Admin 9/15/2023 Photo, Design 5 Digital Khovd 2023 экспо, форум эхэллээ Голомт банк, аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран энэ 15,16-ны өдрүүдэд Digital Khovd 2023 экспо, форум зохион байгуулж байна.Өнөөдөр /2023.09.15/ эхэлсэн тус арга хэмжээнд программ хангамж, боловсрол, санхүү, харилцаа холбоо, худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийт 20 гаруй байгууллага оролцож, ирсэн зочдод технологид суурилсан үйлчилгээгээ танилцуулж байна. Үүнээс гадна технологийн хөгжил, дижитал шилжилтийг гол сэдвээ болгосон мэргэжилтнүүдийн илтгэл, хэлэлцүүлэг 9/15/2023
Admin 9/13/2023 Photo, Design 5 Энэ сарын 25-28-ны өдрүүдэд "ЖАНГАР" цайны замын соёлын өвийн наадам болно Олон угсаатны соёлын биет болон биет бус өв, цайны соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, патентлуулах, өвлүүлэн үлдээх, сурталчлах, аялал жуулчлалаас орох эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор тус арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай.Тус арга хэмжээг аймгийн Засаг даргын Тамгын газраас мэргэжлийн байгууллагуудтай хамтран удирдамжийн дагуу зохион байгуулахаар ажлын хэсэг томилж хөтөлбөр, төлөвлөгөө гарган бэлтгэл хангаж байна.Соёлын наадмын хүрээнд:-Монгол туургатны туулийн наадам,-“Жанг 9/13/2023
Admin 9/12/2023 Photo, Design 5 Баруун таван аймгийн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын уулзалт боллоо Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс санаачлан орон нутгийн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын сургалт, уулзалтыг зохион байгууллаа. Энэ ажлыг бүсчилсэн байдлаар явуулах ба ийнхүү баруун бүсээс эхэлж байна.Ховд, Увс, Завхан, Говь-алтай, Баян-өлгий аймгийн 50 орчим хүнийг хамруулсан арга хэмжээг Ховд аймагт зохион байгуулав.Үүний үр дүнд орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын өмнө тулгамдаж буй асуудал, гарц шийдлийн талаар нээлттэй ярилцаж цаашид анхаарах асуудал, хийж хэрэгжүүлэх аж 9/12/2023
Admin 9/10/2023 Photo, Design 5 МУЭ-ийн нэрэмжит шагналт уран зураач усан будгийн нэрт мастер Д.Мишигийн нэрэмжит "ХОВД АРТ ГАЛЕРЕЙ"-г нээлээ Өнөөдөр /2023.09.10/ МУЭ-ийн Ховд аймаг дахь салбар холбоо "ХОВД АРТ ГАЛЕРЕЙ"-г нээлээ. Тус галерейг МУЭ-ийн нэрэмжит шагналт уран зураач усан будгийн нэрт мастер Д.Мишигийн нэрэмжит болгосон байна. Учир нь Ховд аймгийн төдийгүй Монголын олон нэрт зураачдыг төрүүлэн гаргасан уран бүтээлч. Мөн орон нутгийн зураач, урчуудын бүтээлд Д.Мишиг гуайн арга барил илүү туссан байдаг. Тиймээс түүний уран бүтээлийн арга барилыг залуу хойч үедээ өвлүүлэх, иргэд олон нийтэд сурталчлах, зураач урчууд 9/10/2023
Admin 9/8/2023 Photo, Design 5 Ховд Цахилгаан Түгээх Сүлжээ ХХК-ийн 75 жилийн ой энэ жилийн ой тохиож байна Монгол улсад Эрчим хүчний салбар үүсэн байгуулагдсаны түүхт 100, 101 жил, Ховд Цахилгаан Түгээх Сүлжээ ХХК-ийн 75 жилийн ой энэ жил тохиож байгаа.Ховд аймгийн эрчим хүчний салбарын хамт олон өнөөдөр /2023.09.08/ түүхэн ойгоо тэмдэглэж байна. Ойн баярын хүндэтгэлийн арга хэмжээнд аймаг, орон нутгийн удирдлагууд, эрчим хүчний салбарын төлөөлөл оролцож илч гэрлийн эзэд болсон инженер техникийн ажилтан, албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ.Аймгийн Засаг дарга, баруун бүсийн зөвлөлийн дарга Э.Болорма 9/8/2023
