ХАА,Байгаль экологи

Залуу тариаланч Н.Эрдэнэбаярын гэр бүл зуны хүлэмжийн анхны ургацаа хурааж эхэллээ

Ховд аймгийн Жаргалант сумын иргэн Н.Эрдэнэбаяр, Ж.Энхзаяа нар сүүлийн зургаан жил газар тариалан эрхэлж байгаа залуу гэр бүл. Талбайн болон хүлэмжийн аж ахуйг хослуулж нийтдээ 18 нэр төрлийн хүнсний болон нарийн ногоо тариалдаг. Энэ жил гуравдугаар сарын нэгэнд зуны хүлэмжийн тариалалтаа эхлүүлжээ. Тэд энэ оны хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж шөлний байцаа, ногоон сонгинын анхны ургацаа авч байна. Дөрвөн жилийн өмнө 460мкв талбай бүхий хүлэмжтэй байсан бол одоо 1040мкв  болгон өргөжүүлжээ.
4/29/2022

Ховд аймгийн хэмжээнд мал төллөлт 80 гаруй хувьтай байна

Аймгийн 17 сумын хөдөө аж ахуйн 91 багт 8600 гаруй малчин өрхийн 3.5 сая толгой мал хаваржиж байна гэсэн статистик мэдээ бий.  Үүнээс энэ хавар 1.5 сая эх мал төллөхөөс одоогийн байдлаар нийт малын 80 гаруй хувь нь төллөжээ. Өөрөөр хэлбэл, 1.2 сая төл буюу 468,4 мянган хурга, 656,5 мянган ишиг, 3.2 мянган ботго, 6.7 мянган унага, 23.3 мянган тугал хүлээн аваад байна. Нийт гарсан төлийн 98.4 хувь мэнд бойжиж байна.Мал төллөлт хамгийн өндөр хувьтай явж байгаа сум нь Дарви сум бол Ховд суманд
4/27/2022

Дарви сумын малчин Х.Энхманлай " АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН" боллоо

Ховд аймгийн 8000 гаруй малчин өрхөөс 77 малчин Бар жилийн сар шинийн босгон дээр мал маллах арга туршлага, олон жилийн хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН” өрхөөр шалгарсан. Тэдний нэг нь Дарви сумын Булаг багийн малчин Халтарын Энх-манлайн гэр бүл. Х.Энх-манлай аав ээжээсээ зургуулаа. Тэдний гурав нь малчин болж малч удмыг үргэлжлүүлж явна. Тэр дундаа аав ээжийнхээ нутаг ус буурь бууцыг сахин басхүү хөдөлмөрөө үнэлүүлэн амжилтад хүрч яваа Х.Энх-манлай 36 настайдаа “АЙМГИЙН АВАРГА
4/15/2022

Дарви сумын малчин Б.Баярсайхан “Аймгийн аварга малчин” цол хүртлээ

Монгол улсын Хөдөлмөрийн баатар н.Галсандоржийн зээ хүү Б.Баярсайхан өвөг дээдсийнхээ малч уламжлалыг үргэлжлүүлж, мал аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн “Аймгийн аварга малчин” цол хүртлээ. Тэрбээр бага наснаасаа эхлэн аав ээжийгээ даган мал маллаж, малч ухаанд нь суралцсан байна. Аймгийн аварга малчин Б.Баярсайхан, Б.Уранбилэг нар 2009 онд 300-аад толгой малтай өрх тусгаарлаж байсан бол өдгөө таван төрөл дээр нь өсгөсөөр 1300 гаруй толгойд хүргэжэ
4/15/2022

Дарви сумын Булаг багийн малчин Б.Даваа "АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН" боллоо

Буянт мал сүргээ өсгөн үржүүлж, олон жилийн хөдөлмөр зүтгэл, мал маллах арга туршлагаараа шалгаран “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН” цол хүртэж буй энэ малчин бол Дарви сумын Булаг багийн малчин Батдэлгэрийн Даваагийн гэр бүл юм. Б.Даваа, Д.Гүнжмядаг нар 2000 онд гэр бүл болж тэр цагаас хойш мал маллаж явна. Тэд хүүхэд ахуй насандаа аав ээжийгээ даган мал маллах арга ухаанд суралцжээ. "Өвөг дээдсийнхээ арга туршлага, өөрсдийн хамтын хөдөлмөр, уйгагүй хичээл зүтгэл, нутгийн зон олон, ахан дүүсийн дэмжлэгий
4/15/2022

