Эрүүл мэнд

Ховд аймгийн 1998 оны төгсөгчид коронатай тэмцэхэд 6 сая төгрөгийн хандив өглөө

Дэлхий нийтийг айдас түгшүүрт автуулж буй Covid19 буюу шинэ төрлийн коронавирусийн халдвар тархах эрсдэлтэй энэ цаг үед найман настай балчраас 80 настай буурай хүртэл төр, засгаас гаргасан уриалгыг дэмжиж хандив өргөсөөр байна.Ховд аймгийн болон сумдын ЕБС-иудын 1998 оны төгсөгчид хөнөөлт тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд сайн дураар, сайхан сэтгэлээр туслахаар шийджээ. Ингэхдээ хамгийн хүнд нөхцөлд, тэргүүн эгнээнд ажиллаж буй алба хаагч нарын аюулгүй байдлыг хангах, эрсдэлийн үеийн ча
3/11/2020

Зоонозын өвчин судлалын төв нийт 18,122мкв талбайд ариутгал халдваргүйтгэл хийсэн байна

”КОВИД-19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төв ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохих журмын дагуу хийж байна. Тухайлбал, 01-р сарын 31-ээс эхлэн 7 хоног бүрийн Бямба гарагт Ховд нисэх онгоцны буудалд ариутгал хийж байгаа бол 2-р сарын 17-ны өдрөөс эхлэн Улаанбаатар Ховд чиглэлийн нийт 23 автобусанд ариутгалын ажлыг хийсэн байна. Мэргэжлийн байгууллагын хувьд нэг сарын ариутгал, халдваргүйтгэлийн бодисны нөөцтэй байх ёстой. Гэтэл өвчлөлийн и
3/3/2020

COVID-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж бүхий 1200 ширхэг ном хэвлүүлжээ

Аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Б.Дүгэржавын санаачлагаар Эрүүл мэндийн газраас шинэ төрлийн коронавирус буюу COVID-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж бүхий бүх насныханд зориулсан зурагт номын эхийг бэлтгэсэн. Тэгвэл аймгийн ЭМГ, ГБХЗХГ, ЗӨСТөв хамтран тус номыг 1200 ширхэг хэвлүүлжээ. Өнөөдөр COVID-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах “Шуурхай ажлын хэсэг”-ийн ахлагч Ч.Уранчимэг, ЭМГ-ын дарга Ч.Мягмарсүрэн нар Жаргалант сумын Ерөнхий боловсролын 7
2/21/2020

Жаргалант сумын иргэдэд нийт 40 мянган ширхэг амны хаалтыг үнэ төлбөргүй олгож байна

Шинэ төрлийн коронавирус буюу “ковид 19” халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлын хүрээнд Ховд аймгийнхаа оёдлын үйлдвэр, оёдолчидоо түшиглэн амны хаалт үйлдвэрлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Тэгвэл амны хаалтыг  төв суурин газруудад амьдарч буй иргэдэд үнэ төлбөргүй олгох ажил өнөөдрөөс эхэллээ. Өөрөөр хэлбэл, аймгийн төв буюу Жаргалант суманд 800 гаруй өрхийн 30 мянга 313 иргэн оршин сууж байгаа. Эдгээр иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, амны хаалтны хэрэглээг өргөжүү
2/20/2020

Аймгийн БОЭТ-ийн болзошгүй эрсдэлийн бэлэн байдлыг шалгах дадлага сургуулилт болов

Ховд аймгийн БОЭТ нь 22 тасаг бүхий 430 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэнтэй. Шинэ төрлийн коронавирус буюу “ковид 19” халдварын тархалт нэмэгдэж байгаа энэ  үед тус байгууллага өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна.  Энэ хүрээнд  Ховд аймгийн БОЭТ-ийн гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бэлэн байдал болон “ковид 19” халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг шалгах зорилготой дадлага сургуулилтыг хоёрдугаар сарын 19-ний өдөр зохион байгу
2/20/2020

ЗӨВЛӨМЖ: Ховд аймгийн Эрүүл мэндийн газраас...

Томуу, томуу төст өвчний 6 дах 7 хоногийн мэдээг танилцуулбал: 2020 оны 2 дугаар сарын 03-09-ны өдөр хүртэлх хугацаанд Ховд аймгийн хэмжээнд амбулаториор 7211 хүн үйлчлүүлсэн. Үүний 819 тохиолдол нь томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогдсон. Үүнээс 132 нь амьсгалын замын хүнд халдвараар өвчилсөн байна. Амбулаторит эзлэх томуугийн хувь 11.3 хувьтай бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоос 7.1 хувиар бага, өмнөх оны мөн үеэс 1.8 хувиар бага гарсан үзүүлэлтэй байгаа юм. Түргэн тусламжийн 270 дуудл
2/11/2020

Шуурхай ажлын хэсэг Булган сумын Ярантын боомтын үйл ажиллагаанд эрсдэлийн үнэлгээ хийлээ

Сүүлийн үед зарим улсад шинэ төрлийн коронавирусний халдвар хурдацтай нэмэгдэж байгаа. Үүнтэй холбогдуулан мэргэжлийн байгууллагууд урьдчилан сэргийлэх ажлыг эрчимтэй хэрэгжүүлж буй. Одоогоор хилийн боомтоор иргэдийн зорчих хөдөлгөөнийг хориглосон боловч нүүрс тээвэрлэх үйл ажиллагаа үргэлжилж байна. Иймд Ховд аймгийн Онцгой комиссын хурлаар Булган сумын Ярантын боомтын үйл ажиллагаанд эрсдэлийн үнэлгээ хийх, ариутгал халдваргүйжүүлэлтийн явцад хяналт тавих, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зори
2/7/2020

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж...

Сүүлийн үед улирлын чанартай ханиад томууны дэгдэлт нэмэгдэж БОЭТ-ийн амбулаторийн нийт үзлэгийн 18 орчим %-ийг эзэлж байна. Ииймээс Рашаант өрхийн эрүүл мэндийн төвийн дарга З.Цоож бага насны хүүхдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.ВИДЕО: 
2/5/2020

ТОДРУУЛГА: Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн талаар...

Энэ оны нэгдүгээр сарын 27-ноос хоёрдугаар сарын 2-ны өдөр буюу 7 хоногийн нэгдсэн мэдээгээр аймгийн хэмжээнд амбулаториор 6853 иргэн үйлчлүүлсэн. Үүний 1261 нь томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогджээ. Үүнээс 129 тохиолдол нь амьсгалын замын хүнд халдвараар өвчилсөн байна. Одоогийн байдлаар амбулаторийн нийт үзлэгийн 18.4 хувийг томуугийн өвчлөл эзэлж байгаа бөгөөд өмнөх долоо хоногоос 6.4 хувь, өмнөх оны мөн үеэс 7.8 хувь өссөн үзүүлэлт юм. Мөн түргэн тусламжийн 306 дуудлагын ирсэнээс 108 ду
2/4/2020
Ховдын мэдээ