Admin 9/5/2023 Photo, Design 5 Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Шэннон Коулиныг хүлээн авч уулзав Өнөөдөр /2023.09.05/ аймгийн Засаг дарга Э.Болормаа Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Шэннон Коулиныг хүлээн авч уулзав.Уулзалтад Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын Нийгмийн хамгааллын ахлах мэргэжилтэн Ж.Алтантуяа, АХБ-ны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, үйлчилгээг сайжруулах төслийн зохицуулагч З.Мөнхзул, АХБ-ны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, үйлчилгээг сайжруулах төслийн барилгын хяналтын инженер Д.Энхбаатар, Х 9/5/2023
Admin 9/5/2023 Photo, Design 5 Ерөнхий сайд Ховд аймгийн иргэдийн төлөөлөлтэй уулзав Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ховд аймгийн иргэдтэй уулзаж, “Шинэ сэргэлтийн реформ” илтгэлээ танилцуулан, санал хүсэлтийг нь сонслоо.Засгийн газраас “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг эрчимтэй хэрэгжүүлж авлигын эсрэг тэмцэл, 5Ш ажиллагааг зарлаж, эдийн засаг, боловсрол, төсөв санхүү, баялгийн реформыг өрнүүлж байна. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хөдөө орон нутаг, бүсчилсэн хөгжилд онцгой анхаарч “Шинэ сэргэлтийн 5 цагариг” конц 9/5/2023
Admin 9/5/2023 Photo, Design 5 "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв" ашиглалтад орсноор 30 гаруй ажлын байр бий болж байна "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв"-ийн үйл ажиллагаа Монгол Улсын хэмжээнд анх удаа Ховд аймагт эхэллээ.Улсын хэмжээнд Хөвсгөл, Ховд, Дундговь, Дархан-Уул, Өмнөговь, Архангай аймагт ийм төв барих ажил эхэлж анхных нь Ховд аймагт ийнхүү ашиглалтад орж байна. Энэхүү төвийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр барьж байгуулсан.Тус төв нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон насанд хүрэгчдийг сэргээн засах, эрт илрүүлэг, хөгжлийн дэмжлэг, гэр бүлийн гишүүд, асран хамгаалагчдад зөвлөгөө өгөх, 9/5/2023
Admin 9/5/2023 Photo, Design 5 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ Ховд” үйлдвэрлэл технологийн парк төслийн явцтай танилцав “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд Ховд хотод “Шинэ Ховд” үйлдвэрлэл технологийн парк байгуулах ажил эхлээд байна. Төслийн явцтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцлаа.“Шинэ Ховд” үйлдвэрлэл технологийн паркт арьс шир, ноос, ноолуур боловсруулах болон мах боловсруулах үйлдвэрүүд байгуулагдаж, бүтээгдэхүүнээ экспортод гаргана. Одоогоор баруун бүсэд үйл ажиллагаа явуулдаг 80 гаруй аж ахуйн нэгж үйлдвэр байгуулах төслөө ирүүлжээ. Эдгээрээс сонгон шалгаруулалт 9/5/2023
Admin 9/5/2023 Photo, Design 5 Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнийг Ховд цэргийн хүрээний "Хүндэт харуул" аймгийн төв талбайд жагсан, угтав Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 04-ний өдөр Ховд аймагт ажиллав.Энэ үеэр Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар анги, Ховд цэргийн хүрээний "Хүндэт харуул" аймгийн төв талбайд жагсан угтлаа.Мөн аймаг, орон нутгийн удирдлагууд, иргэдийн төлөөлөл хүлээн авав. 9/5/2023