ХАА,Байгаль экологи

Мянгад сумын Баянбулаг багийн малчин Л.Пүрэвсан "Улсын аварга малчин" цол хүртлээ

Сар шинийн босгон дээр Ховд аймгийн ажилч, хичээнгүй малчин түмнээс 9 малчин хөдөлмөр, зүтгэлээ төрдөө үнэлүүлж "МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧИН" цол хүртсэн. Тэдний нэг нь Мянгад сумын Баянбулаг багийн малчин Л.Пүрэвсангийн гэр бүл юм. Аварга малчин өрхийн хүндтэй шагналыг аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав аймгийн ИТХ-д Мянгад сумаас хамт сонгогдсон төлөөлөгч Ц.Бадамхорлоо, сум, орон нутгийн удирдлагуудын хамтаар гардуулж баяр хүргэлээ. Л.Пүрэвсан аваргынх Мянгад сумын Ба
6/13/2021

Мянгад сумын Баянхошуу багийн тариаланч Баттогтохын Отгонтөгс “УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ” цол хүртлээ

Газар тариалангийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж ирсэн 3 тариаланч сар шинийн босгон дээр “УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ” цол хүртсэн. Тэдний нэг нь Мянгад сумын Баянхошуу багийн тариаланч Баттогтохын Отгонтөгс юм. Аваргын шагналыг аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав аймгийн ИТХ-д Мянгад сумаас хамт сонгогдсон төлөөлөгч Ц.Бадамхорлоо, сум, орон нутгийн удирдлагуудын хамтаар гардуулж баяр хүргэлээ.Б.Отгонтөгсийнх 7-ийн гэх шим, хөрс сайтай талбайд газар т
6/13/2021

Монгол Улсын хошой аварга малчин Х.Бөрбай гуайнх 3000 гаруй толгой малтай

Ховд аймгийн Үенч сумын Жаргалан багийн малчин Хинатын Бөрбай гуай "МОНГОЛ УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН" цол хүртлээ. Тэрбээр 1300 орчим толгой мал тоолуулж "АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН" цол хүртэж байсан бол 2015 онд 2500 гаруй толгой мал тоолуулж "УЛСЫН АВАРГА" харин энэ онд "УЛСЫН ХОШОЙ АВАРГА" болохдоо 3000 гаруй толгой мал тоолуулжээ. Нийт малын ихэнхийг хонин сүрэг эзэлдэг байна. Хошой аваргын хүндтэй шагналыг аймгийн Засаг дарга, баруун бүсийн зөвлөлийн дарга Батсуурийн Дүгэржаваар
6/12/2021

​Улсын хэмжээнд тариалалт 89 хувьтай үргэлжилж байна

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 348.4 мянган га-д үр тариа, үүнээс 334.7  мянган га-д улаанбуудай, 12.4 мянган га-д төмс, 5 мянган га-д хүнсний ногоо, 7.5 мянган га-д малын тэжээл, 19.3 мянган га-д тосны ургамал, нийтдээ 396 мянган га-д тариалалт хийснээр  улсын хэмжээний үр тарианы тариалалт 89.5 хувьтай, үүнээс улаанбуудайн тариалалт  90.9 хувь, төмс 69.3 хувь, хүнсний ногоо 52.1 хувь, малын тэжээл 11.3 хувь, тосны ургамал 48.3 хувьтай үргэлжилж байна.Өнөөдрийн байдлаар хаврын
6/7/2021

Мянгад суманд сураггүй болсон иргэнийг 4 дэх өдрөө хайж байна

Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас өгсөн мэдээллээр Иргэн Ц. 48 настай. Гэр бүлийн хамтаар Мянгад сумын Чацаргант багийн нутаг, Ховд голын ойролцоо “Цоохор харгана” гэх газар нутаглаж буй н.Баярхүү гэх айлд 2021 оны 06 дугаар сарын 01-нд аймгийн төвөөс очжээ. Мөн өдрийнхөө орой тухайн айлаасаа гараад эргэж ирээгүй байна. Усанд осолдсон байж болзошгүй учраас ар гэрийнхэн нь 06 дугаар сарын 02-нд Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газарт дуудлага өгчээ. Дууд
6/5/2021

