ХАА,Байгаль экологи

Ховд аймгийн зарим сумдад USAID/OFDA болон Мерси Кор Монгол ОУБ-ын төлөөлөгчид ажиллав

Америкийн Олон улсын хөгжлийн  агентлагийн Гамшигт нэрвэгдсэн гадаад орнуудад тусламж үзүүлэх газрын төлөөлөгч Christian, Мерси Кор ОУБ-ын МАА-н мэргэжилтэн Dan Miller , Мерси Кор ОУБ-ын хөтөлбөрийн орлогч захирал Ч.Сансар, Мерси Кор ОУБ-ын “Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-2 төслийн менежер Б.Энхтуяа нар 2018 оны 01-р сарын 15 наас 19 ний хооронд  Ховд аймагт ажиллалаа. Ажлын хэсэг 1-р сарын 16-наас эхлэн хөдөөгийн зарим сумдад ажиллаж
1/25/2018

“АСУУДАЛ-ШИЙДЭЛ” нэвтрүүлэг...

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Алтай соёны бүсийн салбар, Швейцарийн хөгжлийн агентлагийн "Ногоон алт" хөтөлбөр, АНУ-ын TNC олон улсын байгууллагууд хамтран зарим сум, багуудад томилолтоор ажиллалаа. Тухайлбал: Ховд аймгийн Чандмань сумын Tалын булаг, Тахилт, Дарви сумын Мөнгөн аяга, Мөрөн, Зэрэг сумын Гүвээ гээд Бумбатхайрхан уулыг тойрон нутагладаг сум, багийн зарим малчдаар явж өвөлжилтийн байдалтай нь газар дээр нь танилцсан байна. Улмаар бэлчээрийнхээ даацаас хэтэрсэн олон малтай байх нь
1/24/2018

УИХ-ын гишүүн О.Батнасан өвөлжилт хүндэрсэн сумдын өвс тэжээлийн төлбөрийг хавар төлөхөөр зохицуулахыг Монгол улын засгийн газарт уламжилжээ

УИХ-ын гишүүн О.Батнасан аймаг орон нутгийн өвөлжилтийн нөхцөл байдал болон цаг үеийн асуудлуудыг байнга анхааралдаа  авч өвөлжилт хүндэрсэн сумдад өвс, тэжээлийн дэмжлэг туслалцааг цаг алдалгүй, хямд үнээр чирэгдэл багатай хүргэх тал дээр анхааран ажиллаж байна. Тухайлбал, өнгөрсөн оны 12-р сараас эхлэн өвөлжилт хүндэрч эхлэх үед Засгийн газрын хуралдаан дээр өвс тэжээлээр хангах асуудал яригдаж эхлэх үеэс орон нутагт хямд үнэтэй өвс, тэжээл нийлүүлэх тал дээр санал хүсэлтээ илэрхийлжээ. Ү
1/21/2018

Монгол улсын гавъяат малчин Х.Эрдэнэ гуайнх 250 гаруй тэмээтэй

Манхан сумын Зэрэг гол багийн малчин, Монгол улсын гавъяат малчин Х.Эрдэнэ гуай 1990-ээд оны хувьчлалын үеэр тэмээ нэлээд хорогдож байсан тэр цагаас хойш тэмээний тоо толгойг өсгөхийг зорьж олон жилийн уйгагүй хөдөлмөрийнхөө үр шимээр тэмээн сүргийг  голлон маллаж ирсэн хашир туршлагатай малчдын нэг. Х.Эрдэнэ гуайнх одоо 250 гаруй тэмээтэй Манхан сумын нутаг "Тооройн элс" гэх газар өвөлжиж байна. Тэрээр тэмээ нь бэлчээрт хор хөнөөл багатай бөгөөд цас их орсон ч цасанд дарагддаггүй өндө
1/20/2018

С.Бямбацогт: Үнэгүй, зээлээр олгох өвс тэжээл малчдад нүдээ олж хүрэх нь чухал шүү

 УИХ-ын гишүүн С.Бямбацогтын хүсэлтийн дагуу Ховд аймагт олгох өвс, тэжээлийн хэмжээг нэмэгдүүлжээ. Ингээд УИХ-ын гишүүн С.Бямбацогтын ажлын албанаас ирүүлсэн мэдээллийн дэлгэрэнгүйг танилцуулъя.УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос тавьсан өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн ханган ажиллаж, анхаарч буй талаарх асуулгад хариулж байна. Энэ үеэр малчдад өвс тэжээлийг хэрхэн үнэгүй, хөнгөлөлттэй үнээр, зээлээр олгох талаар, шатахууны үнийг нэмэгдүүлэхгүй байхад
1/19/2018

Шарга-Манханы байгалийн нөөц газарт "Боодол өвс-Бөхөнгийн амь" уриан дор биотехникийн арга хэмжээг зохион байгуулав.

