Эрүүл мэнд

Хараа хамгаалах дэлхийн өдөр 2021

Жил бүрийн 10-р сарын 14-ийг олон улсын хэмжээнд “Хараа хамгаалах дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ жилийн хувьд “Нүдээ хайрлая” #LoveYourEyes уриан нэгдэж байна.Дэлхий дахинд сохрол, сул хараатай 256 сая хүн амьдардаг бөгөөд сохролын тэргүүлэх шалтгаан нь болрын цайлт өвчин байдаг. Хотжилт, таргалалт ихэссэнтэй холбоотой ойрын жилүүдэд чихрийн шижингийн шалтгаант сохрол, сул харааны түвшин ихсэх хандлагатай байна. Ялангуяа сүүлийн 2 жил үргэлжилсэн хөл хорио, цахим хичээлтэй холбоотойгоор с
10/14/2021

2001 оны төгсөгчид БОЭТ-д тоног төхөөрөмж хандивлав

Ховд аймгийн төв болон хөдөөгийн сумдын eрөнхий боловсролын сургуулийн 2001 оны төгсөгчдийн төлөөлөл өнөөдөр /2021.10.01/ Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд 30 гаруй сая төгрөгийн өртөг бүхий  нярайн шарлалт хэмжих багаж, судас тодруулагч, хүчил төрөгч өтгөрүүлэгч аппарат зэрэг 9 нэр төрлийн 14 ширхэг тоног төхөөрөмж гардуулан өглөө. Одоогоос 10 жилийн өмнө буюу 2001 онд Ховд аймгийн хэмжээнд 1000 орчим сурагч дунд сургуулиа төгсөж байжээ. Иймээс төгсөгчид 20 жилийн ойн баяра
10/1/2021

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзаж, мөнгөн дэмжлэг үзүүллээ

Ховд аймаг дахь БОЭТ нь 400 гаруй эмч ажилтантай. Үүнээс 200 орчим нь халдварын улаан бүсэд 1-5 удаа ажиллаж, нэг удаадаа 14 хоногийн хугацаатай үүрэг гүйцэтгэж байгаа юм.  Коронавирусний халдвартай тэмцэх, таслан зогсоох, халдварыг шат дараатай эмчлэх замаар ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахын төлөө ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудын төлөөлөлтэй УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Ховд аймагт ажиллах үеэрээ уулзалт хийлээ. Энэ үeэр орон нутгийн эрүүл мэндийн салбар байгууллагуудын үйл ажиллаг
9/22/2021

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “Ковид-19” цар тахал эмчлэх, урьдчилан сэргийлэх багцыг баруун бүсийн сумдад хүлээлгэн өгөв

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа энэ сарын 19-ний өдөр Ховд аймгийн Алтай, Үeнч, Булган суманд ажиллалаа. Тэрбээр эдгээр сумын Эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзаж, коронавирусний халдварын нөхцөл байдал, цаг үeийн ажлын талаар мэдээлэл солилцсон юм. Улмаар Улсын Онцгой комисст хүсэлт тавьсны дагуу хөдөөгийн алслагдсан сумдад нэн шаардлагатай байгаа нэг удаагийн амны хаалт, малгай, бээлий, хамгаалах хувцас болон арбидол эм, оношлуур бүхий 8 нэр төрлийн “Ковид-19” цар тахлаас урьдчилан с
9/20/2021

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа коронавируст халдварыг эмчлэх, урьдчилан сэргийлэх багцыг сумдад хүлээлгэж өглөө

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Ховд аймагт ажиллаж байна. Тэрбээр Улсын Онцгой комисст хүсэлт тавьсны дагуу Ховд аймгийн зарим сумдад шаардлагатай байгаа нэг удаагийн амны хаалт, малгай, бээлий, хамгаалах хувцас болон арбидол эм, оношлуур бүхий 8 нэр төрлийн “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх эмчилгээний багцыг өгч байгаа юм. Энэ ажлын хүрээнд өнөөдөр Ховд, Дуут сумын Эрүүл мэндийн төв дээр ажиллаж, эмч, эмнэлгийн ажилтнуудын санал бодлыг сонсохын зэрэгцээ “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргий
9/17/2021