​Монгол ноолуур анх удаа газраар Итали улс руу тээвэрлэгдлээ

Манай улс бэлтгэсэн ноолуурынхаа 60-70 хувьд анхан шатны боловсруулалт хийж, угаасан байдлаар экспортолдог. Цаашид угаасан ноолуурын экспортыг багасгаж улмаар зогсоох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч байна.Өнөөдөр Улаанбаатар хотоос Итали улс руу олон улсын чанар, стандартын шаардлага хангасан 20 тонн ноолуур анх удаа газраар тээвэрлэгдсэн чухал үйл явдал тохиолоо.Итали руу экспортод гарч буй 20 тонн ноолуурын 10 тонн нь Монголын хаан ширхэгт тохирлы
6/3/2021

“Биокомбинат” ТӨХХК-ийн шинэчлэлтийн ажлыг эрчимжүүлэхээр уулзалт зохион байгууллаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Унгар улсын Гадаад хэрэг, худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга орлогч Иштван Юу-тай цахим уулзалт зохион байгууллаа.Уулзалтад Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Обрущанский Борбала Анна, Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд З.Батбаяр, 1 дүгээр нарийн бичгийн дарга Ц.Орхонтулга, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Ганзориг, мэргэжилтэн Д.Навча
6/3/2021

Амарсанаагийн нэрэмжит залуучуудын цэнгэлдэх хүрээлэнд мод тарьж ногоон байгууламжийг нэмэгдүүллээ

Монголын Залуучуудын холбоо үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой энэ онд тохиож байна. Ховд аймгийн Залуучуудын холбооноос тус ойн хүрээнд олон ажлыг шинээр санаачлан үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл, Амарсанаагийн нэрэмжит Ховд аймгийн залуучуудын цэнгэлдэх хүрээлэнгийн талбайн 30 орчим хувийг ногоон байгууламжтай болгохоор төлөвлөжээ. Үүнээс эхний ээлжинд 2500 ширхэг хайлаас мод тарьсан байна. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд агч, буулиас, болт бор гэсэн 3 төрлийн 500 ши
5/31/2021

Арьс ширийг хэрхэн үнэд хүргэх вэ?

Манай улс арьс, ширэн түүхий эдийн арвин нөөцтэй хэдий ч цөөхөн хувийг үйлдвэрт боловсруулж үлдсэн нь үнэгүйдэж байна. Учир нь бэлтгэгдэж буй арьс ширний дийлэнх нь амьдын болон нядалгааны үеийн гэмтэлтэй байгаагаас үйлдвэрлэлийн чанар, стандартын шаардлагыг хангадаггүй. Ингэснээр эцсийн бүтээгдэхүүний үнэ цэнийг багасгаад зогсохгүй нөгөө талаас боловсруулалтын зардлыг нэмэгдүүлж улмаар үндэсний үйлдвэрүүдийн өрсөлдөх чадварыг бууруулдаг. Арьс ширэн түүхий эдийн гэмтлийг боловсруулалтад орохоос
5/31/2021

Дэлхийн сүүний өдрийг 50 гаруй оронд тэмдэглэдэг

-Малчид, фермер, үйлдвэрлэгч, хэрэглэгч нартаа “Дэлхийн сүүний өдөр”-ийн мэнд хүргэе-Жил бүрийн 6-р сарын 1-ний өдрийг олон улсад дэлхийн сүүний өдөр болгон тэмдэглэдэг. Дэлхийн 50 гаруй улс орон уламжлал болгон тэмдэглэдэг энэхүү өдрийг манай улс 2016 оноос хойш тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ өдрөөр дамжуулж сүү сүүн бүтээгдэхүүн, шим тэжээлийн ач холбогдлыг сурталчлан таниулдаг.Өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Ази тивийн сүү үйлдвэрлэ
5/31/2021
Ховдын мэдээ