Дарви сумын тариалан эрхлэгч Б.Алтанжаргал 30 гаруй жилийн хөдөлмөрөө үнэлүүлж “Аймгийн аварга тариаланч” боллоо

Хөдөө аж ахуйн салбарын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж, га-аас авах ургацыг жил бүр нэмэгдүүлэн, экологийн цэвэр төмс, хүнсний ногоогоор аймаг, сум орон нутгийнхаа ард иргэдийн хэрэгцээг ханган ажиллаж байгаа амжилтыг нь үнэлж Дарви сумын Булган багийн тариаланч Б.Алтанжаргалыг "Аймгийн аварга тариаланч"-аар шалгарууллаа. Б.Алтанжаргал, С.Чимгээ нар 30 гаруй жил газар тариалангийн салбарт ажиллаж байгаа. Анх нэг га газарт тариалалт хийж, өрхийн хэрэгцээгээ хангаж байгаад 2003 онд "И
4/15/2022

Дарви сумын Дэлгэр багийн малчин Б.Жамбалдорж “Аймгийн аварга малчин” боллоо

Дарви сумын Дэлгэр багийн нутаг “Зэгстэй” гэх газар хаваржиж байгаа малчин Б.Жамбалдоржийн гэр бүл эрдэнэт мал сүргээ таван төрлөөр нь өсгөж, 2021 оны амжилт ололт, хөдөлмөр зүтгэлээ аймаг орон нутагтаа үнэлүүлэн “Аймгийн аварга малчин" цол хүртлээ. Б.Жамбалдорж нь удам дамжсан малчин. Бага наснаасаа эхлэн аав ээжийгээ даган мал маллаж, малч ухаанд суралцсан байна. Б.Жамбалдорж, П.Янжмаа нар 2000 онд  гэр бүл болохдоо 100-аад толгой малтай байсан бол хамтын хөдөлмөр, уйгагүй хичээ
4/15/2022

SPACES төслийн хүрээнд Ховд аймагт "УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ" сургалт зохион байгуулж байна

"ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГУУДАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЗАМААР ЭКОСИСТЕМИЙГ ХАДГАЛАН ХАМГААЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХ НЬ" /SPACES/ төсөл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тогтвортой хөгжлийг хангах суурь нөхцөлийг сайжруулах үндсэн зорилготой. SPACES төслийн хүрээнд Ховд аймагт "УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ" сургалтыг 2021 оны 4 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгуулж байна.БОАЖЯ-ны харьяа Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв болон Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой х
4/15/2022

Дарви сумын саальчин С.Болормаа "Аймгийн аварга саальчин" боллоо

Дарви сумын Мөрөн багийн саальчин С.Болормаа 2021 онд  "Аймгийн аварга саальчин" болсон долоон саальчины нэг. Тэрбээр хань Б.Лхагвадоржийн хамтаар мал сүргээ 5 төрөл дээр нь тэгш дүүрэн өсгөхийн хажуугаар бусад малчин эмэгтэйчүүдийн нэгэн адил сүү саальд түшиглэсэн өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэн сум, аймгийнхаа ард иргэдийг экологийн цэвэр бүтээгдэхүүнээр ханган ажиллаж байна. Эднийх 1300 гаруй толгой малтай. Жилдээ 20-25 үхэр, 250-300 орчим ямаа сааж сүүгээ  сумынхаа сургууль, цэ
4/14/2022

Аймгийн аварга малчин С.Бүтээлч жилд 2-3 айлыг малжуулдаг байна

Буянт мал сүргээ өсгөн үржүүлж мал аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН” гэсэн эрхэм хүндтэй шагнал хүртэж буй энэ малчин бол Дарви сумын Мөрөн багийн малчин Сүрэнгийн Бүтээлч түүний гэргий Д.Баяртөгс нар юм. Тэд 1998 онд гэр бүл болж тэр цагаас хойш мал малласан байна. Хамтын хөдөлмөр, уйгагүй хичээл зүтгэлийн үр дүнд мал сүргээ өсгөсөөр 2012 онд сумын мянгат малчин болжээ. Улмаар 2015 оноос жил бүр хоёроос гурван айлыг малжуулж
4/14/2022
Ховдын мэдээ