Эрүүл мэнд

Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 600 орчим иргэд эрүүл мэндийн цогц үзлэг оношлогоонд үнэ төлбөргүй хамрагдлаа

Иргэн Ж.Батсайхан санаачлан, санхүүжүүлж  Буянт өрхийн эрүүл мэндийн төв, Цамбагарав багийн Засаг дарга, ИНХ-тай хамтран БОЭТ-ийн нарийн мэргэжлийн эмч нарийн туслалцаатайгаар Цамбагарав багийн  иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоонд үнэ төлбөргүй хамрууллаа.  Энэ сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгуулсан үзлэг оношлогоонд 840 иргэнийг хамруулахаар төлөвлөсөнөөс 600 орчим иргэд нь хамрагдаж, зөвлөгөө мэдээлэл авсан байна.  ВИДЕО:
4/24/2018

Ховд аймагт 3D 4D эхо бүхий "ХОВД МЕД" эмэгтэйчүүдийн хувийн эмнэлэг байгуулагдлаа

Ховд аймаг нь 87 мянга гаруй хүн амтайгаас нийт хүн амын 40 гаруй мянга буюу 49.7 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Үүнээс 19 мянга буюу 43.2 хувийг төрөх насны эмэгтэйчүүд эзэлж байгаа бөгөөд тэдний дунд өвчлөл, жирэмсэн үеийн эрсдэлүүд өндөр гардаг байна. Тухайлбал, 0-5 насны хүүхдийн эндэгдлийн 12.23 хувийг амьдрах боломжгүй төрөлхийн хөгжлийн гажгийн шалтгаант нас баралт эзэлж, амьд төрсөн хүүхдэд бүртгэгдэх гажгийн тохиолдол жил бүр нэмэгдсээр байна. Тиймээс эх хүүхдийн эрүүл мэндийн нөхцөл б
4/4/2018

"Элэг бүтэн Монгол"-ын эхний шатны үзлэг оношлогоо Ховд аймгийн хэмжээнд 59.3 хувьтай хийгдсэн байна

Хүн амын дунд зонхилж улмаар нас баралтын гол шалтгаан болсон элэгний   хорт хавдар, элэгний хатуурал үүсгэж буй В, С вирусын халдварын илрүүлэг шинжилгээний 2 дахь шатны үйл ажиллагаа эхэлж байна. Энэ удаагийн үзлэг, шинжилгээнд 15-39 насны иргэд харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвөөрөө дамжин хамрагдах юм. Өнгөрсөн 2017 онд Ховд аймгийн 40-65 настай 18320 даатгуулагчид элэгний В,С вирусын илрүүлэг, оношилгоо эмчилгээнд хамрагдахаас 10810 хүн нь хамрагджээ. Илрүүлэг шинжилгээнд
4/4/2018

Ховд аймгийн БОЭТ-ийн удирдлагууд Рентген харалтыг хүүхдийн өвчний оношилгоонд хэрхэн хэрэглэх талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа

ДЭМБ-аас рентген, томографийн шинжилгээнд 0-5 насны хүүхдийг оруулахгүй байх зөвлөмж гаргасан байдаг. Учир нь Рентген туяаны шинжилгээнд орсоноор ялангуяа бага насны хүүхдийн дархлааг тодорхой хэмжээгээр сулруулдаг байна. Тиймээс Ховд дахь Бүсийн Оношилгоо Эмчилгээний төвийн Чанарын албанаас 2018 оны 03 дугаар сарын 23–ны өдөр “Рентген харалтыг хүүхдийн өвчний оношилгоонд хэрхэн хэрэглэх вэ?” сэдэвт хэлэлцүүлгийг  зохион байгуулжээ. Хэлэлцүүлэгт БОЭТ-ийн удирдлагууд болон хүүхэд,
4/3/2018

Өнөөдөр “ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН БАЯРЫН ӨДӨР”

Өнөөдөр “ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН БАЯРЫН ӨДӨР” тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан Ховд аймгийн БОЭТ-ийн нийт ажилтан албан хаагчид болон алтан гарт эмч нартаа хүндэтгэл үзүүлэх ёслолын үйл ажиллагааг БОЭТ-ийн гадна талбайд зохион байгууллаа. Нээлтэнд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Гантөмөр, БОЭТ-ийн Захирал, удирдлагууд, эмч ажилтнууд болон олон жил аймгийнхаа эрүүл мэндийн салбарт ажилласан үе үеийн ахмад эмч нарын төлөөлөл оролцлоо. Дэлхийн эмч нарын баярын өдрийг тохио
3/30/2018

