Admin 6/4/2026 Photo, Design 5 ХОВД АЙМАГ:Булган, Үенч суманд шүлхийгээр өвчилсөн 34 малыг устгалд оруулжээ Ховд аймгийн Булган, Үенч суманд гарсан малын гоц халдварт өвчний нөхцөл байдлын мэдээллийг хүргэе. Эх сурвалжийн мэдээллээр энэ өглөөний байдлаар халдвар авсан малын тоо өмнөх өдрөөс нэмэгдээгүй буюу хоёр сумын зургаан голомтод 200 мал өвчилсөн мэдээ хэвээр байна. Харин Булган суманд нийт 18 малыг /Тэмээ-1, Үхэр-17/ Үенч суманд 16 үхэр устгалд оруулжээ.Шүлхий өвчин нь мал, малын гаралтай түүний эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхийг хориглох, хязгаарлахаас гадна шүлхий өвчнийг устгаж эрүүл 6/4/2026
Admin 5/31/2026 Photo, Design 5 Булган суманд гарсан Шүлхий өвчний тархалт нэмэгдэж өвчилсөн үхрийн тоо 69 толгойд хүрчээ Эх сурвалжийн өгсөн мэдээлснээр:Булган суманд гарсан малын гоц халдварт /САТ-1 хэвшил/ шүлхий өвчний тархалт нэмэгдэж өвчилсөн үхрийн тоо 69 толгойд хүрчээ. Тодруулбал,Өнөөдрийн /2026.05.31/-ний 17:20 минутын Булган сумын Алагтолгой багийн Хужирт гэх газар гурав дах голомт үүсэж тухайн голомтод хоёр айлын 19 үхэр өвчилжээ. Булган суманд нийтдээ гурван голомтын 11 өрхийн 69 толгой үхэр өвчлөөд байна. Мөн өнөөдөр /2026.05.31/ Үенч суманд ижил төстэй шинж тэмдэг илэрч дуудлагын дагуу Үен 5/31/2026
Admin 5/30/2026 Photo, Design 5 БУЛГАН СУМ:Шүлхий өвчний голомтод 64 өрхийн 5500-аад мал бий Булган суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарч Мал эмнэлгийн төв лабораторийн шинжилгээгээр баталгаажсан. Албаны эх сурвалжийн мэдээлснээр: Өнөөдрийн /2026.05.30-ны 13:00/ байдлаар долоон өрхийн 35 үхэр өвчилсөн. Цаашид нэмэгдэх төлөвтэй. Халдварын голомтод 64 өрхийн 5500 орчим мал бий. Мөн Булган сумын төвөөс 90-ээд км-ийн зайд мөн ижил шинж тэмдэг илэрсэн гэсэн дуудлагын дагуу мэргэжлийн байгууллага ажиллаж байна гэлээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комиссоо 5/30/2026
Admin 5/19/2026 Photo, Design 5 "Хүнсний аюулгүй байдал-Дотоод хяналт* сургалт зохион байгуулав "Хүнсний аюулгүй байдал-Дотоод хяналт" сургалтад 14 сумын хүнсний үйлдвэрлэл эрхлэгч, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэгч 120 гаруй иргэн, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо. Энэхүү сургалтаар хүнсний аюулгүй байдлын талаар мөрдөгдөж буй хууль эрх зүйн орчин, үйл ажиллагаандаа дотоодын хяналт шалгалтыг хэрхэн хийх талаар арга зүйн мэдлэг олгох, дадлага ажлыг мэргэжлийн сургагч багшийн удирдлага дор явуулснаараа онцлог, үр дүнтэй боллоо гэж зохион байгуу 5/19/2026
Admin 5/16/2026 Photo, Design 5 Зэрэг сумын Эхэн багийн малчин Г.Галсанбатын тэмээн сүрэгт ингэ ихэрлэжээ Улсын тэргүүний Зэрэг сумын Эхэн багийн малчин Г.Галсанбатын тэмээн сүрэгт ингэ ихэрлэжээ. Г.Галсанбат гуай 1986 оноос хойш мал маллаж байгаа. Таван хошуу малтай. Тэр дундаа тэмээн сүргээ түлхүү өсгөдөг байна.Одоогоор 200 гаруй тэмээтэй. Энэ хавар 40 гаруй ингэ ботголохоос 11 настай ингэ маань ихэрлэлээ. Манай тэмээ Дарви сумын нутаг "Байшин үзүүр" орчмоор бэлчээрлэж байгаа. Удахгүй гэрийн зүг дөхүүлнэ гэж малчин ярилаа.Г.Галсанбат гуайн хотонд 2016 онд ихэр ботго мэндэлж байсан. Тэгвэл 10 жилий 5/16/2026
