Эрүүл мэнд

Менингококк халдвараас урьдчилан сэргийлэх талаар аймгийн ЭМГ-аас зөвлөмж хүргэж байна

Өвөл, хаврын улиралд хүний биеийн дархлаа суларч, олон тооны архаг өвчин сэдэрдгээс гадна хурц халдварт өвчнүүдийн тархалт нэмэгддэг. Эдгээрийн нэг нь менингококкын халдвар юм. Иймээс менингококк халдвараас урьдчилан сэргийлэх талаар аймгийн ЭМГ-аас зөвлөмж хүргэж байна.
2/19/2019

Өрхийн эрүүл мэндийн төвүүд зөвлөгөө өгөх нээлттэй утас ажиллуулж эхэллээ

Ховд аймагт сүүлийн үед амьсгалын замын цочмог халдвар буюу  томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж, энэ оны 1 дүгээр сарын 14-20-ны өдрийн байдлаар аймгийн хэмжээнд амбулаторийн нийт үзлэгийн 23,3 хувийг  эзэлж байна. Тиймээс эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор Өрхийн эрүүл мэндийн төвүүд зөвлөгөө өгөх нээлттэй утсыг ажиллуулж эхэллээ. Тухайлбал, Баатархайрхан өрхийн эрүүл мэндийн төв -70432685, Бугат өрхийн эрүүл мэндийн төв -70434176, Буянт өрхийн
1/25/2019

БОЭТ-д 53 нэр төрлийн 102 эмнэлгийн тоног төхөөрөмжийг нийлүүлсэн байна

Бельгийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр Ховд аймгийн БОЭТ-д шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх “төсөл” хэрэгжиж байна. Энэхүү төслийн 1 дүгээр үе шатны 53 нэр төрлийн 102 эмнэлгийн тоног төхөөрөмжийг  БОЭТ-д нийлүүлж, угсралтын ажил эхэлжээ. Цаашид СТ сканнер, хүчилтөрөгчийн хийн станц, төслийн телемедицин хэсгийн тоног төхөөрөмжүүд нийлүүлэгдэнэ гэж албаныхан мэдээллээ. Тус төслийн үр дүнд ард иргэд өвчнөө цаг алдалгүй оношлуулах, орон нутагтаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай
1/25/2019

Эрүүл мэндийн “Цахим мэдээллийн төв” нээлтээ хийв

Ховд аймгийн Эрүүл мэндийн газар НҮБ-ын Хүн амын сангийн 8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Цахим мэдээллийн төв” байгууллаа. Ингэснээр аймгийн ЭМГ-аас цахим мэдээллийн төвөөр дамжуулан 16 сумын эрүүл мэндийн төвүүдтэй холбогдож, цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцох, хурал, сургалт зохион байгуулах боломж бүрдсэн байна. видео: 
1/24/2019

Ховд аймгийн БОЭТөв "Нярайн эмгэг судлалын тасаг"-тай боллоо

Ховд аймгийн нийт төрөлтийн 84.7 хувь нь БОЭТ-ийн Амаржих газарт мэндэлдэг байна. Өнгөрсөн онд эрт нярай үеийн эндэгдлийн 17 тохиолдол бүртгэгдсэнээс 14 нь эхийн суурь эмгэг, жирэмсэн үеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалсан дутуу төрсөн нярай байжээ. Иймээс нярайн өвчлөл, эндэгдлийг бууруулах, ялангуяа эрт нярай үеийн хүүхдүүдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор “Нярайн эмгэг судлалын тасаг”-ийг шинээр байгуулж, өнөөдөр нээлтийн үйл ажиллагаагаа зохион байгуулав.ВИДЕО:
1/23/2019

Томуу, томуу төст өвчлөл нэмэгдэж, нийт үзлэгийн 10 гаруй хувийг эзэлж байна

Ховд аймагт сүүлийн үед амьсгалын замын цочмог халдвар буюу томуу, томуу төст өвчлөл нэмэгдэж байна. Энэ оны 01 дүгээр сарын 07-14-ний өдрийн байдлаар  аймгийн хэмжээнд 5298 иргэн амбулаториор үзүүлснээс томуу, томуу төст өвчний 575 тохиолдол оношлогджээ. Энэ нь амбулаторийн нийт үзлэгийн 10,8 хувийг эзэлж байгаа бөгөөд  83,1 хувь нь 0-15 насны хүүхдүүд байна. Харин Жаргалант сумын хэмжээнд энэ сарын 16-ны өдрийн байдлаар 1185 иргэнд амбулаториор үзүүлснээс томуу, томуу төст өвчни
1/17/2019

Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооноос Ховд аймгийн БОЭТ-ийн хүүхдийн тасагт нэн шаардлагатай байдаг тоног төхөөрөмжүүдийг хандивлалаа.

Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг, оны онцлох хүмүүсийг шалгаруулах Алтан сарнай наадам 2015 оноос хойш нийгэмд тустай хүмүүнлэгийн аяныг зохион байгуулж ирсэн байна. Өнгөрөгч “Алтан сарнай 2017” наадмыг “Эрүүл Монгол хүүхдийн төлөө” уриан дор зохион байгуулж, наадамд оролцогчид нийслэлийн хүүхдийн эмнэлэг болон алслагдсан аймгийн хүүхдийн тасагт нэн шаардлагатай эмчилгээний тоног төхөөрөмжүүдийг худалдан авахад зориулж хандив цуглуулжээ.
12/20/2018
Ховдын мэдээ