Admin 3/12/2024 Photo, Design 5 ХОВД АЙМАГ:Төрийн албаны ерөнхий шалгалтад 165 иргэн оролцохоор бүртгүүлжээ Төрийн албаны 2024 оны нэгдүгээр улирлын ерөнхий шалгалтад улсын хэмжээнд 4259 иргэн оролцохоор бүртгүүлсэн байна. Энэ сарын 13-ны өдрөөс улс орон даяар нэгэн зэрэг эхлэх уг шалгалтад Ховд аймгаас 165 иргэн оролцохоор бүртгүүлжээ. Энэ удаагийн шалгалтад Хөгжлийн бэрхшээлтэй хоёр иргэн оролцоно. Шалгалт маргааш өглөө /2024.03.13/ орон нутгийн цагаар 07:30-д эхлэх ба хоёр өдрийн хугацаанд долоон ээлжээр аймгийн Засаг даргын Тамгын газрын "ИРГЭНИЙ ТАНХИМ"-д зохион байгуулах 3/12/2024
Admin 3/12/2024 Photo, Design 5 Аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын барилгын их засварыг "Өвсний үндэс" хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хийхээр гэрээ байгуулав Аймгийн Засаг дарга Энхбатын Болормаа Япон улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүтэй цахим уулзалт зохион байгууллаа. Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Э.Болормаа:Хаваржилтын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Мөн 2024 оныг “Хүүхдэд ээлтэй хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж тодорхой зорилт дэвшүүлсэн. Төрийн болон төсөл хөтөлбөр, ОУ-ын байгууллагуудын үйл ажиллагааг хүүхэд рүү чиглүүлж байгаагаа онцлов.Аймгийн Зас 3/12/2024
Admin 3/11/2024 Photo, Design 5 ХОВД АЙМАГ:Улсын нөөцөд байгаа тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр сумдад хуваарилахаар боллоо Өнөөдөр /2024.03.11/ аймгийн Онцгой комисс хуралдлаа. Гишүүдийн 90 гаруй хувийн ирцтэй хуралдсан энэ удаагийн хурлаар:Гуравдугаар сарын цаг агаарын болон мал хаваржилтын нөхцөл байдал, улс, аймгийн нөөцөд байгаа тэжээл, эрдэнэшишийг сумдад хөнгөлөлтэй үнээр хуваарилан олгох зэрэг нийт зургаан асуудлыг хэлэлцэв.Хэлэлцсэн асуудал бүрд гишүүдийн саналыг тусган холбогдох хууль, журмын дагуу тогтоол шийдвэр гарган хэрэгжүүлж ажиллахаар тогтлоо.Аймгийн УЦУОШТөвөөс өгч буй мэдээллээр энэ сард цаг агаар 3/11/2024
Admin 3/11/2024 Photo, Design 5 Багийн Засаг дарга нар “Иргэн төвтэй хөгжлийн төлөө” сургалтад хамрагдаж байна “Иргэн төвтэй хөгжлийн төлөө” сэдэвт Багийн Засаг дарга нарыг чадавхжуулах богино хугацааны сургалт өнөөдөр /2024.03.11/ Ховд аймагт эхэллээ. Ховд аймаг 17 сумын 91 багтай. Үүний 12 нь аймгийн төвд, 18 нь сумын төвд, 61 нь хөдөөгийн баг. Засгийн газар, Удирдлагын академи, аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж буй энэхүү сургалтад өнөөдрийн байдлаар 84 багийн Засаг дарга оролцож, мэдлэг, ур чадвараа хөгжүүлж байна.Хоёр өдрийн турш үргэлжлэх тус сургалтаар:✅️Асуудал тодорх 3/11/2024
Admin 3/7/2024 Photo, Design 5 50 орчим иргэн төрийн дээд одон медаль хүртлээ Ховд аймгийн нэр бүхий иргэдийг Монгол Улсын төрийн дээд одон медалиар шагнасныг энэ сарын 06-ны өдөр гардуулан өглөө.Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Эх орончдын өдрийг тохиолдуулан боловсрол, соёл урлаг, хөдөө аж ахуйн салбар болон хувийн хэвшлийн байгууллагад олон жил ажиллаж, аймаг орон нутгийнхаа бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд бодит хувь нэмэр оруулсан нэр бүхий 50 орчим иргэн "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон", "Алтангадас одон", "Хөдөлмөрийн хүндэт медаль" хүртлээ. 3/7/2024
