Admin 11/23/2019 Photo, Design 5 "Шинэ Ховд” хөрөнгө оруулалт, хөгжлийн чуулган-II боллоо Ховд аймгийн ИТХ, ЗДТГ, Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл хамтран "Шинэ Ховд” хөрөнгө оруулалт, хөгжлийн чуулганыг өнгөрсөн онд Улаанбаатар хотод зохион байгуулж байсан. Тэгвэл "Шинэ Ховд” хөрөнгө оруулалт, хөгжлийн хоёрдугаар чуулганыг Азийн Хөгжлийн Банкны дэмжлэгтэйгээр 11 дүгээр сарын 23-ны өдөр Ховд аймагт амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн чуулганд УИХ-ын гишүүд, БНХАУ, ОХУ-ын төлөөлөгч, Олон улсын төсөл хөтөлбөрийн байгууллага, аймаг, сумдын удирдах ажилтан, бизнес эрхлэгчдийн тө 11/23/2019
Admin 11/22/2019 Photo, Design 5 “Шинэ Ховд бизнес инкубатор төв”-ийн нээлт болов Ховд аймаг 2019 оныг “Өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарлаж, “Үйлдвэрлэгч Ховд” хөтөлбөр хэрэгжүүлж буй. Тус хөтөлбөрийн хүрээнд орон нутагтаа ЖДҮ-ийг хөгжүүлэх, тогтвортой үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийг дэмжих зорилгоор “Мянган угалзат” зочид буудлын барилгыг бүрэн засварлаж, “Шинэ Ховд бизнес инкубатор төв” байгуулж, нээлт хийв.Одоогийн байдлаар бизнес инкубатор төвд “Эко гутал”, “Буянт үйлийн шим” хоршооны ажлын хувцасны үйлдвэр, “Тохируулгатай ажлын байр” 11/22/2019
Admin 11/15/2019 Photo, Design 5 Төрийн албаны шалгалтад орохоор бүртгүүлсэн иргэдэд мэдээлэл, арга зүйн зөвлөгөө, зааварчилгаа өгөх сургалт боллоо Төрийн албаны зөвлөлөөс “Төрийн албаны ерөнхий шалгалт”-ыг улсын хэмжээнд 11 дүгээр сарын 16-21-ний өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, 11 дүгээр сарын 16-нд ерөнхий мэдлэгийн шалгалт, 19-нд Монгол хэл, бичгийн шалгалт, 21-нд Дүн шинжилгээ хийх чадварын шалгалтыг орон даяар нэгэн зэрэг зохион байгуулахаар төлөвлөж байна. Тус шалгалтад орохоор улсын хэмжээнд нийт 8800 гаруй хүн бүртгүүлжээ. Харин Ховд аймагт шалгалт өгөхөөр 293 хүн бүртгүүлсэн байна. Үүнтэй холбогдуула 11/15/2019
Admin 11/15/2019 Photo, Design 5 “Орон нутгийн удирдлагын болон төрийн байгууллагын албан хаагчдын сургалт, урлаг, спортын наадам-2019” эхэллээ Ховд аймгийн ИТХ, ЗДТГ, Тогтвортой амьжиргаа-3 төсөл хамтран “Орон нутгийн удирдлагын болон төрийн байгууллагын албан хаагчдын сургалт, урлаг, спортын наадам-2019” арга хэмжээг 11 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд Ховд аймагт анх удаагаа зохион байгуулж байна. Тус арга хэмжээ аймаг, сумдын ИТХ, түүний ажлын алба, ЗДТГ-ын нийт ажилтнуудыг чадавхжуулах сургалтаар эхэллээ. Сургалтад аймгийн ИТХ, ЗДТГ болон 17 сумын ИТХ, ЗДТГ-ын нийт ажилтнуудын төлөөлөл 300 орчим хүн оролцож байна. Энэхүү сургалт, урл 11/15/2019
Admin 11/14/2019 Photo, Design 5 Төрийн албаны ерөнхий шалгалт 11 сарын 16, 19, 21-ний өдрүүдэд болно Төрийн албаны ерөнхий шалгалтыг 11 сарын 16, 19, 21-ний өдрүүдэд Ховд Их Сургуулийн 207, 208 тоот танхимд хуваарийн дагуу зохион байгуулна. Тус шалгалтын үйл ажиллагааг хянаж, удирдлага, зохион байгуулалтыг хариуцаж ажиллахаар Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны Сургалт, судалгаа мэдээллийн нэгдсэн сангийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Оюуннасан Ховд аймагт томилогдон ажиллаж байна.Тэрээр өнөөдөр /2019.11.14/ шалгалтыг зохион байгуулах комиссын гишүүдтэй уулзаж шалгалтын зохион б 11/14/2019
