Аймгийн ЗДТГ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хөтөлбөрийг танилцуулж байна

Маргааш буюу 6 сарын 1-нд Ард аюушийн талбай дээр Хүүхдийн баярын албан ёсны нээлтийн үйл ажиллагаа болох бөгөөд хүүхэд залуучуудын дундах уралдаан тэмцээн, бусад чөлөөт үйл ажиллагаа, арга хэмжээ Баруун бүсийн соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн парк дээр болно. Мөн энэ өдөр Ард аюушийн талбар дээр худалдаа наймаа эрхлэхийг хориглосон бөгөөд энэ төрлийн үйл ажиллагааг Хүүхдийн парк дээр явуулахыг нийт худалдаа наймаа эрхлэгч нарт анхааруулж байна.
5/31/2018

Давчуу орон зайн аврах ажиллагааны танхимын сургалт явагдаж байна

Ховд аймагт зохион байгуулагдаж байгаа “Говийн чоно-2018” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургууль давчуу орон зайн аврах ажиллагааны танхимын сургалтаар үргэлжилж байна. Газар хөдлөлтийн улмаас үүссэн нурангид нэрвэгдэгчийг эрэн хайх, аврах ажиллагаанд аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох зорилготой тус сургалтын үеэр АНУ-ын Аляскийн үндэсний гвардын нуранги дахь эрэн хайх, аврах ажиллагааны мэргэжилтэн Вес Фэрэйсон давчуу орон зайн ав
5/31/2018

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тэдний эцэг эх, асран хамгаалагчдын дунд зохион байгуулдаг “ЭРҮҮЛ АГААР-ЭМ” өдөрлөг 10 дахь жилдээ болов

“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Жаргалант сумын ЗДТГ, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоо, “Дэлхийн Зөн Ховд” ОНХХ, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Ерөнхий боловсролын 7 дугаар сургууль, Сайн дурын ажилтнууд хамтран энэ оны 05 дугаар сарын 30-ний өдөр хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй 50 хүүхэд, тэдний эцэг эх, асран хамгаалагчдын дунд “Эрүүл агаар-э
5/30/2018

Ховд аймгийн Засаг дарга “Говийн чоно-2018” арга хэмжээ болохтой холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн захирамж гаргав

“Говийн чоно-2018” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургууль, туршлага солилцох үйл ажиллагаа 05 дугаар сарын 28-наас 06 дугаар сарын 08-ны өдрүүдэд баруун бүсийн төв Ховд аймагт зохион байгуулагдана. Үүнтэй холбогдуулан гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь заалт, 11 дүгээр зүйлийн 11.1, 11.3.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн   өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 05-р сарын 28-ны өдрийн
5/29/2018

“Шүүтийн тохой”-д дадлага сургууль хийж байсан "Онцгой"-ийн аврагчид эрдэнэт хүний амийг аварчээ

“Говийн чоно-2018” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургууль, туршлага солилцох үйл ажиллагааны өндөр уулнаас олстой эрэн хайх, аврах ажиллагаанд оролцох мэргэжлийн албаны аврагч, тусгай ангийнхан “ШҮҮТИЙН ТОХОЙ”-д дадлага сургууль хийж байгаа.  Онцгой байдлын ерөнхий газрын нохойн албаны бүрэлдэхүүн Өндөр уулнаас эрэн хайх аврах ажиллагааны дадлага сургалт хийж байхдаа өндөр хясаан дээрээс унаж амиа хорлохыг завдсан эмэгтэйтэй таарч амь насыг нь аварсан байна. Тодру
5/29/2018

Ховд аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Д.Галсандондог “Говийн чоно-2018” ОУ-ын сургалт, дадлага сургуулийн бэлтгэл ажилтай танилцав

“Говийн чоно-2018” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургууль, туршлага солилцох үйл ажиллагааг 05 дугаар сарын 28-наас 06 дугаар сарын 08-ны өдрүүдэд баруун бүсийн төв Ховд аймагт зохион байгуулахаар төлөвлөн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. “Говийн чоно-2018” гамшгаас хамгаалах сургалт, дадлага сургууль, туршлага солилцох үйл ажиллагааны үеэр нуранги, давчуу орон зай, урсгал болон усан дахь аврах ажиллагаа, өндөр уулнаас олстой эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгу
5/28/2018

Монгол, америкийн аврагчид хамтарсан дадлага сургууль хийнэ

Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Ази, номхон далайн цэргийн командлалтай хамтран “Говийн чоно” олон улсын сургалт, дадлага сургуулийг 05 дугаар сарын 28-наас 06 дугаар сарын 08-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.Дадлага, сургуулийн үеэр манай аврагчид АНУ-ын Аляскын үндэсний гвардын мэргэжлийн аврагчидтай урсгал ус, уул, нурангиас эрэн хайх, аврах ажиллагааны хамтарсан дадлага сургууль хийхээс гадна гамшгийн ү
5/28/2018

Ээжүүд байгаль, эх дэлхийгээ аргадан "СҮҮН ЦАЦАЛ" өргөлөө

Ховд аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлөөс санаачлан Жаргалант сумын ахмадын хороо, Сүүн сэтгэл холбоо төрийн бус байгууллагатай хамтран ээжүүдийн  байгаль, эх дэлхийгээ аргадсан "СҮҮН ЦАЦАЛ" өргөх ёслолыг Баатархайрхан уулын энгэрт өнөөдөр зохион байгуулав. Энэ нь байгаль дэлхий, лус савдагуудаа аргадах зан үйл бол монголчуудын эртнээс уламжлагдан ирсэн өв соёл юм. Тиймээс ээжүүд, эхчүүд хамтран ийнхүү сүүн цацалаа тэнгэр хангайдаа өргөж, хур бороо гуйх зан үйл үйлдлээ. Тус арга хэмжээнд салбар
5/24/2018

Ховд аймгийн МХГ-аас "Аюул осолгүй авто зам, авто замаа хайрлаж хамгаалья-2018" сарын аяныг эхлүүллээ

Ховд аймаг дахь Авто замын сүлжээгээр тээвэрлэлт хийх авто тээврийн хэрэгслийн бүрэн жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ хэтрэх, авто зам ашиглалтын талаарх мэдээлэл олон нийтэд дутмаг байдаг, замын тэмдэг тэмдэглэгээ хулгайд алдагдах, тэмдэг тэмдэглэгээ бүрэн бус байгаагаас шалтгаалан авто замын эвдрэл гэмтэл нэлээдгүй гарч байгааг мэргэжлийн байгууллага хэлж байгаа юм. Иймээс авто замын эвдрэл гэмтлийг бууруулах үүднээс Ховд аймгийн МХГ-ын авто замын хяналтын улсын байцаагч Б.Ганзориг санаачлан,
5/23/2018

"Залуу малчдын аймгийн зөвлөгөөн"-нд 160 орчим хүн хамрагдав

Ховд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2017 оны 79-р тогтоолоор "Шилмэл мал",  106 дугаар тогтоолоор “Залуу малчин” дэд хөтөлбөрийг баталсан. Тэгвэл "Залуу малчин" хөтөлбөрийн хүрээнд аймгийн ЗДТГ, ХХААГ хамтран Ховд аймгийн "Залуу малчдын зөвлөгөөн"-ийг зохион байгууллаа. "Залуу малчин" хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулах, харилцан туршлага солилцох, малчдын залгамж халааг бэлтгэх, залуу малчдын өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, Төрийн бодлого шийдвэр болоод аймаг орон нутгаас хийж х
5/21/2018
Ховдын мэдээ