Admin 12/2/2020 Photo, Design 5 Ковид-19 халварын тархалтын үед.... Ковид-19 халварын тархалтын үед Амны хаалт зүүх, Гараа сайтар савандаж угаах, Олон нийтийн газраар явахгүй байх нь зөв гэж Ховд аймгийн ЭМГ-аас зөвлөв. 12/2/2020
Admin 11/18/2020 Photo, Design 5 Ховд аймгийн ЭМГ: Covid-19 халдвараас урьдчилан сэргийлье 11/18/2020
Admin 11/13/2020 Photo, Design 5 ӨРХ ГЭРТ ЦЭВЭРЛЭГЭЭ, ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ ХЭРХЭН ХИЙХ ВЭ? • Аяга, таваг, сав суулгыг зориулалтын шингэнээр угааж, цэвэр усаар сайтар зайлах• Хүүхдийн тоглоомыг 2%-ийн содын уусмалаар угааж, цэвэр усаар сайтар зайлах (1 литр бүлээн усанд 20 гр сод хийнэ)• Хаалганы бариул, унтраалга, удирдлага, компьютер, цонхны тавцан, ширээ сандал зэргийг саван, угаалгын нунтаг хэрэглэн цэвэрлэх• Дээрх эд зүйлийг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодис эсвэл 1 литр усанд 15 мл белизна хийж арчиж халдваргүйжүүлэх• Гар нүүрийн алчуур, цагаан хэрэглэл зэргийг угааж индүүдэх 11/13/2020
Admin 11/10/2020 Photo, Design 5 Ховд аймагт “Эх хүүхдэд ХДХВ, гепатит В вирус болон тэмбүүгийн халдвар дамжихыг зогсоох” тусламж үйлчилгээний байдалд дэмжлэгт хяналт хийж, сургалт зохион байгуулж байна Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтээр ЭМЯ, ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ-ын Тандалт судалгааны алба, Ховд аймгийн ЭМГ хамтран “Эх хүүхдэд ХДХВ, гепатит В вирус болон тэмбүүгийн халдвар дамжихыг зогсоох” арга хэмжээний сургалтыг энэ сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэхүү сургалтын хүрээнд Ховд аймгийн ЭМГ, БОЭТ, Өрхийн эрүүл мэндийн төвийн 20 гаруй эмч, мэргэжилтнүүдэд “Эхээс хүүхдэд ХДХВ, гепатит В вирус болон тэмбүүгийн халдвар дамжих”-ыг зогсоох арга хэмжээний талаар цогц мэдлэ 11/10/2020
Admin 10/29/2020 Photo, Design 5 Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвөөс “Эерэг хандлага-эмчилгээний эхлэл” дэвжээ тэмцээн зохион байгуулжээ Эрүүл мэндийн яамнаас “Эерэг хандлага-эмчилгээний эхлэл” аян хэрэгжүүлж буй. Тус аяны хүрээнд Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудын эерэг харилцаа, хандлагыг төлөвшүүлэх, ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг хангах, авьяас чадварыг нээн хөгжүүлэх, бие биенээсээ суралцах арга барилыг эзэмшүүлэх зорилгоор тасгуудын дунд “Эерэг хандлага-эмчилгээний эхлэл” дэвжээ тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд зургаан баг оролцсон бөгөөд таван үзүүлэлтийн дагуу шилдгүүд 10/29/2020
Admin 10/27/2020 Photo, Design 5 Залуусыг эрүүл мэнддээ анхаарахыг зөвлөв Ховд аймгийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/486 дугаар захирамжийн дагуу БОЭТ-ийн мэс заслын эмч Д.Мөнхбатаар ахлуулсан эмч, эмнэлгийн ажилтан 10 хүний бүрэлдэхүүнтэй ажлын баг нийт сумдын цэрэг татлагын комисст ажиллалаа. Энэ удаа 329 иргэн цэрэгт татагдсанаас 208 хүн тэнцсэн. Цэрэг татлагын үеийн эмчийн үзлэгээр мэс заслын гэмтэлтэй 42, зүрх судас, дотрын эмгэгтэй 28, чих хамар, хоолойн өвчлөлтэй 15, сэтгэц мэдрэлийн өвчлөлтэй 9, нүд, харааны өөрчлөлт 10/27/2020
Admin 10/23/2020 Photo, Design 5 Дэлхийн алхалтын өдөр 2020 оны 10 сарын 21-31-нд Ховд аймгийн Эрүүл мэндийн газраас зөвлөмж мэдээлэл хүргэж байна. 10/23/2020
Admin 10/21/2020 Photo, Design 5 Эрүүл мэндийн байгууллагуудад урьдчилан сэргийлэх шалгалт хийж байна МХЕГ-ын 2020 оны 01/75 дугаар удирдамжийн дагуу зах зээлд худалдаалагдаж буй хуурамч, улсын бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй, чанар стандартын шаардлага хангаагүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгсэл худалдаалахаас урьдчилан сэргийлэхэд хяналт тавих зорилгоор Ховд аймгийн МХГ-аас БОЭТ, эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангуудад урьдчилан сэргийлэх шалгалт хийж байна. Урьдчилан сэргийлэх шалгалтыг зах зээлд түгээгдэж буй эм эмнэлгийн хэрэгсэл 10/21/2020
Admin 10/16/2020 Photo, Design 5 Бүх нийтээрээ гарын эрүүл ахуйг сахицгаая Ховд аймгийн Эрүүл мэндийн газраас "Гар угаах дэлхийн өдөр"-ийг "Бүх нийтээрээ гарын эрүүл ахуйг сахицгаая" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна гэж мэдээллээ. 10/16/2020
Admin 10/8/2020 Photo, Design 5 Ховд аймагт томуугийн эсрэг дархлаажуулалт 12.5 хувьтай байна Ховд аймгийн хэмжээнд нийт 6880 иргэнд томуугийн эсрэг вакцин үнэ төлбөргүй хийхээр төлөвлөсөн байна. Эдгээр иргэний 70 орчим хувь нь аймгийн төв буюу Жаргалант сумынх. Үүнд 2-5 насны 2750 хүүхэд байна. Одоогийн байдлаар Ховд аймгийн хэмжээнд "Томуугаас сэргийлье" дархлаажуулалтын 10 хоногийн үйл ажиллагаа 12.5 хувьтай үргэлжилж байна гэж холбогдох мэргэжилтнүүд мэдээллээ.Томуугийн эсрэг дархлаажуулалтад бага насны хүүхдээс гадна хөхүүл, дөрвөөс дээш сартай жирэмсэн эмэгтэй, а 10/8/2020