Admin 3/5/2024 Photo, Design 5 “ХОВДЫН БҮСГҮЙЧҮҮД" өдөрлөг, үзэсгэлэн худалдаанд бизнес эрхлэгч 70 гаруй эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцож байна Ховд аймгийн Засаг дарга Энхбатын Болормаагийн санаачилгаар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, аймгийн Засаг даргын дэргэдэх Эмэгтэй даргатай агентлаг, байгууллагууд хамтран “ХОВДЫН БҮСГҮЙЧҮҮД" өдөрлөг, үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан аймгийн эмэгтэйчүүдэд чиглэсэн бүх төрлийн үйлчилгээг нэг цэгээс үзүүлэх, хувиараа хөдөлмөр эрхлэгч эмэгтэйчүүдийн ажил үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, харилцан б 3/5/2024
Admin 3/5/2024 Photo, Design 5 Засгийн газрын ХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Алтай суманд ажиллав Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна. Өчигдөр /2024.03.04/ Мөст сумаас томилолтоо эхэлж дараагаар нь Алтай суманд ажиллан тус сумын иргэдтэй уулзалт зохион байгуулав. Энэ үеэр Засгийн газраас хийж хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийг танилцуулахын зэрэгцээ хаврын хүнд хэцүүг "ХАМТДАА ДАВНА" зорилтын хүрээнд малчдад хүрч ажиллан тэдэнд чиглэсэн ямар бодлого, үйл ажиллагаа явуулж байгаа талаар мэдээлэл хийлээ. Мөн 3/5/2024
Admin 3/5/2024 Photo, Design 5 Засгийн газрын ХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Ховд аймагт байна Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна. Энэ удаагийн томилолтоо Мөст сумаас эхэллээ. Ховд аймгийн нийт сумдын 70 гаруй хувь нь хаваржилт харьцангуй сайн. Харин Булган, Алтай, Үенч сум цас ихтэй, Цэцэг, Мөст, Дөргөн суманд хаваржилт хүндхэн байна.Мөст сумын хувьд Давс, Хужирт, Баянхайрхан багт хаваржилт илүү хүндэрчээ. Өнөөдрийн байдлаар тус суманд 2200 толгой мал хорогдсон байна.Орон нутагт ажиллан хаваржил 3/5/2024
Admin 3/2/2024 Photo, Design 5 Үенч сум дахь Хилийн цэргийн 0130 дугаар ангиас үүрэг гүйцэтгэж нийт 1970 км зам гаргажээ Ховд аймгийн алтайн өврийн гурван суманд /Булган, Алтай, Үенч/ цас ихтэй. Хаваржилт хүнд байна. Хэд хэдэн удаа орсон цас, цасан шуурганы улмаас зам даваа хаагдах, ялангуяа алслагдсан багийн малчид малтайгаа салхинд уруудах, төөрөх, цасанд суух зэрэг асуудал үүссэн. Цаг агаарын энэ хүндрэл бэрхшээл, эрсдэлийн үед Үенч сум дахь Хилийн цэргийн 0130 дугаар анги үндсэн үүрэг болон Улс, аймгийн Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд 15 бүлэгт 72 хүн 19 тээврийн хэрэгс 3/2/2024
Admin 2/28/2024 Photo, Design 5 Буянт суманд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдлаа Буянт голын ус тэлж, Буянт сумын гүүрний хоёр талаар халиа дошин үүсэж хатуу хучилттай авто зам, үерийн даланг ус давж сумын төвийн айл өрхүүд усанд автах эрсдэл бий болсон. Аймгийн Засаг дарга Э.Болормаа өнөөдөр /2024.02.28/ үүссэн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой комиссыг хуралдууллаа. Сум орон нутгийн зүгээс мэргэжлийн байгууллага, иргэдийн оролцоотойгоор нэг сар гаруй хугацаанд айл өрхүүдийг усанд автах эрсдэлээс урьдчила 2/28/2024