Бэлчээрийн өвс ургамал муу, цас ихтэй, цаг агаар хүнд байгаа энэ үед хээрийн болон уулын туруутан амьтад идэш тэжээлгүйдэж байна. Тиймээс Дэлхийн байгаль хамгаалах сангийн Ховд аймаг дахь Алтай соёны бүсийн салбараас Шарга-Манханы байгалийн нөөц газар болох "Онцын хөдөө", "Талын толгой" гэх 4 цэгт  "Боодол өвс-Бөхөнгийн амь" уриан дор биотехникийн арга хэмжээг зохион байгуулав.ВИДЕО:
1/19/2018

Бөхөн, Цагаан зээр зэрэг ан амьтад идэш тэжээлээр дутагдаж байна

Бөхөн, цагаан зээр зэрэг байгалийн ан амьтад ч идэш тэжээлээр дутагдаж байна. Өнгөрсөн жил зуншлага тааруу байсны улмаас бөхөнгийн нийт тархац нутагт  өвс муу гарсан.  Дээр нь  Шаргын говь, Хүйсийн говь, Дөргөний Хүрэн тал гээд бөхөнгийн тархац нутгаар цас ихтэй байгаагаас идэш тэжээлгүйдэж улмаар цаг хүндэрвэл хорогдох магадлалтай болоод байгаа юм. Тийм учраас Дэлхийн байгаль хамгаалах сангийн Алтай соёны бүсийн салбар, Бөхөн хамгаалах сүлжээ баг болон байгаль хамгаалагчид хамтра
1/13/2018

Ховд аймгийн зарим малчид өвлийн ид хүйтэнд буурь сэлгэн нүүдэллэж байна.

Өнгөрсөн өдрүүдэд л гэхэд Мөст сумын Баянхайрхан, Хужирт багийн малчдын 50 хувь нь Алтай сумын Бодонч багийн нутагруу нүүжээ. Мөн Чандмань, Дарви сумын зарим багийн малчид нутаг сэлгэн нүүдэллэж байгааг сум, багийн удирдлагууд хэлж байв. Өвлийн ид хүйтэнд малчид бэлчээр өвс ургамал муутай, бэлчээрийн даац хэтэрсэн, цас ихтэй учраас хэдэн малаа харгана бут бараадуулж хэдэн хоногийн өл залгуулах гэж ийнхүү өөрийн аймгийн өөр сумдын нутагруу, өвөлжөөнөөсөө хаваржааныхаа бүс нутагруу
1/12/2018

Ховд аймгийн малчдын бэлтгэж нөөцөлсөн өвс тэжээл өвөл, хаврын турш малаа тэжээхэд хүрэлцэхгүй.

Сүүлийн өдрүүдэд орсон цас, зудын улмаас Ховд аймгийн хэмжээгээр нийтдээ 3904 толгой мал хорогдоод байна. Учир нь өвс тэжээл муутай, цас ихтэй, хүйтэн байгаагаас гол төлөв ямаа хотондоо дарагдан хорогдож байна.   Зундаа хур бороо багатай, өвс ургамлын гарц муу гантай байснаас энэ удаагийн цас мал, малчдад зуд, хорогдол дагуулж байна. Хэрэв бэлчээрийн өвс ургамал сайтай байсан бол энэ хэмжээний цас "ЗУД" биш харин хүн малд ундны ус, байгаль, бэлчээрээ сэргээн тэтгэх шар тос болно г
1/12/2018

Ховд аймгийн Мөст, Дуут, Ховд, Цэцэг сумдад цас ороогүй байна

Өнгөрсөн өдрүүдэд  нийт нутгаар цас орсон. Цасны хээрийн хэмжилтээр цасны дундаж зузаан Ховд аймгийн Чандмань, Мянгад, Дөргөн сумдад 3-4 см, Жаргалант, Дарви сумдад 2 см, Эрдэнэбүрэн, Манхан, Үенч, Алтай сумдад 1 см цастай, харин Мөст, Дуут, Ховд, Цэцэг сумын төвд цасгүй, уулаараа бага зэргийн цастай байна.Цас ороогүй цасгүй байгаа дээрх сумдаар мал усгүйдэж, малыг холоос тууж усалж байгаагаас зутрах, олон мал нэг дор бөөгнөрөх зэрэг таагүй нөхцөл бүрдэж болзошгүй байна.     
1/3/2018
Ховдын мэдээ