ХАА,Байгаль экологи

Буянт гол үерийн аюултай түвшнээс 3 см давж үерлэжээ

Сүүлийн өдрүүдэд үргэлжлэн орсон усархаг борооны улмаас Ховд аймгийн томоохон голууд үерлэжээ. Одоогоор Буянт гол үерийн аюултай түвшнээс 3 см давж үерлэсэн бол Манхан сумын Төгрөгийн гол үерийн аюултай түвшинд, Үенч сумын Үенч гол, Алтай сумын Бодонч голууд үерийн түвшнээс 14 см-ээр тус тус давсан мэдээтэй байна. Цаашид буюу 8 дугаар сарын 25 хүртэл Ховд аймгийн нутгаар бороо үргэлжлэн орох төлөвтэй байна. Мөн агаарын температурын хувьд буурах, хөрсөн дээр цочир хүйтрэх төлөвтэй байгаа учр
8/18/2021

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд хүнсний улаанбуудайн туршилтын арилжааг зохион байгууллаа

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан энэ намраас эхлэн хүнсний улаанбуудайг Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан арилжих болсноо мэдэгдсэн. Энэ томоохон ажлын хүрээнд арилжаанд оролцогч талууд болох тариалан эрхлэгчид, гурилын үйлдвэрүүдтэй уулзаж санал солилцон, нэгдсэн ойлголтод хүрэх, итгэмжлэгдсэн агуулахуудыг бэлтгэх, тус агуулахад ажиллах хүний нөөцийг сургах зэрэг бэлтгэл ажлыг базааж байна. Өнөөдрийн байдлаар 13 аймгийн 200 орчим тариаланчтай цахимаар болон биечлэн уулзалт зохион байгуулж, тэдний&nb
8/4/2021

“ХАВХ”-ыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны кодолсон жагсаалтад оруулах шаардлагатай байна

Монгол Улсын “Амьтны тухай хууль”-ийн 10 дугаар зүйлийн Агнуурын амьтан агнах, барихад хориглох арга, зэвсэг хэрэгсэлд “хавх”-ыг оруулсан  байдаг боловч нутгийн иргэд өргөнөөр хэрэглэсэн хэвээр байна.  Хавхаар амьтан агнах нь сүргийн бүх насны төлөөллийг ялгахгүйгээр хөнөөх эрсдэл өндөртэй, уламжлалт бус ан агнах хэрэгсэл юм. Монгол оронд 1990 он гэхэд 20 саяар тоологдож байсан тарваганы тоо толгой 2002 онд 5 саяд хүртлээ буурсны гол шалтгаан нь хууль бус агнуур, арьсны худалдаа б
7/31/2021

Эрдэнэбүрэн сумын нутагт болсон байгалийн гамшигт үзэгдлийн улмаас одоогоор 20-иод га ой мод сүйдэж, 10 тн-ийн гүүр, 15 өвөлжөө, хаваржаа устаж үгүй болсон байна

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Баянгол багийн нутаг, Цамбагарав уулын өвөрт орших 7 тооны ногоон нуураас эх авдаг "Хусны гол" нь мөнх цасны хайлалт, аадар борооны улмаас 2021 оны 07 дугаар сарын 28-ны шөнө 100-300 метрийн өргөнтэй үерлэн, нүүжээ. Үүний дагуу тус сумын Онцгой комисс, мэргэжлийн анги албадын төлөөлөл гамшигт үзэгдэл болсон тухайн газар нутагт ажилласан байна. Мөн Баруун бүсийн төв Ховд аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч туулах чадвар бүхий авто машинтайгаар аврах ажиллагаа
7/30/2021

​Сайд З.Мэндсайхан Унгар улсын гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяартотай уулзлаа

