Эрүүл мэнд

1430 мкв талбайд ариутгал халдваргүйтгэл хийв

 Ховд аймагт наймдугаар сарын 11-ний өдөр тарваган тахал өвчний тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан нэгдүгээр хавьтлын 91 иргэн тусгаарлалтад байсан. Эдгээр иргэдийн тусгаарлалтад байх хугацаа өчигдөр буюу энэ сарын 17-ны өдрийн 15:00 цагт дуусгавар болжээ. Ингэснээр аймгийн Онцгой комиссын хурлын 16 дугаар тогтоолын нэг дэх заалтын дагуу Зоонозын өвчин судлалын төвийн хамт олон тарваган тахал өвчнөөс сэргийлэх зорилго бүхий ариутгал халдваргүйтгэлийн ажил хийв. Ингэхдээ Бүсийн оношилгоо
8/18/2020

Хүүхдэдээ цаг гарган, анхаарал халамжаа нэмэгдүүлээрэй

Хүүхдэдээ цаг гарган, анхаарал халамжаа нэмэгдүүлээрэй.-Олон хүн цугларсан газраар хүүхэд дагуулж явахгүй байх- Хүүхдийг машинд орхихгүй байх- Машинд зориулалтын хүүхдийн суудал хэрэглэх- Аюултай зүйлсийг хүүхдийн гар хүрэхгүй газар байрлуулах - Хүүхдийг гол, усны орчимд тоглуулахгүй байх
7/27/2020

Тарваган тахлаас сэргийлье‼️

Ховд аймгийн Эрүүл мэндийн газраас зөвлөж байна. Тарваган тахлаас сэргийлье‼️. Хэрэв та тарвага агнасан, түүнийг тээвэрлэсэн, худалдаалсан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэнэ. 
7/27/2020

Тарваган тахлаар өвчилсөн хоёр иргэний биеийн байдлын талаар Ховд аймгийн ЗӨСТ-өөс тодрууллаа

Ховд аймаг дахь БОЭТ-д хэвтэн эмчлүүлж байгаа иргэн Г-ийн биеийн байдал дунд зэрэг.  Амин үзүүлэлт хэвийн байгаа юм. Мөн антибиотек эмчилгээ дууссаны дараа эхний шатны шинжилгээ авахад тарваган тахлын төст нян харагдаагүй. Түүнчлэн Цэцэг сумын ЭМТ-д хэвтэн эмчлүүлж байгаа иргэн У-ийн биеийн байдал сайжирч байна. Антибиотек эмчилгээ дуусаад хоёр хоногийн давтамжтай шинжилгээнүүд хийхэд тарваган тахлын төст нян харагдаагүй гэж Ховд аймгийн ЗӨСТ-өөс мэдээллээ. Ховд аймагт тарваган тахлын
7/16/2020

Хорио цээрийн дэглэм бууруулах, хөл хорио цуцлах асуудлыг маргааш шийдвэрлэнэ

2020 оны 07-р сарын 04-ний өглөөний 09 цагийн нөхцөл байдлын  мэдээгээр:БОЭТ-ийн Халдвартын тасаг, Цэцэг сумын Эрүүл мэндийн төвд Тарваган тахлын халдварын улмаас хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийн биеийн байдал хүндэвтэр гэхдээ тогтвортой, эмчилгээ хэвийн хийгдэж байна. 1-р хавьтлын бүх иргэдэд тархвар судлалын гүнзгийрүүлсэн судалгаа хийж дууссан байна. Хяналтанд байгаа 1-р хавьтлын нийт иргэдэд PCR-ийн болон нян судлалын шинжилгээ хийхэд бүгд "СӨРӨГ" гарчээ. ЗӨСҮТ-ийн Тандалт, шуурхай удир
7/4/2020
Ховдын мэдээ