Эрүүл мэнд

Коронавирусний Дельта хувилбарын халдвартай 11 иргэнээс 1 хүний биеийн байдал хүнд бусад нь хүндэвтэр байна

Баян-Өлгий аймагт Дeльта хувилбарын вирус бүртгэгдсэн. Үүнтэй холбогдуулан Ховд аймаг дахь БОЭТ манай аймагт энэ төрлийн вирус байгаа эсэхийг тандах, илрүүлэх зорилгоор Коронавирусний халдвартай 50 иргэний сорьцыг энэ сарын 15-ны өдөр Улаанбаатар хот руу /ХӨСҮТ/ тээвэрлэсэн байна. Эх сурвалжийн мэдээлсэнээр 20 сорьцод шинжилгээ хийхэд 11-ээс нь дельта хувилбарын вирус илэрчээ. Халдвартай 11 иргэн одоогоор БОЭТ-ийн Халдвартын тасгийн "Тусгаарлах эмнэлэг"-т хэвтэн эмчлүүлж байгаа ба 1 өвчтөни
8/18/2021

Жаргалант сумын Өрхийн ЭМТ-ийн эмч мэргэжилтнүүдтэй уулзав

Аймгийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан Засаг дарын орлогч Т.Дэлгэрсайхан, Жаргалант сумын Засаг дарга Ц.Цогтбаяр нар Жаргалант сумын Өрхийн ЭМТ-ийн эмч мэргэжилтнүүдтэй уулзлаа. Энэ үеэр Коронавирусний халдварын улмаас Өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад гэрээр эмчлүүлж буй иргэдийн эмчилгээ, үйлчилгээг хэрхэн үзүүлж байгаа талаар мэдээлэл солилцож цаашид анхаарах асуудлын талаар ярилцлаа. Мөн халдвартай иргэдийн ойрын хавьтал /зөвхөн гэр бүлийн гишүүд/ болсон иргэд, шинж тэмдэг
8/13/2021

Хүзүү, нурууны гэмтлийн 3-р шатлалд хийгдэх хагалгааг орон нутагт 3 дахь удаагаа амжилттай хийжээ

Ховд аймгийн иргэн А. 32 настай эмэгтэй. Авто осолд орсоны улмаас сээр нурууны 12 нугаламын их биеийн бяцарсан хугарал, нугас дарагдсан, баруун дунд чөмөгний дээд 3/1 хэсгийн хөндлөн хугарал гэсэн хавсарсан оноштойгоор Ховд аймаг дахь Бүсийн Оношилгоо эмчилгээний төвийн Гэмтлийн тасагт ирсэн байна. Өвчтөнийг Улаанбаатар хот руу тээвэрлэх боломжгүй учраас ГССҮТ-д дуудлага өгч тус төвийн Хүзүү, нурууны гэмтлийн тасгийн их эмч Б.Баттөгс, туслах эмч Б.Бат-орших, хагалгааны сувилагч н.Пүрэвсүрэн нар
6/26/2021

Ховд аймаг 12-15 насны хүүхдүүдийг коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулж эхэллээ

Өнөөдрөөс /06.24/ эхлэн 12-15 насны хүүхдүүдийг коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулж эхэллээ. Статистик мэдээллээр Ховд аймгийн хэмжээнд энэ насны 6500 орчим хүүхэд бий гэсэн судалгаа байна. Одоо 5000 орчим хүн тун /Pfizer-BioNTech/, 2000 хүн тун /Astra Zeneca/  вакцин нөөцөд бий. Вакцинжуулалтыг харьяалал харгалзахгүйгээр Өрхийн Эрүүл мэндийн төвүүдэд хийж байна. Мөн БОЭТ дээр жирэмсэн эхчүүд, архаг хууч өвчтэй иргэдэд хийж байгаа юм.06 дугаар сарын 25-
6/24/2021

Иргэд БОЭТ-ийн амбулаторийн эмчид үзүүлэх цагаа товлох, захиалах боломжтой болжээ