Admin 4/21/2026 Photo, Design 5 “Ил уул уурхайн нурангиас эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт дадлага сургуулийг хамтран зохион байгууллаа Баруун бүсийн төв - Онцгой байдлын газрын даргын тушаалын дагуу “Ил уул уурхайн нурангиас эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт дадлага сургуулийг 2026 оны 4-р сарын 18-19-ний өдрүүдэд Ховд аймгийн Дарви сумын нутаг дахь Хөшөөтийн уурхайд зохион байгууллаа.Тус дадлага сургуулилтыг Ховд аймгийн Онцгой байдлыг газрын Эрэн хайх, аврах анги, Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Уул уухайн аврах 09 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн зохион байгуулж, “МоЭнКо” ХХК-ийн 20 ажилтан, “Алтайн зам” ХХК-ийн 9 ажилт 4/21/2026
Admin 4/10/2026 Photo, Design 5 Газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн бүсийн зөвлөгөөн боллоо Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 47 дугаар тогтоолоор Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аяныг улсын хэмжээнд 4 жилийн хугацаатайгаар эрчимжүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан Хүнс, Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Ховд аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Хүнс хөдөө аж ахуйн газар хамтран 2025 онд төрөөс газар тариалангийн үйлдвэрлэлд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, 2026 онд газар тариалангийн үйлдвэрлэлд хэрэгжүүлэх арга хэмжээ, улсын болон орон нутгийн х 4/10/2026
Admin 4/9/2026 Photo, Design 5 ХОВД АЙМАГ:Мал төллөлт 48,1 хувь, төл бойжилт 97,7 хувьтай байна 2025 онд Ховд аймагт нийт 1,3 сая толгой эх мал тоолсон. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар 03 дугаар сарын 01-нээс эхлэн төл бойжилтын мэдээг сумдаас авч нэгтгэн дээд шатны байгууллагуудад хүргүүлэн ажиллаж байна. Өнөөдрийн /04 дүгээр сарын 09/ байдлаар нийт 641,5 мянган толгой эх мал /ингэ- 3061, гүү-1604, үнээ-8211, эм хонь- 260399, эм ямаа-368256/ төллөсөн ба 626813 толгой төл бойжиж байна. Мал төллөлт 48,1 хувь, төл бойжилт 97,7 хувьтай байна. 5142 толгой төл хорогдсон бол 1952 толгой мал х 4/9/2026
Admin 3/25/2026 Photo, Design 5 ХОВД АЙМАГ:Чандмань сумын Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн нэг ажилтан түймэрт өртөж амиа алдсан харамсалтай тохиолдол гарлаа Энэ сарын 23-нд Ховд аймгийн Дөргөн сумын Агваш багийн нутаг "Дэнж" гэх газар хээрийн гал түймэр гарсан. Энэ тухай дуудлагыг Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газар 2026 оны 03 дугаар сарын 23-ны орон нутгийн цагаар 16:30 цагт хүлээн авч Чандмань, Дөргөн сумын Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн болон Хар ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэлээ. Нийт 99 хүн, 16 авто 3/25/2026
Admin 3/25/2026 Photo, Design 5 Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр тохиож байна Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгосон. Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2026.03.25/ улс орон даяар энэ өдрийг ес дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.“Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийн хүрээнд төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагаас иргэд, олон нийтэд зориулсан сургалт, дадлага зохион байгуулж байна. Мө 3/25/2026