“Гурван Эрдэнэ” Хүүхэд, нярайн эмнэлэгийн нээлт боллоо

0-5 насны хүүхдийн өвчлөлийн гол шалтгаан нь амьсгалын замын эмгэг, нас баралтын гол шалтгаан нь пренатал буюу төрөлт ойрны үед үүссэн эмгэг эзэлдэг байна. Тиймээс Хүүхэд, нярайн эмгэгийн оношилгоо, эмчилгээ, сувилгаа, зөвлөгөө, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх, анагаах ухааны чиглэлээр судлагаа шинжилгээний ажил эрхлэх, эцэг эхчүүдэд зөвлөн туслах үйлчилгээ бүхий  "Гурван Эрдэнэ" хүүхэд, нярайн хувийн эмнэлэг үүдээ нээлээ. “Гурван Эрдэнэ” Хүүхэд, нярайн эмнэлэг нь няр
3/28/2018

БОЭТ-ийн хамт олон Чандмань сумын 250 малчин өрхөд тусламж үзүүллээ

Аймгийн Засаг даргын санаачилгаар өвөлжилт, хаваржилт хүндэрсэн үед малчдадаа туслах зорилгоор 3 сарын хугацаанд өрнүүлсэн "Малчдадаа тусалъя" аянд БОЭТ-ийн хамт оролцож, сэтгэлийн хандиваа өргөсөн байна. Өөрөөр хэлбэл БОЭТ-ийн эмч мэргэжилтнүүд мөнгөн тусламж үзүүлсэн ба нийт 1 сая 600 гаруй мянган төгрөг хуримтлуулжээ. Аяны хүрээнд ихэнх байгууллага, иргэд аж ахуйн нэгжүүд өвс тэжээл хандивлаж байсан бөгөөд БОЭТ-ийн хамт олон хуримтлуулсан мөнгөөрөө ойр зуурын хэрэгцээний эм, анхан шатны тусла
3/23/2018

АНУ-ын Virtue Foundation-ний нүдний болон чих хамар хоолойн мэс заслын эмч нарын баг Ховд аймагт ажиллана

АНУ-ын Virtue Foundation-ний нүдний болон чих хамар хоолойн мэс заслын эмч нарын баг  Ховд Бүсийн Оношлогоо Эмчилгээний Төвд ирж үнэ төлбөргүй үзлэг, шинжилгээ, мэс заслыг 2018.05.15-28ныг дуустал хийх тул хамрагдах хүмүүс  2018.05.10 нээс  өмнө БОЭТ-ийн нүд, чих хамар хоолойн амбулатороор ирж үзлэг хийлгэж хагалгаанд орох шаардлагатай хүмүүс бүртгүүлж бүртгэлийн хуудсаа авна уу. Дараах чиглэлээр үзлэг оношлогоонууд хийгдэнэ. Үүнд:1. Нүдний болор солих мэс засал   
3/22/2018

"Хаш Сондор" шүдний эмнэлэг байгуулагдаж, үүд хаалгаа нээлээ

Ховд аймагт Шүдний 10 гаруй эмнэлэг үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өнөөдөр бас нэгэн шинэ эмнэлэг үүд хаалгаа нээлээ. Энэ бол "Хаш Сондор" нэртэй шүдний эмнэлэг юм. Амны хөндий, шүдний эрүүл ахуй, эрүү нүүрний гажиг заслын чиглэлээр голлон үйл ажиллагаа явуулах тус эмнэлэг нь 2 их эмч, сувилагч, үйлчлэгч гэсэн тогтмол орон тоотой үүнээс гадна эрүү нүүрний гажиг заслын чиглэлээр мэргэжлийн эмч нартай гэрээ байгуулан ажиллах юм байна. Шинээр үүд хаалгаа нээж үйл ажиллагаагаа эхэлж байгаат
3/20/2018

БОЭТ-ийн тасгуудад 105 ширхэг ор хүлээлгэн өгөв

Монгол улсын Засгийн газар болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор орон нутгийн дэмжлэгтэйгээр нийгмийн салбарт 15 хөтөлбөрийг шинээр, 2 хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, түүнд нийт орон нутгаас 1.7 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэн ажиллаж байна. Хөшөөт хөгжил сангийн 2017 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд “Үйлчлүүлэгчийн ээлтэй орчин” хөтөлбөр тусгагдаж, аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв болон сумдын Эрүүл мэндийн төвийг стандартын
3/16/2018
Ховдын мэдээ