Хүчилтөрөгчийн үйлдвэрийг Хүүхдийн шинэ эмнэлэгтэй холбох ажил дууслаа

БОЭТ-ийн "Тусгаарлах эмнэлэг"-т биеийн байдал нь маш хүнд, хүнд, хүндэвтэр оноштой олон өвчтөн байгаа учраас хүчилтөрөгчийн хэрэгцээ их байгаа. Хоногт 45-50 баллон хүчилтөрөгч зарцуулж байгаа ба хоногт 15-20 баллон үйлдвэрлэх хүчин чадалтай БОЭТ-ийн хүчилтөрөгчийн үйлдвэр нь энэ хэрэгцээг дангаараа хангах боломжгүй. Тиймээс зэргэлдээх аймгуудаас зөөвөрлөж байсан юм.Тулгамдаж буй гол асуудлын нэг яах аргагүй мөн учир хүчилтөрөгчийн үйлдвэрийг Хүүхдийн шинэ эмнэлгийн ханын системтэй шууд холбох ас
9/13/2021

Хүчилтөрөгчийн үйлдвэрийг 50 ортой Хүүхдийн шинэ эмнэлэгтэй холбох шугамын ажил эхэлжээ

Коронавируст халдвар авч хүндэрсэн өвчтөнд чухал хэрэгцээтэй байгаа зүйл бол хүчилтөрөгч. БОЭТ-ийн "Тусгаарлах эмнэлэг"-т биеийн байдал нь маш хүнд, хүнд, хүндэвтэр оноштой олон өвчтөн байгаа учраас хүчилтөрөгчийн хэрэгцээ их байна. Хоногт 45-50 баллон хүчилтөрөгч зарцуулж байна гэж албаны эх сурвалж мэдээллээ.Өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа хүчилтөрөгчийн хэрэгцээг БОЭТ-ийн хүчилтөрөгчийн үйлдвэр нь дангаараа бүрдүүлэх боломжгүй учраас зэргэлдээх аймгаас тээвэрлэн авч ирж байна. Хэрэв хүчилтө
9/10/2021

Ховд аймаг дахь БОЭТ-ийн эмч, мэргэжилтнүүдээс 300 орчим нь халдварын улаан бүсэд 1-5 удаа ажиллаж үүрэг гүйцэтгээд байна

Аймгийн Нийгмийн бодлого хариуцсан Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайханаар ахлуулсан ажлын хэсэг БОЭТ-ийн "Тусгаарлах эмнэлэг"-ийн “Эрчимт эмчилгээний тасаг”-аар орж нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа. Энэ үеэр халдварын хамгийн эрсдэл өндөртэй бүсэд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнууд болог өвчтөн, үйлчлүүлэгчдийн санал бодлыг сонсов. Эн тэргүүнд хүчилтөрөгчийн нөөцийг нэмэгдүүлэх асуудлыг цаг алдалгүй шуурхай шийдвэрлэж иргэнийхээ амь насыг аварч, эрүүл мэндийг нь хамгаалахад анхаарч
9/10/2021

"НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ" 09:00-14:00 цагийн хооронд хамгийн их ачаалалтай байна

Коронавируст халдварыг эрт илрүүлэх, ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх үүднээс Ховд аймаг “НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”-г нэвтрүүлж үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна. Шинжилгээ оношилгоо, зөвлөгөө эмчилгээ, тээвэрлэлт гээд шаардлагатай тусламж үйлчилгээг нэг дороос үзүүлэн ажиллаж байгаа учраас эмч, эмнэлгийн ажилтнууд цаг хугацаа хэмнэх, ажлаа уялдуулах гээд олон давуу тал гарч байгааг онцолж байна. Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын алба хаагчид хэв журам,
9/7/2021

"Шинжилгээний явуулын цэг" ажиллуулж эхлэв

Сүүлийн өдрүүдэд Ховд аймагт коронавирусний халдварын тохиолдол нэмэгдсээр байна. Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас шийдвэр гаргаж БОЭТ-д чиглэл өгсөний дагуу "Шинжилгээний явуулын цэг"-ийг өнөөдрөөс /2021.08.19/ ажиллуулж эхэллээ.“Шинжилгээний явуулын цэг”-ийг ХАС банкны өмнөх талбайд тогтоосон ба энд халдвартай иргэний ойрын хавьтал болсон, шинж тэмдэг илэрсэн иргэдээс түргэвчилсэн оношлуураар /үнэ төлбөргүй/ шинжилгээ авах юм. Ингэхдээ өдөрт 100 иргэнээс
8/19/2021
Ховдын мэдээ