын эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаанд хяналт, зөвлөгөө өгч ажиллаж байна. Ажлын хэсэг энэ сарын 23 хүртэл ажиллах бөгөөд дээрх байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах зөвлөмж гарган ажиллах юм.ВИДЕО:
10/19/2017

Ховд аймгийн "ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭС"-ийн хамт олон цусаа хандивлав.

Монгол улсад Эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллага үүсч, хөгжсөний 75 жилийн ойн хүрээнд Эрүүл мэнд нийгмийн даатгалын системийн хэмжээнд уриалга гаргаж цусаа хандивлах сайн үйлсийн аяныг эхлүүлсэн. Ховд аймгийн "ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭС"-ийн хамт олон 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр БОЭТ-ийн Цусны салбар банктай хамтран ажиллаж цусаа бэлэглэлээ.ВИДЕО: Нэг донорын бэлэглэсэн цусаар 3 хүний амийг аврах боломжтой бөгөөд хамт олноороо олон хүний эрүүл мэнд, амь насыг аврах
10/19/2017

Аймгийн Нийгмийн Бодлого хариуцсан Засаг даргын орлогч Ч.Уранчимэгээр ахлуулсан ажлын хэсэг БОЭТ-ийн үйл ажиллагаатай танилцав

Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Нийгмийн Бодлого хариуцсан Засаг даргын орлогч Ч.Уранчимэгээр ахлуулсан ажлын хэсэг БОЭТ-ийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, тулгамдаж буй асуудал болон цаашид анхаарч ажиллах асуудлуудын талаар хэлэлцлээ. Өөрөөр хэлбэл:Нялхсын эндэгдэл, хүн амын дундах хавдрын өвчлөлийн эрсдэлийг бууруулахын тулд нөлөөлж буй хүчин зүйлсийг олж, багасгах арга замыг судлан шат дараатай арга хэмжээ авахаар ажлын төлөвлөгөө боловсрууллаа. Мөн тус байгууллагын
10/13/2017

Аймгийн эрүүл мэндийн салбарын ажлыг сайжруулах ажлын хэсэг хуралдав

Аймгийн Засаг даргын НХБ хариуцсан орлогч дарга Ч.Уранчимэгээр ахлуулсан ажлын хэсэг аймгийн эрүүл мэндийн салбарын ажлыг сайжруулах, эрчимжүүлэх талаар хуралдлаа. Ховд аймагт энэ сарын эхээр ажилласан Эрүүл мэндийн дэд сайд н.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсгийн өгсөн зөвлөмж, үүрэг чиглэлийн дагуу тусламж үйлчилгээг сайжруулах ажлын хэсэг байгуулагдан ийнхүү ажлын төлөвлөгөө гаргаж, хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар ярилцлаа. Тухайлбал, Тусламж үйлчилгээний чанар сайжруулах, үйлчлүүлэгчи
10/12/2017

Элэгний вирусны эсрэг эмийг 135 иргэн ууснаас одоогоор 14 иргэн вирусны идэвхижилгүй гарсан байна

Монгол улсын хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болж буй элэгний хатуурал, элэгний хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулахийн тулд элэгний вирусийн халдварын тархалтыг хяналтанд авах зорилгоор Монгол улсын Засгийн газрын 2017 оны 4-р сарын 12-ны 112 дугаар тогтоолоор “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” хөтөлбөрийг баталсан.  Тус хөтөлбөрийн хүрээнд 2017 онд 40-65 насны эрүүл мэндийн даатгалаа төлсөн бүх иргэдийг өрх, сумын эрүүл мэндийн төвд элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээнд үнэ төл
10/12/2017

Ховд аймгийн БОЭТ-ийн эмч мэргэжилтнүүдийн төлөөлөл тайван жагсаал хийлээ.

Өнөөдөр нийслэл УБ хотод эрүүл мэндийн салбарынхан цалингаа нэмэгдүүлэхийг шаардан жагсаал зохион байгуулж байгаа. Тэгвэл орон нутагт ч мөн эмч, эмнэлэгийн мэргэжилтнүүдийн төлөөллүүд дээрх жагсаалыг дэмжиж байгаагаа илэрхийлж байна. Тухайлбал: Ховд аймгийн БОЭТ-ийн зарим эмч мэргэжилтнүүд Үйлдвэрчний эвлэлийн хороотойгоо хамтран аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоон дээр цуглаж тайван жагсаал хийлээ. ВИДЕО:
10/4/2017

БОЭТ-ийн хамт олон ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв.

Жил бүрийн 10 дугаар сарын 1-нийг дэлхийн улс орнууд “Олон Улсын Ахмадын Өдөр” болгон тэмдэглэдэг билээ. Манай улс 1992 оноос хойш энэхүү өдрийг тэмдэглэж эхэлсэн бөгөөд өдгөө 25 дахь жилдээ тасралтгүй тэмдэглэж байна. Жил бүрийн 10-р сарын 1 ний өдөр уламжлал ёсоор тэмдэглэн өнгөрүүлдэг "Олон улсын ахмадын өдөр"-ийг тохиолдуулан Б.Амаржаргал захиралтай БОЭТ-ийн хамт олон ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэв. Энэ үеэр БОЭТ-ийн захирал Л.Амаржаргал байгууллагынхаа үйл ажиллагааний та
10/1/2017

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг эмч, мэргэжилтнүүдтэй уулзаж, санал солилцов.

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал тэргүүтэй 9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2017 оны 09 дүгээр сарын 29-ний 16 цагаас Ховд их сургуулийн урлагийн зааланд эрүүл мэндийн салбарын ажилтан албан хаагчид, иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийв. Уулзалтад аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн засаг даргын орлогч  Ч.Уранчимэг нар болон аймгийн эрүүл мэндийн салбарын удирдлагууд, эмч мэргэжилтнүүд оролцлоо. Энэ үеэр эрүүл мэндийн салба
10/1/2017

Ховд аймагт Эрүүл мэндийн яамны дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна.

2017 оныг Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан Эрүүл мэндийн яамны дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг  Ховд, Баян-Өлгий, Увс аймагт ажиллаж цаг үеийн асуудлуудаар санал солилцон, тухайн аймгуудын иргэдэд үнэгүй үзлэг оношлогоо хийн ажиллаж байна. Ажлын хэсэг албан томилолтоо Ховд аймгаас эхэлсэн бөгөөд ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг нар
9/29/2017
Ховдын мэдээ