Аймгийн ЗДТГ

Увс аймгийн Өмнөговь сум баруун бүсийн шилдэг сумаар шалгарлаа

Энэ онд Завхан аймгийн Тосонцэнгэл, Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Увс аймгийн Өмнөговь, Баян-Өлгий аймгийн Толбо сум баруун бүсийн шилдэг сумаар шалгарсан. Ховд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав Увс аймгийн Өмнөговь сумын шагналыг гардуулан өгч баяр хүргэлээ.ВИДЕО:
5/31/2020

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуунаар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллав

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуунаар ахлуулсан 6 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Ховд аймагт ажиллав. Тус ажлын хэсгийнхэн 2019 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжиж буй Төрийн албаны шинэ хууль, шинэтгэлийн бодлого, чадахуйн зарчмын хэрэгжилт, төрийн үйлчилгээг иргэдэд хэрхэн хүргэж байгаатай газар дээр нь танилцлаа.Мөн албан байгууллагуудын удирдлага болон холбогдох албан хаагч нарт зориулсан сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулжээ. ВИДЕО: 
5/29/2020

Ховд сумын төрийн албан хаагчид нэг өдрийн цалингаа аймгийн Онцгой комисст хандивлалаа

Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг аймгийн Онцгой комиссоос цаг тухайд нь шуурхай хэрэгжүүлж ажиллахад дэмжлэг болгож, Ховд сумын төрийн 5 байгууллагын 160 гаруй албан хаагч нэг өдрийн цалингаа хандивлалаа.Тус сумын 3600 гаруй иргэдийн төлөөлөл болсон ЗДТГ, Ерөнхий боловсролын сургууль, Цэцэрлэг, Соёлын төв, Эрүүл мэндийн төвийн хамт олон нийт  4 сая 730 мянган төгрөг хандивласан баримтыг өнөөдөр тус сумын Засаг дарга Ш.Ерболот аймгийн Засаг даргын орлог
5/28/2020

Баруун бүсийн зөвлөлийн дарга, Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав бүсийн шилдэг сумаар шалгарсан Баян-Өлгий аймгийн Толбо сумын шагналыг гардуулав

Энэ онд Ховд аймгийн Булган сум Монгол Улсын шилдэг сумаар шалгарсан. Тэгвэл Баян-Өлгий аймгийн Толбо сумыг баруун бүсийн шилдэг сумдын нэгээр шалгаруулжээ. Ховд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Дүгэржав, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ч.Багдал нар 05-р сарын 25-ны өдөр Толбо сумын ИТХ, ЗДТГ-т  бүсийн шилдэг сумын Хүндэт өргөмжлөл, Туг, мөнгөн шагналыг гардуулан өгч баяр хүргэлээ. Энэхүү арга хэмжээнд Баян-Өлгий аймгийн Засаг дарга Гылымханаар ахлуулсан ажлын хэсэг х
5/26/2020

Хөдөөгийн иргэд төрийн 11 байгууллагын 54 үйлчилгээг орон нутагтаа авах боломжтой

Ховд аймгийн бүх сумдад Төрийн үйлчилгээний нэгдсэн системийг нэвтрүүлж байна. Ингэснээр хөдөөгийн иргэд төрийн 11 байгууллагын 54 үйлчилгээг эхний шатанд авах боломж бүрдэх юм. Энэхүү үйлчилгээг орон нутгийн иргэдэд үзүүлэн ажиллах сумдын ЗДТГ-ын хууль эрхзүйн ажилтнуудыг 2 өдрийн сургалтад хамруулан дадлага эзэмшүүлж аргазүйн зөвлөгөө өглөө. Мөн хариуцлагын гэрээ байгуулж шаардлагатай тоног төхөөрөмжийг албан ёсоор гардуулав.ВИДЕО: 
5/21/2020

Хуучин нисэх буудал дагуух гудамжны 5000 м.квадрат талбайг тохижуулах ажил эхэллээ

“Шинэ Ховд” хөтөлбөрийн хүрээнд хийж хэрэгжүүлэх нэг чухал ажил бол гудамж талбайг тохижуулах төсөл юм. Тэгвэл аймгийн Засаг даргын Тамгын газар, УЦУОШГ, Татварын хэлтэс, ХХҮГ, БТСГ, ГХБХБГ, ОНӨГ, Ник петровис компани зэрэг байгууллагууд хамтын санаачилгаараа нэгдэн Хотын төв хэсгийн гудмуудын нэг болох Хуучин нисэх буудал дагуух гудамжны 5000 м.квадрат талбайн тохижилт үйлчилгээг хийж, ургахаа больж, өнгө үзэмж нь алдагдсан моддыг үндсээр нь гарган авч, хөрсийг нь дахин сэргээж, шинээр 1500 шир
5/18/2020

Булган сум "Монгол Улсын Тэргүүний сум" боллоо

Хүн амын тоо, орон нутгийн хөгжлөөрөө баруун бүсдээ тэргүүлж байсан Булган сум "МОНГОЛ УЛСЫН ТЭРГҮҮНИЙ  СУМ" боллоо. "МОНГОЛ УЛСЫН ТЭРГҮҮНИЙ СУМ"-ын шагнал гардуулах арга хэмжээг энэ сарын 11-ний өдөр Булган суманд зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Орон нутгийн Удирдлага зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар, ахлах реферэнт н.Оюун, УИХ-ын гишүүн О.Батнасан, аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав нарын албаны төлөөл
5/12/2020

Хотын хөгжлийг хөдөө орон нутагт ойртууллаа

1990-ээд оны үед устаж үгүй болсон нэг бүтээн байгуулалтын ажил бол сумдад ашиглаж байсан төвлөрсөн халаалтын систем. Тэгвэл Ховд аймаг сүүлийн жилүүдэд энэхүү бүтээн байгуулалтыг дахин сэргээж ашиглалтад оруулаад байна. Тухайлбал хувийн болон орон нутгийн хөгжлийн сангийн дэмжлэгтэйгээр 2019 онд л гэхэд 13 сумыг төвлөрсөн халаалтын шугам сүлжээнд холболоо.  ВИДЕО:
4/30/2020
Ховдын мэдээ