Admin 11/6/2019 Photo, Design 5 Аймгийн Засаг дарга Б.Дүгэржав Эрдэнэбүрэн суманд ажиллав Энэ сарын 5-ны өдөр аймгийн Засаг дарга Б.Дүгэржав Эрдэнэбүрэн суманд ажиллалаа. Тэрбээр энэ үеэр Улсын төсвийн 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй Нутгийн удирдлагын ордны барилгын ажлын явцтай танилцлаа. 2019-2020 онд баригдаж ашиглалтад орох тус бүтээн байгуулалтын ажлыг “Цагаан бөлбөө” ХХК хийж гүйцэтгэж байна. Одоогоор барилгын ажил 70 орчим хувьтай үргэлжилж байна. Аймгийн Засаг дарга Б.Дүгэржав энэ оны ажлын графикийн биелэлтийг бүрэн хангаж, хүйтрэхээс өмнө ажлаа эрчимжүү 11/6/2019
Admin 11/1/2019 Photo, Design 5 Залуу үеийн хөөмийчдийг "Хөөмий бит" сургалтад хамруулж эхэллээ Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас Дэлхийн хөөмийн холбоо, Монголын Үндэсний Битбоксын холбоотой хамтран 10-р сарын 31-ний өдөр “Хөөмий бит” анхан шатны сургалтыг зохион байгууллаа.Үндэсний язгуур соёлын үнэт өв болсон хөөмийн урлагийг орчин үеийн урлагийн төрөл битбокстой хослуулсан “Хөөмий бит” хэмээх урсгалыг шинэ үеийнхэнд танин мэдүүлэх, зааж сургах зорилгоор үе шаттайгаар зохион байгуулах уг сургалтад 17 сумын 6-25 насны 200 хүүхэд, залуус хамрагдлаа.Цаашид тус сургалтыг онлайнаар үр 11/1/2019
Admin 10/29/2019 Photo, Design 5 Маргааш Монгол хөөмийг “Дэлхийн дээд амжилт”-д бүртгүүлэх түүхэн бахархалт өдөр... Ховд нутгийн зон олон язгуур соёлын үнэт өв болсон “Хөөмий”-н урлагаа “Дэлхийн дээд амжилт”-д бүртгүүлнэ. Түүхэн бахархалт энэхүү үйл явдал энэ оны 10-р сарын 30-ны өдөр болох юм. Энэхүү үйл ажиллагаанд Ховд аймгийн Ерөнхий боловсролын 25 сургууль, 15 цэцэрлэг, Ховд Их Сургууль, “Хөгжил” политехник коллеж, Зэвсэгт хүчний 123-р ангийн авьяаслаг залуус, хүүхэд багачууд болон ардын авьяастнууд, мэргэжлийн уран бүтээлчид оролцож байна. Өөрөөр хэлбэл таван настай балчраас эхлээд 83 настай Улсын 10/29/2019
Admin 10/26/2019 Photo, Design 5 Дөргөн сумын Соёлын төвийн нээлт боллоо Ховд аймаг хөдөөгийн сумдынхаа Соёлын төвийн барилгыг шинэчлэх ажлыг шат дараатай хийж байна. Энэ онд Дуут, Цэцэг, Дөргөн гэсэн 3 сумын Соёлын төвийн барилгыг барьж, ашиглалтад хүлээн авахаар төлөвлөсөн. Үүний дагуу энэ оны 10-р сарын 25-ны билэгт сайн өдөр Дөргөн сумын Соёлын төвийг ашиглалтад хүлээн авлаа. Тус сумын Соёлын төвийн барилгыг Т.Дырдубай захиралтай Толхын Ойл ХХК улсын төсвийн хөрөнгө оруулалтаар чанартай барьж гүйцэтгэн, ийнхүү ашиглалтад хүлээлгэн өгч байна. Дөргөн сумын Соёлын т 10/26/2019
Admin 10/25/2019 Photo, Design 5 Аймгийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо Өнөөдөр аймгийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнийг ЗДТГ-ын Хуралдааны их танхимд, 80%-ийн ирцтэйгээр зохион байгууллаа. Хурлын эхэнд аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхболд Хөөмийн өв соёлыг Геннисийн амжилтад бүртгүүлэх зорилгоор энэ сарын 30-ны өдөр Ховд аймагт зохион байгуулах гэж буй “Хамгийн олон хөөмийч нэгэн зэрэг хөөмийлөх” үйл ажиллагаа болон 11-р сард орон даяар зохион байгуулагдах Төрийн албаны ерөнхий шалгалтын талаар мэдээлэл хийлээ. Мөн тус үйл ажиллагаануудын үеэр анхаарах зарим асуудлу 10/25/2019