Өнөөдөр /2021.07.29/  Гадаад харилцааны яаманд болсон уулзалтад ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Унгарын талаас Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто нарын төлөөлөл оролцлоо.Уулзалтын эхэнд Сайд З.Мэндсайхан ноён Петер Сияяартод хандаж биечлэн уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд хоёр улсын хамтын ажиллагаанд чухал байр суурь эзэлдэг “Биокомбинат” Төрийн Өмчит ХХК-ийн шинэчлэлтийн ажлын асуудлуудыг шийдвэрлэх тухай санал солилцлоо.Унгар улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр сан
7/29/2021

Эрдэнэбүрэн суманд байгалийн гамшигт үзэгдэл болжээ

Энэ оны 07 дугаар сарын 28-ны шөнийн 02:00 цагт Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газарт Эрдэнэбүрэн сумын нутаг Цамбагарав хайрханы орчим байрлах “Гангын нуур” сэтэрч байгалийн гамшигт үзэгдэл боллоо гэх анхны дуудлага, мэдээлэл иржээ. Үүний дагуу тус сумын Онцгой комисс, мэргэжлийн анги албадын төлөөлөл гамшигт үзэгдэл болсон тухайн газар нутагт ажилласан байна. Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас орон нутгийн зам эвдэрч хаагдан, 2 автомашинтай 11 хүн боогджээ. Үүссэн нөхцөл ба
7/29/2021

Уур амьсгалын Ногоон сангийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Дорнод, Сүхбаатар, Завхан, Ховд аймагт төсөл хэрэгжүүлнэ

Уур амьсгалын Ногоон сангийн буцалтгүй тусламжийн санхүүжилттэй Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь төсөл”-ийг эхлүүллээ.Төслийг Дорнод, Сүхбаатар, Завхан, Ховд аймгуудад 2021-2028 оны хооронд Уур амьсгалын мэдээлэлд түшиглэн төв орон нутгийн газар ашиглалт усны нөөцийн төлөвлөлт
7/28/2021

Р.Цэрэндорж "МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР" цол хүртлээ

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100 жилийн тэгш ойг тохиолдлуулан боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, соёл урлаг болон бусад салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүст төрийн дээд цол олгож шагнал гардуулав.Дарви сумын Булаг багийн малчин Р.Цэрэндорж "МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР" цол хүртлээ. Монголын уламжлалт мал маллах арга ухаан, малч удмын өв соёлыг өвлөн уламжлах, ба
7/10/2021

Ховд нутгийн малчин түмний дотроос “МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР” цолтон төрсөн баяртай мэдээ байна

Ховд нутгийн малчин түмний дотроос “МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР” цолтон төрсөн баяртай сайхан мэдээ байна. Тодруулбал, Дарви сумын Булаг багийн малчин Ренцэндоржийн Цэрэндорж гуайд энэхүү хүндтэй цолыг хүртээх шийдвэр гарчээ. Тэрбээр "Баатруудын өлгий нутаг" Дарви сумаас төрж буй 6 дахь “ХОНЬЧИН БААТАР” болж байна. Р.Цэрэндорж гуай социализмын үед “Тоосгоны завод”-д ажиллаж байгаад малчин болсон. Өдгөө 30 гаруй жил мал маллаж байгаа юм. 2015 онд “МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧИН”, өнгөрсөн 20
7/8/2021

Дарви сумаас шалгарсан аваргуудын шагналыг гардуулан өглөө

Монголын уламжлалт сар шинийн босгон дээр орон нутгийнхаа хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан малчин өрхүүдийг тодорхой шалгуур үзүүлэлтийн дагуу шалгаруулсан. Энэ хүрээнд Ховд аймгаас “Аймгийн хошой аварга малчин” 4, “Аймгийн аварга малчин”-аар  60 гаруй хүн шалгарч мал аж ахуйн салбарт олон жил зүтгэсэн хөдөлмөрөө үнэлүүлсэн юм. Үүнээс алдар суутны өлгий Дарви сумаас Аймгийн хошой аварга малчин 1, Аймгийн аварга малчин 5, Аймгийн
7/6/2021
Ховдын мэдээ