Ховд аймгийн БОЭТ-ийн амбулаторийн үзлэгийн цаг товлолт үйлчилгээ 1800-0119 эрүүл мэндийн дуудлагын нэгдсэн төвд холбогдлоо. Ингэснээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд хүлээгдэл, чирэгдэлгүй үзүүлэх боломж бүрдэж, иргэд биеэр ирж дугаарлан зогсох шаардлагагүй болж байна. Иргэд та бүхэн эмчид үзүүлэх цагаа 1800-0119 дугаарын утсанд холбогдож авна гэсэн үг. Энэхүү утасны ярианы тариф 1минутанд 50-70 төгрөг байх юм байна.Ажлын өдөр: 07:00-20:00 цаг, Амралтын өдөр: 09:00 -17:00 ц
6/2/2021

Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Чимэдсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллав

Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтад улсын төсвийн санхүүжилтээр суралцагчдын гэрээний хэрэгжилтэд хяналт хийх, арга зүйн дэмжлэг үзүүлэх, зөвлөмж хүргүүлэх, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалт зохион байгуулах, хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Чимэдсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллалаа. Ажлын хэсэг ЭМЯ, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газ
6/2/2021

Ховд аймаг 18-аас дээш насны 60 гаруй мянган хүнийг вакцинжуулахаар төлөвлөжээ.

Ховд аймаг 18-аас дээш насны 54242 хүнтэй. Үүнээс гадна Хөшөөтийн нүүрсний уурхай, “Ховд-Эко” цементийн үйлдвэрийн ажилчид, их дээд сургуулийн оюутнууд гээд хөдөлгөөнт иргэдийг нэмээд 60 гаруй мянган хүнийг “Ковид-19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамруулахаар төлөвлөж байна. Хамгийн сүүлд авсан мэдээгээр 5463 хүн бүрэн тундаа хамрагдсан. Харин нийт 31329 иргэн нэг дүгээр тун вакцинаа тариулж вакцинжуулалт өнөөдрийн  /2021.05.14/  байдлаар аймгийн хэмжээнд 57,7 хувьтай ява
5/14/2021

ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ц.Чинбаярт Хүний гавьяат эмч цол олголоо

ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Цэрэндоржийн Чинбаярт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хүний гавьяат эмч цол олголоо.Ц.Чинбаяр нь КОВИД-19-ийн халдвараар өвчилсөн иргэдийг эмчлэх багийг ахлан ажиллаж байгаа юм.Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан эмч, сувилагч, ажилтнуудад Төрийн дээд одон, медаль гардуулж байна.Тэрбээр "Цар тахлын хүнд цаг үед та бүхэн бие сэтгэл, ур чадвар, эрдэм оюунаа нийгмийн эрүүл энх, сайн сай
5/14/2021

БОЭТ-ийн Эмнэлзүйн лабораторийн тасаг нь жилдээ баруун бүсийн 100 орчим мянган хүнд лабораторийн тусламж үзүүлж байна

Дэлхий нийтэд цар тахал болон тархсан Короновирусний халдвар Ховд аймагт бүртгэгдсэнтэй холбогдуулан чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагуудын олон зуун алба хаагчид уртасгасан цагаар, өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласаар ирлээ. Тэдний нэг нь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Эмнэлзүйн лабораторийн тасгийн хамт олон юм. Жил бүрийн 05 дугаар сарын 12-нд тэмдэглэн өнгөрүүлдэг "Олон улсын сувилагчдын өдөр"-ийг тохиолдуулан энэ хамт олны ажлыг сурвалжиллаа...ВИДЕО:
5/11/2021

Ховд аймгийн хэмжээнд 18-аас дээш насны иргэдийн 8.6 хувь буюу 4661 иргэн вакциндаа бүрэн хамрагдаад байна

"Ковид-19"-ийн халдвараас урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажил Ховд аймагт хэвийн үргэлжилж байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш өнөөдрийн /2021.05.11/ байдлаар аймгийн хэмжээнд 18-аас дээш насны иргэдийн 40.4 хувь буюу 21944 нь 1-р тунд, 8.6 хувь буюу 4661 нь 2-р тундаа хамрагдаад байна гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. Иймд иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ баримтлан вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
5/11/2021
Ховдын мэдээ